Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04629

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

 Дугаар 102/ШШ2024/04629

  Улаанбаатар хот

 

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ 6,167,170 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 30,835,850 төгрөгийг хариуцагч А******К нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Ш*********-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Ш********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 966 төгрөгөөс 171 483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 171 483 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 342 966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН