| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04741/И |
| Дугаар | 102/ШШ2024/04745 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/04745
| Дугаар 102/ШШ2024/04745 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Б***** дүүргийн ** дүгээр хороо, *** байрны ****тоотод оршин суух, регистр ****, О*** овогт Б*** А****,
Хариуцагч:Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суух, регистр *******, Б**** овогт С***** Ц******,
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.А****, хариуцагч С.Ц*, шүүх ****хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2009 онд *******тай танилцаж, 2010 оноос хамтран амьдарч, 2012 онд гэрлэлтээ бүртгүүлсэн.Бидний хүү А**** 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, бид 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, хүүхэдтэйгээ өдөр болгон ярьдаг, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байгүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Бид 2009 онд танилцаж, 2010 оноос 2018 он хүртэл хамтран амьдарсан, бидний дундаас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү ****** төрсөн, бид 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ би өөрийнхөө асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Бид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь *********аас гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А.****** төрсөн байна.
********* нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б********дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Зохигчдын хүсэлт, саналыг харгалзан А.******ыг эхийнх нь асрамжид байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул ********* нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул *********ын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б********** А******, С******* Ц****** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн А.******ыг эх *******гийнх нь асрамжид байлгасугай.
3.******* нь хүү А.******ад эцгээс тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсний тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********ад олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН