| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/03573/И |
| Дугаар | 102/ШШ2024/04603 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04603
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04603 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлага ********төгрөгийн 2021 оны 9, 10, 11, 12 сар, 2022 оны 01,02,03,04,05,06,07,08,09,10,11 дугаар саруудын төлбөр болох 587 000 төгрөгийг төлсөн тул татгалзаж, үлдэх *** төгрөгийг хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 674 төгрөгөөс 16 837 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 16 837 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн хариуцагч Н.Г*** 16 837 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С******** өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН