Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04718

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04718

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:С******* дүүргийн ** дугаар хороо, Ч****   *** байрны ** тоотод оршин суух, РД-*****, Та**** овогт У*** Б****,

Хариуцагч:Б*****дүүргийн ** дугаар хороо, Э*** хороолол, * дүгээр байрны ** тоотод байрлах, РД-****, С****** Х*** ****,

Нэхэмжлэлийн шаардлага:20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б**** нь С********-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би S* гэсэн п******эйж хаягаас 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 35 хоногийн хугацаанд хэн жин хасах вэ Машинтай14 хөтөлбөр ялагчид 2023 оны шинэ A******* маркийн машин шагналд өгнө гэсэн зарын дагуу тус С********* дээр очиж 390 000 төгрөг төлж бүртгүүлсэн.Ингээд би тус уралдаанд 90,8 кг жинтэй оролцож, 35 хоногийн дотор 68 кг жинтэй болж, 22 кг хасаж 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Машинтай 14 хөтөлбөр ялагчаа тодруулах үйл ажиллагаа болж би уралдааны ялагч болсон, уг уралдаанд нийт 108 хүн оролцож, нэг хүн 390 000 төгрөг төлж орсон.Тус компанийн захирал Г.М**** нийт уралдаанд оролцогчдын өмнө намайг ялагч болсныг зарлаж, авто машины зураг бүхий түлхүүрийг гардуулж өгсөн.Үүнээс хойш өнөөдрийг хүртэл шагнал болох авто машиныг өгөхгүй байна.Иймд С*******-аас **** маркийн авто машин буюу түүний үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тодруулга болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:У.Билгүүн нь ****** гэсэн пэйж хаягаас 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 35 хоногийн хугацаанд хэн жин хасах вэ Машинтай14 хөтөлбөр ялагчид 2023 оны шинэ **** маркийн машин шагналд өгнө гэсэн зарын дагуу тус С******* дээр очиж 390 000 төгрөг төлж бүртгүүлсэн.Ингээд би тус уралдаанд 90,8 кг жинтэй оролцож, 35 хоногийн дотор 68 кг жинтэй болж, 22 кг хасаж 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Машинтай 14 хөтөлбөр ялагчаа тодруулах үйл ажиллагаа болж, уг уралдаанд нийт 108 хүн оролцож, нэг хүн 390 000 төгрөг төлж орсон.Захирал *,****** нийт уралдаанд оролцогчдын өмнө У.Билгүүнийг ялагч болсныг зарлаж, авто машины зураг бүхий батламжийг гардуулж өгсөн боловч авто машиныг өгөхгүй байна.Одоо зах зээл дээр **** маркийн авто машин 8 500 000 төгрөгөөр байхгүй тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй, хариуцагч байгууллагаас 2023 оны шинэ **** маркийн авто машиныг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Манайх 2023 оны шинэ **** маркийн авто машин өгөхгүй, шагналын сангаас бусад зардлыг хасаад үлдсэн 8 500 000 төгрөгөөр нь **** маркийн авто машин авч өгнө гэв.

Хариуцагч байгууллагаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн./хх 34/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна./хх 52-53, 72, 73-109/

Тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын шүүх хуралдаанаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, хэргийн 3-27 дугаарт авагдсан баримтуудыг нотлох баримтаас хассан байна./хх-49/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй /үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон-аас зарласан 35 хоногийн хугацаанд хэн жин хасах вэ Машинтай14 хөтөлбөр ялагчид 2023 оны шинэ **** маркийн машин шагналд өгнө гэсэн зарын дагуу 390 000 төгрөг төлж, уг хөтөлбөрт оролцож, ялагч болсон тул надад авто машины зураг бүхий түлхүүрийг гардуулж өгсөн боловч машиныг өгөөгүй тул С***********-аас **** маркийн 2023 оны шинэ, авто машиныг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Манайх У.Б****** 8 500 000 төгрөгийн **** маркийн авто машин авч өгөх боломжтой, 2023 оны шинэ **** маркийн авто машин өгөх боломжгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн хавсралт баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

С******* нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т зааснаар тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж, 35 хоногийн хугацаанд хэн жин хасах вэ ********* хөтөлбөр ялагчид 2023 оны шинэ **** маркийн машин шагналд өгнө гэж нийтэд зарласан байна.

Уг уралдаант шалгаруулалтад нэхэмжлэгч У.Б******** оролцож ялагч болсон, С******-ийн захирал нь нэхэмжлэгчид авто машины зураг бүхий түлхүүрийг гардуулж өгсөн тухай үйл баримт нь үзлэгийн тэмдэглэлүүд, үзлэгийн хавсралт баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл С*********-иас зарласан хэн жин хасах вэ М* ******хөтөлбөр гэх уралдаанд нэхэмжлэгч У.Б**** түрүүлсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-т Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Дээрх уралдаанд түрүүлсэн хүнд шагналын сангаас зардлаа хасаад үлдсэн 8 500 000 төгрөгөөр нь **** маркийн авто машиныг шагналд өгнө гэх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Иймд С************-аас 2023 оны **** маркийн авто машиныг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 197 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-т заасныг баримтлан С**********-аас 2023 оны **** маркийн авто машиныг гаргуулан У.Билгүүнд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 197 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөг тус тус нэхэмжлэгч У.Б****** олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН