Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04615

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04615 Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М**** ******** нэхэмжилсэн 1 048 053 /нэг сая дөчин найман мянга тавин гурван/ төгрөгийг хариуцагч Ж.Б***** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 704 төгрөгөөс 14 852 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 14 852 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 14 852 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН