Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04621

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

  Дугаар 102/ШШ2024/04621

Улаанбаатар хот

 

 

 

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш*************нэхэмжилсэн 417 500 /дөрвөн зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Л.Д***** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 139 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 139 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 139 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 175 төгрөгөөс 6587 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6587 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 6587 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш*********** олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН