Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04860

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04860

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х*********** нэхэмжилсэн 6,706,363.39 /зургаан сая долоон зуун зургаан мянга гурван зуун жаран гурван төгрөг, гучин есөн мөнгө/ төгрөгийнг хариуцагч Э.Э******** бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар 23-нд 840 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-нд 840 000 төгрөг, 2024 оны 12 дугаар 23-нд 840 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр 23-нд 840 000 төгрөг, 2025 оны 02 дугаар 23-нд 840 000-нд төгрөг, 2025 оны 3 сарын 23-нд 840 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр 23-нд 840 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 252 төгрөгөөс 61 126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 61 126 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 61 126 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН