Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0049/З |
Дугаар | 128/ШШ2024/0503 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0503
2024 06 10 128/ШШ2024/0503
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, “М*******” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын сайд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргад тус тус холбогдох “Барилга, хот байгууллагын сайдын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/213 дугаартай “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх” тухай гэрээний 4.2.5 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус заалтад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тусгаж, өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ГҮТББ-аас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 123/24 дугаар албан бичгийг тус шүүхэд ирүүлжээ.
Дээрх албан бичигт “М*******ны ерөнхийлөгч Л.Б******* би тус шүүхэд хянагдаж байгаа М*******ны ТББ-ын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
М******* нь Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг салбарын бусад холбоодтой эвлэрэл, эв санааны нэгдлээр хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон болно.
Нэхэмжлэлээсээ татгалзсанаар гарах цаашдын эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх нэхэмжлэл гаргагч “М*******” ГҮТББ-аас, Барилга, хот байгуулалтын сайд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Барилга, хот байгууллагын сайдын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/213 дугаартай “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх” тухай гэрээний 4.2.5 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус заалтад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тусгаж, өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/0233 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М*******” ГҮТББ нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг албан бичгээр гаргаж, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан.
4. Нэхэмжлэгч “М*******” ГҮТББ-ын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
5. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
6. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын сайд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргад тус тус холбогдох “Барилга, хот байгууллагын сайдын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/213 дугаартай “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх” тухай гэрээний 4.2.5 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус заалтад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тусгаж, өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Ренчинмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ