Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04616

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр  Дугаар 102/ШШ2024/04616 Улаанбаатар хот

 

 

Хариуцагч зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н********, ***-ийн нэхэмжилсэн 3 743 594 төгрөг, 31 мөнгийг хариуцагч Ц.Д*****нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 415 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 415 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 415 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 415 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 415 000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 415 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 415 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 415 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 423 594.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 848 төгрөгөөс 37 424 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 37 424 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 37 424 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН