| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06282/И |
| Дугаар | 102/ШШ2024/04816 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04816
2024 оны 10 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2024/04816 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **** *** **** *****-ийн нэхэмжилсэн 5 688 284 /таван сая зургаан зуун наян найман мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч Н.У******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-нд 1 188 284 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 963 төгрөгөөс 52 981.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 52 981.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 52 981.5төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** *** **** *****-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН