Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/04787

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 7 624 223 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 7 624 223 төгрөгийг 2024.10.30-ний өдөр 424 233 төгрөг, 2024.11.30-ний өдөр 1 200 000 төгрөг, 2024.12.30-ний өдөр 1 200 000 төгрөг, 2025.01.30-ний өдөр 1 200 000 төгрөг, 2025.02.30-ний өдөр 1 200 000 төгрөг, 2025.03.30-ний өдөр 1 200 000 төгрөг, 2025.04.30-ний өдөр 1 200 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 938 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 68 469 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 68 469 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ