| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04751/И |
| Дугаар | 102/ШШ2024/04609 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04609
2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04609 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А******** нэхэмжилсэн 589 329 /таван зуун наян есөн мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийг хариуцагч С.М**** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 332 төгрөгөөс 9166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 9166 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 9166 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН