Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04607

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04607

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н********* С***** д***** п********** нэхэмжилсэн 1 069 512 /нэг сая жаран есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагч А.Э********* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 178 252 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 178 252 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 178 252 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 178 252 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 178 252 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 178 252 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 15 109 /арван таван мянга нэг зуун есөн/ төгрөгийг хариуцагч А.Э*********гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

Улаанбаатар хот