| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04445/И |
| Дугаар | 182/ШШ2024/04359 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/04359
| 2024 10 24 | 182/ШШ2024/04359 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******-*******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 284,402 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284,402 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******тай 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20231223-23872 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй z000147237 тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд шилжүүлэн авсан. Ц.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар z000147237 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дуусч үндсэн зээл 215,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 136 хоногийн хүү 67,252 төгрөг, шимтгэл 2,150 төгрөг, хүү 67,252 төгрөг, нийт 284,402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ц.******* би ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 284,402 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 284,402 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284,402 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 24495 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.******* нь 215,000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан ба зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд маргаагүй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 284,402 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. зөвшөөрсөн.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 284,402 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 284,402 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,183 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 4,591.5 төгрөг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,591.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ