Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/04357

 

 

 

 

 

 

 

 

2024 10 24

182/ШШ2024/04357

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,.. дүгээр хороо, .. гудамж, .. тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 238,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.*******тай 2024-07-04/100014 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу Ц.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 431049906 тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 151,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн. Удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний үүргээ зөрчин 158 хоног хугацаа хэтэрсэн байна. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үндсэн зээл 151,000 төгрөг, үндсэн хүү 85,164 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 2,500 төгрөг байна. Иймд Ц.*******гаас 238,664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ц.******* миний бие ******* финанс ХХК-ийн нэхэмжилсэн 238,664 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.******* вишн финанс ХХК, Ц.******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2024-07-04/100014 тоот Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 151,449.28 төгрөгийг нэг сарын 9 хувийн хүүтэй зээлдүүлэгч олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

5.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ******* вишн финанс ХХК-тай Зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэг шаардах эрх ******* ******* ББСБ ХХК-д шилжсэн гэж шаардах эрхээ тодорхойлжээ.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 238,664 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* зөвшөөрсөн.

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 238,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,809.9 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 3,905 төгрөг, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 3,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ