Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04626

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04626 Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж*********** нэхэмжилсэн 622 500 /зургаан зуун хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Д*******.Г* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 325 төгрөгөөс 9662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 9662 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 9662 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН