Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04337

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 23 182/ШШ2024/04337

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо, .. гудамж, .. байр, . давхар, ... тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч ******* ******* ******* ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. ******* ******* ******* ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 14,704,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага, 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ******* ******* ******* ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 14,704,000 төгрөг, түүнд оногдуулсан алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь татвар санхүүгийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүү, татварын тайлан гаргах үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээнд бусдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлсөнд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, тус газарт тайлагнаж, ногдуулсан шимтгэлээ төлж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг даган мөрдөж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн уналт, ковид-19 цар тахал өвчний үеийн хорио цээр, харилцагч аж ахуй нэгжүүдийн төлбөрийн чадварын алдагдал, үйл ажиллагааны доголдол зэргээс шалтгаалан ногдуулсан шимтгэл хуулийн хугацаанд төлөх боломжгүй болж, хуримтлагдсан өр үүссэн. Тайлагнасан нийгмийн даатгалын шимгэлээ төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг тул манай компани 2024 оны жилийн эцэст бүрэн төлөхөөр эвлэрэх саналтай байна. Нийгмийн даатгалын шимтгэл 14,704,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги багасгаж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн З-НД-7 маягт, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021-2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Мэдэгдэл, Алдангийн тооцоо зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,704,000 төгрөгийг маргах зүйлгүй төлнө. Эвлэрэх саналтай байна. Харин алданги 7,211,343 төгрөг төлөхгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, ******* ******* ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн З-НД-7 маягт, 2021-2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Алдангийн тооцоо, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөг шаардаж байгаа бөгөөд 2021 оноос хойш шимтгэлийг дутуу төлсөн тул эвлэрэх, алданги хасах боломжгүй гэж тайлбарлав.

 

8.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж заажээ.

 

9.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 21,915,343 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтад зааснаар орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй байна.

 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь эвлэрэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байх ба хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Д.ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, нэхэмжлэлтэй танилцах, хариу тайлбар өгөх, баримт материал гаргаж өгөх, шүүхийн ажиллагаанд оролцох болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдэлж оролцох эрхтэй итгэмжлэл олгожээ. /хх-ийн 37 тал/

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж зохицуулсан бөгөөд дээрх итгэмжлэлээр Д.т эвлэрэх эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан 2021 оноос 2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр тул эвлэрэхгүй гэх тайлбарыг буруутгах боломжгүй.

 

12.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зохицуулсан.

 

13.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги шаардсан тооцооллын тухайд маргаагүй.

 

14.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг алданги 7,211,343 төгрөг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267,527 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,704,000 төгрөг, алданги 7,211,343 төгрөг нийт 21,915,343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267,527 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ