| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04386/И |
| Дугаар | 102/ШШ2024/04782 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04782
| Дугаар 102/ШШ2024/04782 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б***** дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны *-** тоотод оршин суух, регистр *******, Урианхан овогт Г***** Г*****,
Хариуцагч:Д***** аймгийн Х**** сумын *** дүгээр б** оршин суух, регистр *********, Б** Х** овогт Ч***** З***,***
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэгч ****** нь ************** холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би **************ай 2010 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдрах болсон.Бидний хүү З.С***** 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, охин Х**** 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн.Бид зан харилцаа гэр бүлээс гадуур харилцаанаас болж 2018 оны 11 сараас эхэлж тусдаа амьдрах болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү охин 2 маань энэ жил 5, 7 дугаар ангиа төгсөж байгаа ирэх жил 8, 9 дүгээр ангид суралцана.Хувийн сургуульд суралцдаг учир төлбөр, хувцас хичээлийн хэрэгсэл болон бусад зардлуудыг гаргахад миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна.Иймд хүү З.С*****, охин З.Х***** нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эрдмийн Хишиг бүрэн дунд сургуулийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн, /хх 3-8, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Хүү З.С*****, охин З.Х***** нартаа эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эрдмийн Хишиг бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* Ч.За******* нар 2010 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас З.С**** 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, охин З.Х***** 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус төрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.
З.С***** З.Х***** нар нь эхийнхээ асрамжид байгаа бөгөөд эцэг Ч.З******* нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эцэг *********** нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар ***********ын хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн З.С**** 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн З.Х***** 11 нас хүртэл хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ***********аар нь тус бүрийг сар бүр тус бүрийг тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас 70 200 төгрөг гаргуулан ******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.