| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06073/И |
| Дугаар | 102/ШШ2024/04984 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/04984
| 2024 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/04984 | Улаанбаатар хот |
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24 182 583.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 24 182 583.09 төгрөгийг 2024.11.30-ний өдөр 4 000 000 төгрөг, 2024.12.30-ний өдөр 4 000 000 төгрөг, 2025.01.30-ний өдөр 4 000 000 төгрөг, 2025.02.30-ний өдөр 4 000 000 төгрөг, 2024.03.30-ний өдөр 4 000 000 төгрөг, 2025.04.30-ний өдөр 4 182 583.09 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 863 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 139 431.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 139 431.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ