Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/04685

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/04685

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Х**** дүүргийн ** дугаар хороо, С*** о***, М***** Г*** хороолол Б**** Ж*****   гудамж-** ******* барилга,*** давхрын **** тоотод байрлах, регистр *******, Т********,

Хариуцагч:Б***** дүүргийн *** дүгээр хороо сот *-* ** тоотод оршин суух, регистр ********, О**** б*** овогт Ч*** Д*,*******

Хариуцагч:Б***** дүүргийн *** дүгээр хороо сот *-* ** тоотод оршин суух, регистр *******, А* о*вогт Э****** Д******

Нэхэмжлэлийн шаардлага:27 533 562.28 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*********** нь Ч.Д*********, Э.Д****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 533 562.28 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Зээлдэгч Ч.Д*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Д***** нар нь Т********-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 4229-01 дугаартай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Цахим зээлийн эрх -ээх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 87474 дугаартай Авто машины зээлийн гэрээгээр. 22.800,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2027 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ****-** дугаартай гэрээгээр 10.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно.Зээлдэгч Ч.Д******** нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 87474 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 1,159,370.43 төгрөг, хүүгийн төлбөрөөс 6,500,537.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 21,091.86 төгрөг нийт 7,681,000 төгрөгийг 4229-01 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 7,337,056.99 төгрөг, хүүгийн төлбөрөөс 2,686,328.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 138,614.45 төгрөг, нийт 10,162,000 төгрөгийг тус тус төлсөн.Зээлдэгч Ч.Д****** нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 431, 214 тус тус хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

Иймд Т*-ийн зүгээс ****-**** дугаар*********тай цахим зээлийн эрх нээх гэрээ, 87474 дугаартай Автомашины зээлийн гэрээ, ****-** дугаартай гэрээнүүдийг тус тус цуцалж, хариуцагч Ч.Д****** хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Д* *****нараас 27,533,562.28 (хорин долоон сая таван зуун гучин гурван мянга таван зуун жаран хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*********** нь Ч.Д*****, Э.Д***** нараас 27 533 562.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, хариуцагч Ч.Д********, Э.Д* нар хар********илцан тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ч.Д****** 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн тул 24 533 562.28 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 533 562.28 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор 3 000 000 төгрөг, 2024 оны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 16 500 000 төгрөгөөр нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар, барьцаанд буй авто машиныг хариуцагч худалдах борлуулахаар болсон тохиолдолд худалдан борлуулсан төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын дансанд шилжүүлж өр төлбөрөөс хасуулах бөгөөд нэхэмжлэгч талаас авто машины нэрийг шилжүүлж өгөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан байна.

Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 617.81 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 147 808.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т******нь 27 533 562 төгрөг, 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагч нь 3 000 000 төгрөгийг төлж, үлдсэн 24 533 562 төгрөг, 28 мөнгийг хариуцагч Ч.Д******, Э.Д******** нар 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 533 562.28 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор 3 000 000 төгрөг, 2024 оны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 16 500 000 төгрөгөөр нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар, барьцаанд буй 2012 онд үйлдвэрлэсэн, *** B*** *** маркийн, K******** арлын дугаартай, цагаан өнгийн авто машиныг хариуцагч худалдах борлуулахаар болсон тохиолдолд худалдан борлуулсан төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын дансанд шилжүүлж өр төлбөрөөс хасуулах бөгөөд нэхэмжлэгч талаас авто машины нэрийг шилжүүлж өгөхийг зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 617.81 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д*****, Э.Д**** нараас 147 808.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т**********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН