Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/04355

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 24

182/ШШ2024/04355

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ..дугаар хороо, .. гудамж, өөрийн байр хаягт байрлах, ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,063,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******, С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,063,615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.*******, С. нартай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1180037124 дугаар Зээлийн гэрээ байгуулан 16,806,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч нарын 5003367416 тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16,806,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт үндсэн зээлд 6,445,779.99 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,604,078.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,736.35 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 289 хоног хугацаа хэтрүүлж зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1180036327 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,360,220.01 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 289 хоногийн хүү болох 1,613,094.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,300.68 төгрөг нийт 12,063,615 төгрөгийг Х.*******, С. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Х.*******, С. нар Цалингийн зээл авсан ба уг зээлийн үлдэгдэл төлбөр болох 12,063,615 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,063,615 төгрөгөөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******, С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,063,615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1180037124 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 16,806,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*******, С. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,063,615 төгрөг нийт 12,063,615 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунбилэг зөвшөөрсөн байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******, С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,063,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,063,615 төгрөг нийт 12,063,615 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,968 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 103,984 төгрөг, хариуцагч Х.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 103,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ