| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04738/И |
| Дугаар | 102/ШШ2024/04625 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04625
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04625 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г******-ийн нэхэмжилсэн 13 723 993 /арван гурван сая долоон зуун хорин гурван мянга есөн зуун ерэн гурван төгрөг/ төгрөгийг хариуцагч Б.О*** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 723 993.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 570 төгрөгөөс 113 285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 113 285 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 113 285 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН