| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04637/И |
| Дугаар | 102/ШШ2024/04614 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04614
2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04614 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* нь нэхэмжлэлийн шаардлага 58 672 808.86 /тавин найман сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун найман төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөгийг Д.Э**** Г.У***нар 2024 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 6,250,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны дотор 53 672 808.86 төгрөгийг төлөх, графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хороолол,** дугаар байрны ** тоот, **,** м.кв улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 515 төгрөгөөс 260 757.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 260 757.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн хариуцагч Д.Э***** Г.У**** нараас 260 757.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН