Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 487

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, нэхэмжлэгч Ж.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Д.Лд нарыг оролцуулан, иргэн Ж.О*******, О.Э******* нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “…гуравдагч этгээд өөрийн эхнэр Б.Дтай байгуулсан бэлэглэлийн гэрээгээр улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлд бичигдсэн орон сууцуудын хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.О*******, О.Э******* нь Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэл, Стастикийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8/2506 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 00, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00******* дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч Ж.О*******т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.О*******, О.Э******* нараас Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэл, Стастикийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8/2506 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 00, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00*******, 00******* дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч Ж.О******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН