| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04639/И |
| Дугаар | 102/ШШ2024/04610 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04610
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04610 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б****** нэхэмжилсэн 6 323 086 /зургаан сая гурван зуун хорин гурван мянга наян зургаан/ төгрөгийг хариуцагч Б.Эн**** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1 314 085.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 120 төгрөгөөс 58 060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 58 060 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 58 060 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б*****-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН