Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04259

 

 

 

 

 

2024 10 21 182/ШШ2024/04259

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. хороолол, .. гудамж, ..тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй тэгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д хол*******ох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,550,023.70 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,550,023.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь хэрэглээний зориулалтаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1106491 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу 12344 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй, 12647 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээл авсан. Зээлдэгч Д.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 12344 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 806,442.33 төгрөг, хүүгийн төлбөрт 1,067,735.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,477.51 төгрөг, 1,876,655.82 төгрөгийг, 12647 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 231,559.62 төгрөг, хүүгийн төлбөрт 312,511.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 769.57 төгрөг, нийт 544,840.31 төгрөгийг тус тус төлсөн. Харин 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 12344 дугаар гэрээний зээл 699 хоног, 12647 дугаартай зээл 699 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,961,998.05 төгрөг, зээлийн хүү 5,173,310.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,515.63 төгрөг, нийт 13,463,823.70 төгрөг төлөхөөр байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 7,961,998.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,173,310.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,515.63 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, Эрэн сурвалжлах ажиллагааны төлбөр 70,200 төгрөг нийт 13,550,023.70 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Д.*******гоос гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн төлбөр 7,961,998.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,173,310.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,515.63 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, Эрэн сурвалжлах ажиллагааны төлбөр 70,200 төгрөг нийт 13,550,023.70 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, Цахим зээлийн дэд гэрээ, Зээлийн дансны хуулга, Зээл олгосон тухай шилжүүлгийн баримт, Зээлийн тооцоолол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн албан тоот зэрэг бичгийн баримтыг, хариуцагчаар хариу тайлбар шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,550,023.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1106491 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 12344 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 12647 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд үндсэн төлбөр 7,961,998.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,173,310.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,515.63 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, Эрэн сурвалжлах ажиллагааны төлбөр 70,200 төгрөг нийт 13,550,023.70 төгрөгийн зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13,550,023.70 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.д 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,700.12 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид 225,700.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,550,023.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,700.12 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 225,700.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ