| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04385/И |
| Дугаар | 102/ШШ2024/04618 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04618
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04618 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т*** Б*** Ф*** *****-ийн нэхэмжилсэн 16 402 514 /арван зургаан сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Б**** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 300 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 300 000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 4 100 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4 100 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 4 302 514 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Т******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 962.57 төгрөгөөс 119 981 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 119 981 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 119 981 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН