| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04399/И |
| Дугаар | 182/ШШ2024/04356 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/04356
| 182/ШШ2024/04356 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.*******-*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..дугаар хороолол, ..гудамж, .. байр, .. тоот хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 955,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 955,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүн авч Эко март гэх дэлгүүрээр худалдан борлуулдаг байсан. Тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3,282,760.20 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан бөгөөд үүнээс дээрх хугацаанд нийт 2,327,659.70 төгрөгийг төлсөн байна. ******* ******* ХХК нь 955,101 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талууд тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдэн үлдэгдэл төлбөр болох 955,101 төгрөгийг хуваан төлөхөөр тохиролцсон боловч төлбөрийг огт төлж барагдуулахгүй. Иймд ******* ******* ХХК-иас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 955,101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 955,101 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 955,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 955,101 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 955,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,473 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 13,736.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ