Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2024/00151

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2024/00151

******* аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* ******* овогт ******* ******* ирүүлсэн, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт холбогдох Өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний эцэг , авга ах нар нь тухайн үеийн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 223 тоот шийдвэрээр Урд Шивэртийн Ар-Эрээнийг ХАА-н зориулалтаар 60-н жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан эзэмшиж байсан байдаг. Аав маань 2002 онд мөнх бусыг үзэхээсээ өмнө үр хүүхдүүд бидэндээ өвөг дээдсийн энэ нутгаа өвлөн эзэмшиж ой, мод, байгаль орчныг зөв зохистой ашиглан хайрлан хамгаалж явахыг захиж байсан. Тэр үед энэ өвөлжөөнд: Богийн хашаа (саравчтай)-1, үхрийн хашаа (саравчтай )-1, адууны хашаа-1, төлийн пүнз-1, эд зүйлсийн амбаар-1 зэргийг өөрийн болон үр хүүхдүүд бидний дэмжлэгтэйгээр барьж тохижуулж байсан. Миний бие төрийн алба хашиж байгаад 2012 онд тэтгэвэрт гарч тухайн өвөлжөөг эзэмших гэтэл нь Энэ миний эзэмшлийн өвөлжөө таныг буулгахгүй гээд буулгаагүй. 2013 оны 09 дүгээр сард ******* багийн Засаг даргад хүсэлт гаргахад энэ сард хуралдсан багийн ИНХ-аар энэ өвөлжөөг хамтран эзэмшихээр шийдвэр гарсан. Энэ хурлын шийдвэрийг д хэлэхэд: Тийм юм байхгүй, би ганцаараа эзэмшинэ гэсэн. 2018 онд энэ өвөлжөөн дээр хадлан хадаж байхад нь очоод: Хадлангаа хамт авъя гэхэд Таныг энэ өвөлжөөнөөс хадлан хадуулахгүй, хамт эзэмшихгүй гэсэн. Тэгээд 2019 онд сумын засаг даргад хандахад уг өвөлжөөг хамтран эзэмших захирамж гаргасан. Гэсэн хэдий ч манай малчныг буулгаагүй. 2023 оны 08 дугаар сарын 11-нд энэ өвөлжөөг эзэмшихээр кадастр хийлгэж 0000198078 тоот дугаар бүхий 15 жил эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Мөн энэ оны 09 дүгээр сард мал маллаж байгаа айлаа тус өвөлжөөнд буулгах гэхэд Манай ахын өвөлжөө, манайх энэ өвөлжөөг эзэмшинэ, өөр айл буулгахгүй гэсэн. Иймд энэ өвөлжөө, бэлчээрийг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч гийн хариуцагч Г. холбогдуулан гаргасан өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж өвөлжөөний газрыг чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* ирүүлсэн, хариуцагч Г. холбогдох Өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* ирүүлсэн, хариуцагч Г. холбогдох Өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг зохигч талуудад гардуулан өгөхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН