| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/03130/И |
| Дугаар | 102/ШШ2024/04840 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04840
2024 оны 10 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/04840 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***н нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, ***м.кв талбайтай, * өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *** болон хүүхдүүд болох ***нарын нэр дээр шилжүүлж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ