Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04885

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 13 139 606.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 13 139 606.27 төгрөгийг 2024.11.25 өдөр 1,100,000 төгрөг, 2024.12.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.01.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.02 25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.03.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.04.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.05.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.06.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.07.25 өдөр 1,100,000  төгрөг, 2025.08.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.09.25 өдөр 1,100,000 төгрөг, 2025.10.25 өдөр 1,039,606.27 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 649  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118 824.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжий тал хувь болох 118 824.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ш.ОЮУНТУУЛ