| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/01493/И |
| Дугаар | 102/ШШ2024/04770 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/04770
| 2024 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/04770 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***хаягтай, рд:***, *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** тоот хаягтай, рд:***, ***д холбогдох
14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие ***, түүнийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал *** дараах маргаантай асуудалд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нийт 16,000,000 төгрөгийн төлбөр бүхий дурдагдах гэрээнүүдийг байгуулсан. *** нь *** хууль ёсны эхнэр гэж хамтран амьдарч, түүнийг төөрөгдөлд оруулж захирал ***г бүрэн төлөөлөх итгэмжлэл гаргуулан авч ***-ийн нягтлан бодогчоор ажиллахдаа *** салбараас 61.3 сая төгрөгийг хууль бусаар эрх мэдлээ урвуулан ашиглаж, залилан мэхэлсэн хэрэгт 8,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр 02 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ***-ийн компани захирал ***с Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 7,500,000 төгрөг нэхэмжилсэн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчөөр ажиллаж асуудлыг шийдвэрлүүлэхээр 3,000,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр 03 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *** нь хөдөлмөр аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар 28,400,000 төгрөгийг авч чадахгүй үлдэгдэлтэй байгаа тул хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгч болон итгэмжилсэн төлөөлөгчөөр ажиллахаар 5,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр 04 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулсан юм. Энэ гэрээнийхээ гүйцэтгэлийн талаар танилцуулъя. 02 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлуудыг дурдахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шинэ нөхцөл байдал үүсэхүйц Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэр бүл цуцлалттай холбогдолтой шийдвэрүүд бусад нотлох баримтуудыг өргөдөлд тусгаж түүндээ хавсаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Гэрч хохирогчоор байцаагдсан мэдүүлэгт болсон үйл явц *** хэрхэн хууран мэхэлсэн, залилан хийж хөрөнгө завшсан, компанийн дансаар хийгдээгүй ажлуудын хөлс сэжиг бүхий орлогын эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө орж мөнгө угаасан гэмт хэргүүд үйлдэгдсэнийг шалгуулахыг хүсэж холбогдох ажиллагаанууд хийгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ***, М.Гансувд, орлогч прокурор, ерөнхий прокурор *** нартай 8 удаа ажлын уулзалт хийж, 3 удаа мөн Нийслэлийн прокурор ***, улсын прокурорын орлогч *** хоёр удаа тус тус гомдол хүсэлт гаргаж холбогдох хариу мэдэгдэх хуудаснуудыг авсан. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор *** хянаж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ***тоот прокурорын тогтоолтой 27 хуудас бүхий материалтай танилцахад өмгөөлөгч ***холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж материалд хавсаргаагүй, хууль зүйн үйлчилгээ хангалтгүй үзүүлснээс үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдсэн *** гэмт үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй татгалзаж хаагдсан байсан. Маш хангалтгүй ажилласны улмаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нь бидний гэрээний дагуу хийгдсэн ажилд маш ноцтой үр дагавар үүсгэгдсэн. Өмгөөлөгч *** нь гомдлоо зөв зүйтэй тодорхойлж, илэрхийлж чадаагүй холбогдох нотлох баримтыг хавсаргаж нотлох баримтаар үнэлүүлж чадаагүй байж шат шатны прокурорт гомдол гаргасныг хангаж шийдвэрлээгүй учир бидний гаргасан гомдол хаагдаж хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа *** бол үндсэндээ ял завшиж байгаа хүн. Үйлчлүүлэгч *** надад Баянгол дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай материал байгаа гэдгийг хууль зүйн үйлчилгээ эхлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулах явцад хэлээгүй, миний бие мэдээгүй нь хэрэг бүртгэлтийн хэрэг хаах үндэслэл болсон юм. Миний бие энэ талаар анхлан мэдсэн бол тухайн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 3632 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах, хянан шийдвэрлэх хангалттай нотлох баримтуудыг хавсаргаж, улсын ерөнхий прокурорт хандсанаар хууль зүйн зохицуулалт үйлчлэх байсан. Мөн гэмт хэрэг гарсан харьяалал ч зөрчигдөж Баянгол дүүрэгт энэхүү материал шалгагдсан байдаг. *** нь нөхөр *** болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарыг хууран мэхэлж гэрлэлт сэргээлгэсэн. ***-д нягтлан бодогчоор ажилд орж гүйцэтгэх захирал ***с итгэмжлэл удаа дараа авч дараагийн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогддог юм. ***, *** нарын хувийн амьдрал, тэдний харьцаа, болж өнгөрсөн амьдралын түүх *** нөхрөө яаж хуурч мэхэлж Монгол улсад хоёр нөхөртэйгөөр 14 жил амьдарсан. Түүний зан араншны талаар шүүхээр тусгай архивд байгаа хэргүүдээс шийдвэр захирамжуудыг авч нэмэлт нотлох баримтаар шүүхэд өгсөн. 03 тоот гэрээний гүйцэтгэлийн талаар: Энэ гэрээний гүйцэтгэл бүрэн хийгдэж дуусаж ***-ийн дансанд 28.4 сая төгрөг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар орж, ***гийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 14,130,000 төгрөг энэхүү орж ирсэн мөнгөнөөс суутгагдаж барагдуулах ажиллагаа явагдсан, төлбөр бүрэн төлөгдсөн. Энэ гэрээний хүрээнд хангалттай ажлуудыг хийж гүйцэтгэхэд төрийн байгууллагуудад гомдол хүсэлт гаргаж эрх бүхий албан тушаалтнуудтай ажлын уулзалт хийгдсэний үр дүнд үлдэгдэл 28.4 сая төгрөгийг 6 сарын хугацаанд барагдуулж дансанд нь байршуулсан юм. *** нь компанийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гүйцэтгэх захирал ***д мэдэгдэлгүйгээр түүнд олгосон итгэмжлэлийг ашиглан хууль зүйн туслалцаа авах тухай гэрээг өмгөөлөгч ***той байгуулснаас үүдэлтэйгээр маргаан болж иргэний шүүхээр хянан хэлэлцэгдсэн байдаг. 04 тоот гэрээний биелэлт гүйцэтгэлийн талаар: Нэхэмжлэгч өмгөөлөгч *** хууль зүйн үйлчилгээ үзүүлсний хөлс 7,500,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгч *** иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалтгүй нотлох баримт цуглуулсан байсан өмгөөлөгч *** нь хууль зүйн үйлчилгээ үзүүлээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг өмгөөлөгчөөр оролцох явцдаа нотолж хариуцагч ***ээр сөрөг нэхэмжлэл гаргуулж, шүүх хуралдаан дөрвөн удаа болж нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилж эцсийн хуралдаан хийх хурлын тов зарлагдсан өдрөөс өмнөхөн миний үйлчлүүлэгч *** амьсгал хурааж, түүнийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн иргэний хэрэг хуульд заасны дагуу нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. *** нь нэхэмжлэгч *** хууль зүйн гэрээ байгуулж хариуцагч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн иргэний хэрэгт оролцсон шүүгч *** гэрлэлт цуцлах өөрт оногдох хөрөнгө гаргуулах ***ийн шүүх хуралд хариуцагч ***тэй өмгөөлөгч Д***тэй хамтран хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ч тухайн шүүх хурлын ажиллагаанд огт оролцоогүй атлаа миний үйлчлүүлэгч ***ээс 7,500,000 төгрөг нэхэмжилсэн болох нь шүүх хуралдааны явцад тогтоогддог юм. Энэ талаар хууль зүйн гэрээ байгуулж хамтран ажилласан өмгөөлөгч *** гэрчээр байцаагдаж тодорхой мэдүүлсэн нь иргэний хэргийн 65-68 дугаар хуудас, миний зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн нэхэмжлэгч ***, хариуцагч *** нараас асуух асуулт, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлэх дүгнэлтүүд 55-59 дүгээр хуудаст байршиж байгаа. Өмгөөлөгч *** нь удаа дараалан өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхээр материал бэлтгэсэн боловч миний үйлчлүүлэгч нас барсан өмгөөлөгч *** нь хорт хавдартай зэрэг нөхцөл байдлуудыг хүндэтгэн гаргалгүй орхисон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний биелэлт бол бүрэн хангагдсан өмгөөлөгч *** миний зүгээс ***ийн эрүүл мэнд болон санхүүгийн хүндрэлтэй байдлуудыг харгалзан гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг эрх зүйн туслалцаа үзүүлэх 03 тоот гэрээний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тус компанид орж ирэх 28,400,000 төгрөгөөс суутган авахаар тохиролцож гэрээний үүрэг биелсэн. Талийгаачийн дагавар хүү *** нь анх 2023 оны 27-ны өдөр миний 99190657 дугаарын утас руу залгаж өв залгамжлалын асуудлаар болон эцгийнхээ хууль зүйн туслалцаа авч байсан асуудлаар уулзмаар байна гэж холбогдсоноор мөн өдрөө ажлын байранд үйлчлүүлэгч ***ийн төрсөн охин *** нарын хамтаар гурвуулаа ирж уулзсан. Энэхүү уулзалтаар талийгаачтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний асуудлын талаар тодруулж үйлчилгээний ажлын хөлс, төлбөр төлөгдөөгүй байгааг мэдсэн. Өв залгамжлалын талаар зөвлөгөө авч өв залгамжлалаар үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Энэ өдөр ***, *** нар нь өөрсдийн иргэний үнэмлэх болон ***ийн нас барсны гэрчилгээг тус тус нотариатаар батлуулан нотлох баримтын хамтаар авчирч өгсөн. Харин *** нь иргэний үнэмлэхгүй ирсэн тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахаар ирэхдээ нотлох баримтын шаардлага хангасан баримт авчирч өгөхөөр болсон юм. Миний бие үйлчлүүлэгчээсээ гэрээний ажлын хөлсөө бүрэн авсан бол нас бараад зургаахан хонож байхад хүүхдүүдэд нь энэ талаар юунд дуулгах билээ. Надад худал ярих, бусдыг хуурч мэхлэх айлгах, бузар авир гаргах үйлдэл ёс зүйн хувьд байхгүй гэж өөрийгөө дүгнэж үздэг. *** нь надтай хууль зүйн туслалцаа байгуулсныхаа дараахан миний ажлын байранд ирж амьдралын хүндрэлтэй байдлуудаа ярьж 3,000,000 зээлж хэрэглээд бусдад зээлүүлсэн мөнгөний хүү болон дорнодоос авчирч зарах үхрийн махны үнээс төлнө гэж амласан учир түүнийг өрөвдсөн хайрласан, итгэсэндээ бэлнээр 3,000,000 төгрөг зээлүүлсэн. Иймд би 16,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлснөөс 2,000,000 төгрөг төлөгдсөн болохыг сүүлд нь мэдсэн. Үүнийг цувруулаад гурван удаа төлөгдсөн байсан юм. Анх нэхэмжлэл гаргасан 16,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж, 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа хорогдуулж байна. Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн талаар өмнөх хуралдаан дээр яригдсан. Үүнийг би дараа нь бодоод бүх учир ой толгойд орж ирсэн. Эхний уулзалт бол уг 200,000 төгрөг шилжүүлэгдсэн өдөр болсон. Энэ дээр хууль зүйн туслалцаа авсан. Энэ 200,000 төгрөгийн шилжүүлэг дээр ХЗ гээд товчлоод биччихсэн байна лээ. “би дансанд мөнгөө байршуулчихдаг юм, би өөрөө шилжүүлж чаддаггүй хүүхдээрээ шилжүүлье ээ” гээд *** 200,000 төгрөг надад шилжүүлсэн. Энэ бол хууль зүйн туслалцаа авсны ажлын хөлс. Үүний дараагаар гэрээ байгуулагдсан 10 дугаар сарын 03-ны өдөр “бодоод судлаад байсан таныг л авч ажиллая, амьдралынхаа түүхийг яриад энэ шүүхийн шийдвэр биелүүлэх мөнгөнөөс мөнгийг төлчихнө. Тэгэхдээ би бас бусдад мөнгө зээлүүлчихсэн байгаа, үүнээс мөнгө төгрөг орж ирдэг юм. Энэ мөнгөнөөс төлж барагдуулчихъя” гэдэг ийм асуудал яригдсан. Би энэ хүнд амьдралд нь тусалж 3,000,000 төгрөг зээлүүлээд буцааж авсан би өөрөө мэдэж байж хэзээ ч 16,000,000 төгрөгийг нэхэх боломжгүй. Үүний учир энэ зангилаагаар тайлагдах юм. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа: ... Бид хоёрын гэр бүл салах шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр орсон юм шиг л ярьж байна. Шүүх хуралдааны үед намайг компанийн нягтлангаас болиулаад өөр гүйлгээ хийдэг болгоод Баян гол дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст хандсан байсан. Цагдаагаас намайг дуудаад мэдүүлэг авсан. Тухайн үед гэр бүл салах шүүх хуралдаан дөнгөж эхэлж байсан, шийдвэр гараагүй байсан. Цагдаа гайхаад “нөхөр чинь юм биш үү, яагаад ингэв ээ” гэхэд нь “намайг нягтлангаасаа хасаад миний хамгийн сүүлд хийсэн гүйлгээгээр цагдаад өгчхөж, энэ мөнгийг наад хүн чинь өөрөө захиран зарцуулсан” гэж мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн шийдвэр гарсан байгаа, хэрэгт баримтаар хавсаргасан байгаа. Гэтэл энэ хүний хийсэн нэгдүгээр өмгөөллийн гэрээ нь Баянгол дүүргийн цагдаа, прокуророос гарсан шийдвэрийг дахин Сүхбаатар дүүрэгт хандсан байгаа юм. Нэг зүйлд нэг л шийдвэр гардаг, миний бодлоор. Энэ нь өмгөөлөгчийн ёс зүйн алдаа, шуналын сэдэлтэй, ажил мэргэжлээ ашиглаад мөнгө олох зорилгоор ***ийн согтуу архинд орсон байдлыг ашиглаад шийдвэр гарчихсан байхад Сүхбаатар дүүргийн цагдаад хандсаныг би ойлгохгүй байгаа. 5 удаа татгалзсан байгаа. 5 удаагийн татгалзсан хариу авсныгаа ажиллагаа хийсэн гэж үзээд байгаа юм. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт өмгөөлөгч *** нь манай компанийн өмгөөлөгч байсан. *** өмгөөлөгч нь бид хоёрын салсан байдлыг ашиглаад өмгөөлөл хийж байсан ажиллагааны хөлс дутуу гээд худал мэдүүлж манай нөхрөөс мөнгө нэхсэн байдаг. Тэр нь шүүхээр ороод хангагдахааргүй нэхэмжлэл байсан. Тэгэхэд *** өмгөөлөгч мөн “би өмгөөлж чадна” гээд гэрээ хийсэн байгаа юм. 7,500,000 төгрөгийн төлөө 3,000,000 төгрөгийн өмгөөллийн гэрээ хийсэн байгаа юм. 50 хувийн хөдөлмөрийн хөлстэй гэрээ Монголын өмгөөлөлд хаана ч байхгүй. Өмгөөллийн ажлыг хөлсийг 10 хувь гээд өмгөөллийн холбооноос тогтоосон байдаг. Үүний дагуу би ***ыг өмгөөллийн холбоонд хандаад, энэ хүн 3 жилээр өмгөөллийн эрхээ хасуулсан байгаа. *** өмгөөлөгчийг буруутгаж ярьж байгаатай адилхан үйлдлийг *** гаргаж байна. Гуравдугаар гэрээний тухайд аль 2016 онд гүйцэтгэсэн ажлын хөлсийг *** өмгөөлөгч өмгөөлөөд, 2 жил гаруй хугацаанд явсаар байгаад хүлээн зөвшөөрүүлээд, мөнгөө авахаар болоод шүүхийн шийдвэрт шилжээд, хууль зүйн яамтай хавсаргаад, хууль зүйн эрсдэлийн сангаас гаргуулж авахаар тохиролцоод шаталсан графикаар манайх руу мөнгө нь шилжиж орж ирсэн. Тийм учраас угаасаа орж ирэх байсан, дансны үлдэгдлийн баталгаатай, графикийн дагуу шилждэг мөнгийг *** “би авч өгч чадна” гээд гэрээ байгуулж байгаа нь мэхлэл, хууль бус. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхрийн эрүүл мэндийн байдал муу байгааг, согтуу байдлыг ашиглаж хийсэн гэрээ гэж үзэж байна. Манай хүүхдийг өөрөө утсаар яриад ирж уулзаад, өв залгамжлалын талаар зөвлөгөө авсан гэж ичихгүй яриад байх юм. Манай хүүхдүүдийг сүрдүүлэн дуудаад, ажлын өрөө гэж яриад байгаа гэрт нь очсон байгаа юм. Манай хүүхэд бол ээж нь байхад яагаад энэ хүнээс өв залгамжлалын талаар зөвлөгөө авах ёстой гэж, надаас салгаад яриад байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзээд өмгөөлөгчдийн ёс зүйн хороонд хандахад ***ыг “үнэхээр хүүхдүүдийг дарамталж, айлган сүрдүүлсэн байна” гэдэг нь өөрсдийнх мэдүүлгээр тогтоогдож, өмгөөлөгчдийн холбооноос энэ хүний эрхийг 3 жилээр хассан байгаа. Өмгөөллийн холбоо дээр ичихгүй надаас уучлалт гуйж байсан. Энэ шүүхэд хандсанаас хойших үйл баримт учраас баримт бичгийг шүүхэд өгч болохгүй гэсэн учир хэрэгт баримт байхгүй байна. Гэтэл энэ хүн шүүх хуралдаан дээр дахин худал яриад байна. Манай хүүхдүүдийг сүрдүүлж дуудаж уулзаад, “би цагдаагийн хурандаа хүн, та нарыг яасан ч чадна шүү” гэх мэтээр заналхийлсэн. Манай хүүхдүүдийг надаас тусдаа яриад байгаа юм. Манай нөхөр миний 27 жил найзалсан найзтай гэр бүлийн харилцаа, дотно харилцаа үүсгээд бид хоёр салсан. Тэр хүн нөхцөл байдлаа ***од намайг хүүхдүүдээ өөртэй нь хаяад явчихсан юм шиг ярьсан учраас надаас салгаж яриад байна. Өмгөөллийн холбооноос ***ын эрхийг 3 жилээс хассан тухай баримтыг гаргаж өгөх эрхгүй зогсож байгааг би хуулийн цоорхой гэж үзэж байна. Манай хүүхдээс шилжүүлэгдсэн мөнгийг авлагатай байсан гэнэ, бид хоёр хэнээс ч мөнгө зээлэхээр амьдарч байгаагүй. Өнөөдөр нас барчихсан, нотлох баримтгүй учраас *** худал ярьж байна. *** нь 09 дүгээр сарын 11-ний өдөр манай хүүхдээс ХЗ гэж худлаа ярьж байна, гүйлгээний утга дээр нь Z үсэгтэй 200,000 төгрөгийг гэрээн дээрх данс руу шилжүүлж авсан байна. Гэтэл шүүх хуралдаан дээр ичихгүй худал тайлбар өгч байна, Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/
2022.10.03-ны өдрийн №02, №03, №04 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 5-13 дугаар тал/
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/
д110795611623 дугаар нас барсны гэрчилгээ /хэргийн 15 дугаар тал/
2023.03.09-ний өдрийн №23/13 тоот ***ын Капитрон банк ХК-д гаргасан хүсэлт /хэргийн 16 дугаар тал/
2022.10.02-ний өдрийн №05 тоот ***-иас ***од олгосон итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/
Капитрон банкны дансны хуулга /хэргийн 18 дугаар тал/
2023.03.09-ний өдрийн 23/43 тоот капитрон банкны тодорхойлолт /хэргийн 19 дүгээр тал/
2023.02.18-ны өдрийн №5, ***-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хэргийн 20 дугаар тал/
2024.01.04-ний өдрийн №24/01 тоот ***оос Капитрон банкны салбарт гаргасан хүсэлт /хэргийн 21 дүгээр тал/
Капитрон банкны дансны хуулга /хэргийн 22 дугаар тал/
***гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 23 дугаар тал/
2024.02.21-ний өдрийн №24/01 тоот ***оос МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалтын албанд гаргасан хүсэлт /хэргийн 24 дүгээр тал/
***гийн дүнгийн хуулга /хэргийн 25 дугаар тал/
2024.02.21-ний №24/02 тоот ***оос БГД-ийн 9 хороонд гаргасан хүсэлт /хэргийн 26 дугаар тал/
2024.02.21-ний өдрийн БГД-ийн 9 хорооны засаг даргын тодорхойлолт /хэргийн 27 дугаар тал/
2022.10.04-ний өдрийн №06, НШШГГ-ын албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваад гаргасан гомдол, хүсэлт /хэргийн 28 дугаар тал/
2022.10.10-ний өдрийн №*** тоот НШШГГ-аас ***-д хаягласан албан бичиг /хэргийн 29 дүгээр тал/
Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал /хэргийн 30-33 дугаар тал/
2022.10.21, №22/16 дугаар ***ын Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга *** болон ажлын хэсгийн хамт олонд гаргасан хүсэлт /хэргийн 24 дүгээр тал/
2023.02.02-ний өдрийн 23/05 тоот ***ын БГДИХАШШ-д гаргасан хүсэлт /хэргийн 35 дугаар тал/
2018.09.28-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 22 дугаар тал/
2018.10.15-ны өдрийн *** дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 37-40 дүгээр тал/
2018.11.28-ны өдрийн 2358 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /хэргийн 41-43 дугаар тал/
2021.12.21-ний өдрийн БГДИХАШШ-д гаргасан нэхэмжлэл /хэргийн 44-46 дугаар тал/
2022.02.22-ний өдрийн *** дугаар БГДИХАШШ-ийн шийдвэр /хэргийн 47-49 дүгээр тал/
2022.10.18-ны өдрийн БГДИХАШШ-д гаргасан сөрөг нэхэмжлэл /хэргийн 50-51 дүгээр тал/
2022.12.28, 2023.01.08-ны өдрийн шинжлэн судлах материал, дүгнэлт /хэргийн 52-59 дүгээр тал /
2023.03.03-ны өдрийн *** дугаар БГДИХАШШ-ийн шүүгчийн захирамж /хэргийн 60-62 дугаар тал/
2022.10.18-ны өдрийн *** тоот ***ын БГДИХАШШ-ийн шүүгч *** гаргасан хүсэлт /хэргийн 63-64 дүгээр тал/
2023.01.30-ны өдрийн *** гэрчийн мэдүүлэг /хэргийн 65-68 дугаар тал/
2023.04.28-ны өдрийн №28/19 тоот ***ын БГДИХАШШ-ийн архивт гаргасан хүсэлт /хэргийн 69 дүгээр тал/
2021.05.14-ний өдрийн *** дугаарт БГДИХАШШ-ийн тогтоол /хэргийн 70-71 дүгээр тал/
2021.09.15-ны өдрийн *** дугаар БГДИХАШШ-ийн шийдвэр /хэргийн 72-77 дугаар тал/
2023.02.01-ний өдрийн №23/04 тоот ***ын СБД-ийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт гаргасан хүсэлт /хэргийн 78 дугаар тал/
2022.10.04-ний өдрийн БГД цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 79 дүгээр тал/
2022.11.01-ний өдрийн *** дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоол /хэргийн 80 дугаар тал/
2023.02.08-ны өдрийн ***оос СБД прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 81 дүгээр тал/
2023.02.15-ны өдрийн *** тоот Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудас /хэргийн 82 дугаар тал/
2023.02.27-ны өдрийн №*** тоот ***ын СБД-ийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 83-87 дүгээр тал/
2023.03.06-ны өдрийн №*** тоот Нийслэлийн СБД-ийн прокурорын газраас өмгөөлөгч ***од гаргасан хүсэлтийн хариу /хэргийн 85 дугаар тал/
2023.04.13-ны өдрийн*** дугаар СБД-ийн прокурорын тогтоол /хэргийн 86-88 дугаар тал/
2023.04.20-ний өдрийн №*** тоот ***ын СБД-ийн прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 89-90 дүгээр тал/
2023.05.04-ний өдрийн *** тоот СБД-ийн прокурорын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 91 дүгээр тал/
***ын Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдлууд /хэргийн 92, 95-97, 99-101 дүгээр тал/
Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсууд /хэргийн 94, 98, 102 дугаар тал/
2024.01.11-ний өдрийн Нотариатчдын танхимд гаргасан гомдол /хэргийн 103 дугаар тал/
2024.02.23-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хэргийн 104 дүгээр тал/
***оос ***д олгосон итгэмжлэл /хэргийн 121 дүгээр тал/
2021.11.04-ний өдрийн *** дугаар БГДИХАШШ-ийн шүүгчийн захирамж /хэргийн 135-138 дугаар тал/
2007.05.28, *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 139-140 дүгээр тал/
2011.02.09-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 141-142 дүгээр тал/
2021.03.09-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /хэргийн 143-144 дүгээр тал/
2021.08.05-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 145-148 дугаар тал/
Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны албан тоот, баримт, /хэргийн 149-153 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 154-155 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол *** тоот /хэргийн 156-157 дугаар тал/
2024.03.22, 2024.03.29-ний өдрийн **** тайлбар /хэргийн 158-164 дүгээр тал/
хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 178 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
***гаас ***т олгосон итгэмжлэл /хэргийн 111 дүгээр тал/
хариу тайлбар /хэргийн 112-113 дугаар тал/
2024.03.22-ний өдрийн Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан гомдол /хэргийн 118-119 дүгээр тал/
2020.08.25-ны өдрийн *** тоот БГД-ийн прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хэргийн 176-177 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 184-194 дүгээр тал/
Мөнгөний баримт /хэргийн 200 дугаар тал/
2020.07.30-ний өдрийн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 201 дүгээр тал/
2020.08.25-ны өдрийн *** тоот Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоол /хэргийн 202-203 дугаар тал/
2024.03.26-ны өдрийн ***тоот ***ын БГД-ийн прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 204 дүгээр тал/
2023.04.17-ны өдрийн *** тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол /хэргийн 205 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
2024.04.24-ний өдрийн **** гэрчийн мэдүүлэг /хэргийн 129-130 дугаар тал/,
худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 218 дугаар тал/
төрийн банкны дансны хуулга /хэргийн 220-224 дүгээр тал/
хаан банкны дансны хуулга /хэргийн 226-229, 234-244 дүгээр тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...14 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...талийгаач *** гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан боловч хөлсөө төлөөгүй байсан, тэрээр нас барсан тул түүний хууль ёсны өвлөгчөөс гэрээний үүргийн гүйцэтггэл шаардана... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... гэрээ хийсэн гэрээний этгээдээс биш, манай хүүхдээс мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй… гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 10 сарын 03-ны өдөр №02, 03, 04 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгч ***, талийгаач *** нарын хооронд бичгээр байгуулагдсан байна.
Дээрх гэрээнүүдээр 61 326 954 төгрөг хууль бусаар эрх мэдлээ урвуулан ашиглан залилан мэхэлж ашиглан шамшигдуулсан хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 7 558 492 төгрөг гаргуулах иргэний хэргийн маргаануудад *** хууль зүйн туслалцаа үзүүлэх, талийгаач *** ажлын хөлс нийт 16 000 000 төгрөг төлөхөөр тохирчээ.
2023 оны 02 сарын 21-ны өдөр *** нас барсан байна.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4. Гэрээний нэг тал болох *** нас барсан, гэрээний үүрэг буюу ажлын хөлс 16000 000 төгрөг төлөөгүй, хариуцагч *** талийгаачийн хүү хууль ёсны өвлөгч гэх үндэслэлээр түүнээс 14 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
5. Тодруулбал *** талийгаач ***ийн төрүүлсэн хүү болох түүний иргэний үнэмлэх бичгийн баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар хариуцагч *** талийгаач ***ийн төрүүлсэн хүү хууль ёсны өвлөгч гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан.
8. Хэдийгээр хариуцагч талийгаач ***ийн хууль ёсны өвлөгч болохыг үгүйсгэхгүй боловч тэрээр талийгаач ***ийн ямар хөрөнгийг ямар хэмжээгээр өвлөн авсан нь баримтаар нотлогдоогүй, 2024.08.25-ны өдрийн 795 тоот Монголын Нотариатчдын танхимын ирүүлсэн хариу бичгийн баримтаар өвлүүлэгч ***ийн өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
9. Иймд хариуцагч талийгаачийн ямар хөрөнгийг ямар хэмжээгээр өвлөн авсан нь тогтоогдоогүй, өвлүүлэгчийн үүргийг хүлээх үүрэгтэй болох нь нотлогдоогүй, шаардах эрх үндэслэлгүй тул ***ын нэхэмжлэлтэй ***д холбогдох 14 000 000 төгрөг гаргуулах турхай нэхэмжлэлийг бүрхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
10. Нэхэмжлэгч хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2000 000 төгрөгөөр багасгаж 14 000 000 төгрөг болгосныг тайлбарлах нь зүйтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ