Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  О.Бадмаараг

улсын яллагч: А.Баясгалан

шүүгдэгч  Б.И өмгөөлөгч : Б.Д

шүүгдэгч : Ж.Т  өмгөөлөгч :Л.А

шүүгдэгч  О.С  өмгөөлөгч : А.Г  

шүүгдэгч: Б.И, Ж.Т, О.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М овогт Б И, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн  145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт М овогтой О С, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн  145.2 дах хэсэгт заасан  гэмт хэрэгт Х овогт Ж Т тус бүр холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201626020466 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б И,  197  оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Цагааннуур суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1 , Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, Тийрэг  дүгээр хэсэг Цаг уурын  дугаар гудамжны  тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  

          2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

          2000 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах сум дундын шүүхийн 216 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг эдлэж байгаад 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 230 дугаартай шүүгчийн захирам жаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг хугцаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан

         2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 126 дугаар зүйлийн 126.2.5 дах хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялаа эдлэж байгаад 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнэгэ аймаг дах сум дундын 2- р шүүхийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил  02 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан

          2015 оны  2 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.— дүгээр зүйлийн 181.2.1- дзааснаар 3 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дудндын шүүхийн 235 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, РД: МХ78101210

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Ж Т,  1977  оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор  аймгийн  Жаргалант  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой,  мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2,  эхнэрийн хамт Хан-уул дүүргийн  дугаар хороо  Нүхтийн  дугаар гудамжны   тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугцаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. РД: ВМ77040112,

          3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Ма овогт О С,  197  оны  01 дүгээр сарын 09-ний өдөр  Дорнод  аймгийн  Чойбалсан   суманд  төрсөн,  настай, эрэгтэй, тусгай  дунд   боловсролтой, өрмийн машинист  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4,  3  хүүхдийн  хамт  Сонгинохайрхан  дүүргийн  дүгээр хороо  Алтайн -  тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 

           2000 оны 10 дугаар сарын 19-ний  өдрийн Орхон  аймгийн сум дундын шүүхийн 253 дугаартай  таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан

         2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  Орхон  аймгийн сум дундын шүүхийн 208 дугаартай   шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

          2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-уул аймаг дах сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт зааснаар 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар

          2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Орхойн аймаг сум дундын шүүхийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялаа эдлэж байгаад 2010 оны 11 дүгээр сард хорих ялын хугацаа дуусч суллагдсан  гэх РД:ЖЬ72010978,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.И нь ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 15-38 тоот А.Б монгол гэрт нэвтэрч 40 инчийн елко маркийн зурагт, орны бүтээлэг, кабелийн төхөөрөмжийн удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 809.000төгрөгийн хохирол учруулсан

      2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн  7-176 тоотод оршин суух Л.Бат-Ололтын  монгол гэрт нэвтэрч 32 инчийн шарп  маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан

          2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1-38 тоотод оршин суух Д.Д  монгол гэрт нэвтэрч 32 инчийн ЛЖ маркийн зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч 292.000 төгрөгийн хохирол учруулсан

        2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 31 дүгээр хороо Нуурын  19-11  тоотод оршин суух Г.Г монгол гэрт нэвтэрч нэг ширхэг шүрэн толгойтой ногоон өнгийн оюу нуухтай мөнгөн бөгжтэй, ясан халбагатай халтар манан хөөрөг, самсунг маркийн 42 инчийн зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч 3.580.000 төгрөгийн хохирол учруулсан

    2016 оны 10 дугаар сарын 22-ны  өдөр Баянзүрх  дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр гудамжны 46  тоотод оршин суух  Д.С  монгол гэрт нэвтэрч нэг  ширхэг монел маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  390.000 төгрөгийн хохирол учруулсан

        Ж.Т бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар  дүүргийн 13 дугаар  хороо Ногоон талбайн 7-45б  тоотод оршин суух  А.А байшинд нэвтэрч  нэг  ширхэг тошиба маркийн 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик,эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  614.000 төгрөгийн хохирол учруулсан

         Ж.Т бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар  хороо Хилчин 18-18  тоотод оршин суух  Г.Ш өвлийн сууцанд нэвтэрч нэг ширхэг самсунг маркийн 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал нэг ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар нэг ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  2.270.000 төгрөгийн хохирол учруулсан

        О.С, С.Б нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул   дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик 5 дугаар хэсгийн 39  тоотод оршин суух  С.Н эзэмшилийн монгол гэрт  нэвтэрч нэвтэрч нэг ширхэг шарп маркийн 41 инчийн зурагт, нокиа маркийн гар утас, бор өнгийн орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  920.000 төгрөгийн хохирол учруулсан

          О.С бүлэглэн  2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ч цүнхийг нөхөр Б.Н барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт

          Ж.Т нь  Б.И бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар  дүүргийн 13 дугаар  хороо Ногоон талбайн 7-45б  тоотод оршин суух  А.А байшинд нэвтэрч  нэг  ширхэг тошиба маркийн 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик,эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  614.000 төгрөгийн хохирол учруулсан

         Б.И бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар  хороо Хилчин 18-18  тоотод оршин суух  Г.Ш өвлийн сууцанд нэвтэрч нэг ширхэг самсунг маркийн 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал нэг ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар нэг ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг  хүч хэрэглэхгүйгээр нууцааар хууль бусаар авч 2.270.00 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт

          О.С нь Б.И, С.Б нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул   дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик 5 дугаар хэсгийн 39  тоотод оршин суух  С.Н эзэмшилийн монгол гэрт  нэвтэрч нэвтэрч нэг ширхэг шарп маркийн 41 инчийн зурагт, нокиа маркийн гар утас, бор өнгийн орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  920.000 төгрөгийн хохирол учруулсан

          Б.И бүлэглэн  2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Чимгээгийн цүнхийг нөхөр Б.Н барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Б.И  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны Хан-Уул дүүрэг шувуу фабрикийн үйлдэл дээр Н.С хамт явсан. Би Б наад айлд чинь авах вм алга боль гэж хэлсэн. Тэгээд авч яваад баригдахдаа намайг цуг очоод хаалгыг татсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд  хийсэн үйлдэл нь болохоор намайг гэртээ байж байхад Б намайг дуудаад Шонхор зах дээр байна хүрээд ирээч гэсэн. Яваад очиход надад 1 хөөрөг зурагт өгсөн. Тэгээд намайг Баянзүрх дүүргийн Нарантуул захын тэнд хүн хүлээж байгаа аваачаад өгчих гээд утасны дугаартай өгсөн. Би тэрийг нь аваад таксинд суугаад явсан. Нөгөө газраа очоод залгахад өгсөн дугаар нь болохгүй байхаар нь таксины жолоочид 100.000 төгрөгөөр тус бүрийг нь өгчихөөд яваад өгсөн . би хулгайлсан зүлйиг нь аваагүй цааш нь зарж өгсөн. Чингэлтэй дүүргийн 01 дүгээр сарын 12-ны өдрийн үйлдэл дээр би Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 111-т 14 хоногийн баривчилгаанд орсон байсан. Анх хулгай хэргийг үйлдээд баригдсан үеийн дараа Сонгинохарйхан дүүргийн эрүүгийн төлөөлөгч нар Т мэдүүлэг аваад хийгээгүй үйлдлийг авсан байсан. Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд амбаарыг нь эвдэж орж монгол гэрийг ухсан хэргийн би хийсэн. Зарим нэг хийгээгүй үйлдлийг үнэн зөвөөр шийдээд өгөөч эрхэм шүүгчээ. 2016 оны 02 дугаар сарын 14-17-ныг шилжих шөнө Н.С байсан, би тэр 2-ыг 100 айлын тэнд 1 пабад үлдээгээд гарсан. С найз хүүхэн О аптек орчихоод буцаад ирж явж байхдаа О бид 2 гэр лүүгээ явж бай гээд  явуулсан. Тэгээд 2 хохирогч өдөөс ирээд дөнгөж зөрөөд Сүхбаатар хажуу талын дэлгүүр орсон. Дэлгүүр ороод таньдаг худалдагч байна жаахан юм зээлээд аваадахъя гээд орсон. Тэгэхэд хохирогчийн нөхөр чи хөөе яагаад энэ 2-ыг гээд байгаа юм пизда минь гэсэн. Би хойноос нь очоод таныг хэлээгүй гэсэн чинь намайг бариад авсан. Би куртканых нь мөрөн дээрээс бариад авгай нь миний зүүн гарыг бариад авсан. Нөхрийг нь нааш нь татахад миний хөлд тээглээд суусан. Цохиж нүднэж дээрэмдье гэж үгсэн тохирсон зүйл байгаагүй. С тэгэхэд дэлгүүр орчихсон хажууд байгаагүй. С хэзээ гарч ирж, хэзээ тэр цүнхийг нь шидсэнийг нь мэдээгүй. Тэгээд цагдаа байна зогс гэхээр нь эргээд харахад С миний хойно зогсож байсан. тэгээд доошоо далингийн хажуугаар буугаад миний өмнө гүйхээр нь би дагаад гүйсэн. Ийм л хэрэг болсон. Би өөрөө дээрмийн хэргээр олон жилийн ял эдэлж байсан болохоор дээрмийн хэргээс үнэхээр айдаг. Маргалдаад барьцалдаж авсан нь үнэн. Хохирогч С ярьж байсан яриаг буруу ойлгосон байсан. Цүнхэн дор байсан утасны нүүр зурагдсан, цүнх халцарсан гэсэн байсн би тэр цүнхийг нь ямар брэндийн цүнх ямар гар утас байсныг нь ерөөсөө хараагүй, нотлох баримт байдаггүй. Энэ хэрэг зүгээр маргалдаад өнгөрсөн хэрэг. Сүхбаатар цүнхийг нь аваад шидсэн нь үнэн гэв.  

   Шүүгдэгч  Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны шилжих шөнө И, би найз хүүхэнтэйгээ аптек орох гээд  явж байсан. Гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс архи зээлье гэхэд өгөөгүй. Гараад ирэхэд И замын нөгөө талд 2 хүнтэй зууралдаад зогсож байхаар зодолдох гэж байгаа юм байна гээд салгах санаатай гүйгээд очсон. И зуураад тавихгүй байсан. Би газар байсан цүнхийг нь жалга руу авч шидсэн нь үнэн. Намайг цүнх шидэхийг нөгөө хүүхэн харчихаад И тавьсан. Тэгээд бид 2 зугтааж байгаад цагдаад баригдсан. Хан-Уул дүүргийн шувуун фабрик дээр хийсэн үйлдэл үнэн. Б энд цоожтой айл байна орох уу гэхээр нь би орохгүй та 2 ор гэсэн. И энэ 2, Б орсон. 1 зурагт аваад гараад ирэхээр нь наадахаараа яах гээд байгаа юм хая гэхэд хаяхгүй байсаар байгаад цагдаад баригдсан. Жалга руу шидсэн цүхээ аваагүй. Цагдаа ирэхээр нь хойшоо шидчихээд яваад өгсөн. Хохирогч өөрөө цүнхээ авсан гэв. 

   Шүүгдэгч Б.И мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 онд Зүүн хараагийн хорих ангиас суллагдаад Улаанбаатар хотод хувиараа  барилгын  ажил хийдэг байсан. Ажил хийж байхдаа Т гэдэг залуутай танилцсан. 2016 оны 1 дүгээр сарын эхээр Зүүн хараагийн хориход хамт байсан С таараад утас хаягыг нь авсан. 2016 оны 1 дүгээр сарын дундуур гэмтлийн арын автобусны буудлын ард байх нэг айлд орж зурагт аваад ломбарданд 130.000 төгрөгөөр тавьсан, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Т над руу нэг танихгүй дугаараас яриад 1 дүгээр хороололд уулзаад Тахилтын тэнд нэг айлын хашаанд орж 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, зурагт, хромон гутал, зэргийг авсан, 2016 оны 2 дугаар сарын 10-ны өглөө Сүхээгийн хамт нийтийн байрны ойролцоо нэг айлд орж зурагт, 1 хроп пиво авсан. 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дарь-Эхийн орчимд нэг айлд орж зурагт, куртик, усны канистер зэргийг авсан гэжээ.

Ж.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 16.00 цагийн орчимд С гэдэг айлд золгох гээд очсон. И намайг энэ айлд ир гэж хэлсэн юм. Би яах юм бэ гэхэд бичиг баримт чинь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 13-ны өдөр бичиг баримтаа аваад С очсон. Бид гурав уулзаад хамтдаа Хилийн цэргийн 151 дүгээр ангийн хойд талд байх автобусны буудал орж  тэндээсээ нэг айлд очиж зурагт, мөнгөн аяга, тал шил архи, шаазан баар,  мөнгөн бүс зэргийг авсан. Тэр хоёр надад авах зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээд эд зүйлсээ аваад ломбарданд авиачиж тавьсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  тухайн хулгайлсан зурагтаа тавьсан ломбарданд очоод сөнгө нэмж авах гээд эзэнтэй нь яриад зогсож байтал цагдаагийн хүмүүс ирсэн. Би Ирэнбаатартай анх барилга дээр ажиллаж байгаад танилцсан юм. Хулгай хийх санааг И гаргасан гэжээ.  

Шүүгдэгч О.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаан сар болсон өдрөөс эхлээд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл бие өвдөөд босож чадахгүй гэртээ байсан. Би И шоронд байхдаа танилцаж байсан юм. Т сайн танихгүй. И л миний найз гээд манайд дагуулж ирж байсан юм. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 15.00 цагийн орчимд 1-р хороололын хойд талын гэр хороолол дунд байрлах нийтийн байранд манай гэрт ирсэн. Тухайн үед бид нар уулздаг хүүхнүүдээ дуудаад ууцгаасан. Тэр өдрийн орой 22.00 цагийн орчимд И бид 2 архи пиво зээлж авахаар гарсан. Би дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгтэл миний хажуугаар халамцуухан хоёр хүн өнгөрсөн. Би тэгэхээр нь тэр хоёр хүний эрэгтэй хүний үүрээд явж байсан цүнхийг гараараа цохиход цүнх нь унасан.  Тэгэхээр нь би цүнхийг аваад зугтаад жалга руу цүнхийг шидчихээд араас нь очоод авсан. Тэгээд би гэрийнхээ гадаа ирээд цагдаа нарт баригдсан гэжээ./3-р хх-ийн 48/

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 15 дугаар гудамжны 38 тоот хашаанд байрлах монгол гэрт үзлэг хийсэн байна./ хх-н 7-9/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 7 дугаар гудамжны 176 тоот хашаанд байрлах монгол гэрт үзлэг хийсэн байна./ хх-н 33-35/

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Lucky нэртэй ломбарднаас ЛЖ маркийн 32 инчийн зурагтыг хураан авсан тэмдэглэл/ 1-р хх-н 36/

Хохирогч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 1 дүгээр сарын 12-ны өглөө 07.00 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан ба орой ажлаа тараад 17.00 цагийн орчимд түрээслэн суудаг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 9-38 тоот хашаандаа ирээд гэртээ ортол манай гэрээс зурагт алдагдсан гээд цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед манай эхнэрээс гадна эгч нь нөхөртэйгээ хамт байсан. Тэгээд алдагдсан зүйлийхээ талаар цагдаад тэмдэглүүлсэн. Намайг гэрээсээ гарахад манай эхнэр гэртээ үлдсэн. Манайх хашаандаа 2 айлтай, өдрийн цагаар бараг хүн байдаггүй юм. Орой бүгдээрээ цуглардаг юм. Манайх 2015 оны 10 дугаар сарын эхээр БСБ дэлгүүрээс 799.000 төгрөгөөр авсан зурагтаа алдсан. Хохирлоо авмаар байна гэжээ.  / 1-р хх-н 14-15/

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 3 дугаар сарын 1-ний өглөө 12.55 цагийн орчимд гэрээсээ охиныгоо ажилд нь хүргэж өгөх гээд гараад тэр чигтээ ажилдаа очиж байж байгаад орой охиноо сургуулиас нь аваад эхнэрийнхээ ажил дээр очоод эхнэрийгээ авч явах гэсэн чинь ажил нь тараагүй байхаар нь 21.00 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ охинтойгоо очсон чинь манай үүдний амбаарын цоожны цүүцийг нь мулталсан байсан.  Шууд цагдаа дуудчихаад гэртээ орсон. Манайхаас зургын аппарат алга болсон байсан гээд бүртгүүлсэн чинь дараа нь гэрт байсан байлаа. Харин зурагтыг аваад явсан байсан. 32 инчийн Шарп зурагт байсан манайх 2013 онд 490.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ.  / 1-р хх-н 45-46/

Гэрч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүүхдийн хичээл тарах үед 14.00 цагийн орчим хорооллын эцсээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь авсан. Тэр хоёр хүн Э замын тэндээс гэрээсээ зурагт аваад Нэкст электрониксын засварын газар очиж зурагтаа засуулна гээд хорооллын эцсийн Эвт-4-ийн тэнд буугаад зогсож байхад үл таних шар, ногоон алаг эрээн өнгийн хэпкэн малгай, бараан өнгийн куртиктэй, дотуураа шар цамцтай 40 орчим насны нэг эрэгтэй хүн зөрөөд суугаад хойшоо гэрээс юм аваад Хар хорин зах орно гэхээр нь би юм бодолгүй суулгаад явсан чинь Говь сауны замын хойшоо эргээд ногоон байрны баруун талд айлын хашаанд буугаад намайг хаалган дээр зогосж бай гэхээр нь би хаалган дээр зогсож байтал  хашааныхаа хаалгыг онгойлгоод зэрэгт тэврээд гараад ирэхээр нь би юун зурагт аваад ирвээ болох болохгүй юм аваад явж байгаа юм биш гэсэн чинь аан хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна ломбарданд тавинаа гэсэн. Тэгээд Хар хорин орох юм болов уу гээд бодоод явж байтал Ц ард очсон чинь за би найзыгаа аваад явья гээд тэндээрээс 4 орчим настай эмэгтэй хүүхэд дагуулсан хүүхэн суулгаад Сансар орно гэсэн. Тэгээд Сансар луу явна гээд хорооллын замаар явж байсан чинь Ахуйн үйлчилгээний тэнд явж байгаад гэнэт замаа өөрчлөөд модны 2 –руу эргэчих гэхээр нь эргээд явж байтал хуучнаар Мөнгөн завъяагийн тэнд нэг ломбарданд орсон чинь зурагт авахгүй гэж байна гээд гараад ирсэн. Тэгээд хүүхэдтэй хүүхнээ үлдээчихээд өөрөө замын эсрэг талын ломбард руу ороод ирье гээд явсан тэгээд буцаж ирээд замынхаа эсрэг тал руу очъё гээд Лаки гэх ломбардруу зурагттайгаа хүүхэдтэй хүүхнээ дагуулаад тортой юмаа үлдээгээд  ломбард руу орсон. Тэгээд нилээд удаж байгаад гарч ирээдмашинд орж ирэнгүүтээ мөнгөө тоолоод тэр хүүхэдтэй хүүхэнд чамд би бэлэг авч өгнөө би чиний мөнгийг өгнө гэхэд нөгөө хүүхэн манай авга ах ирчихсэн хүлээгээд байна одоо очихгүй бол болохгүй гээд байсан. Тэр хүүхэнтэй би чамтай явж байгаа дээрээ гар утас дугаар авмаар байна тэгэхгүй бол би холбоо барих юмгүй байна гээд Хар хорины 9 давхар байрны тийшээ гүйгээд хямдхан утас авчихлаа гэж ирсэн. Тэгээд Цамбагаравын замын цагдаагийн арагшаа өгсөөд бүгдээрээ буусан. Би одоо тэр залууг харвал танина гэжээ.  / 1-р хх-н 47/

 32 инчийн ЛСД зурагтыг 490.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 55/

 Хэрэгийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэд: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-45б тоот дах улаан өнгийн тоосгон байшинд хулгай оросн тул үзлэг хийсэн байна. /1-р хх-н 72-76/

Хохирогч А.А эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ: нийт 370.00 төгрөг гэж үнэлжээ. / 1-р хх-н 78/

Хохирогч А.А н эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ: нийт 244.000 төгрөг гэж үнэлжээ. / 1-р хх-н 80/

Хохирогч А.А Тошиба маркийн 32  инчийн зурагт,эрэгтэй хүний үстэй тодортой богино хар өнгийн куртик зэргйиг хүлээлгэн өгсөн байна./ 1-р хх-н 82/

Хохирогч А.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цагдаа хотхоны орчимд байр түрээслэж амьдарсан чинь их чийгтэй түрээс өндөртэй байсан. Тэгээд би өөрийн төрсөн ах А таньдаг хүнийх нь амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн  7-45б тоот хашаа байшинг 2016 оны  7 дугаар сараас эхлээд сарын 50.000 төгрөгөөр түрээслэн амьдрах болсон. Би уг түрээсийн байшиндаа төрсөн ах Алтантөр болон нөхөр хүүхдийн хамт амьдарч  байсан юм. 2016 оны 2 дугаар сарын 7-ны өглөө 10.30 цагийн орчимд нөхөр хүүхдийн хамт болон  төрсөн ах А хамт гэрээсээ гараад Драгон худалдааны төв рүү явсан. Тэндээсээ цаашаа би нөхөр хүүхдийн хамт 14 цагийн орчимд Дархан-Уул аймагт байдаг ээжийн рүүгээ явсан. Тэгтэл орой намайг Дархан-Уул аймагт байж байтал  Алтантөр ах миний утас руу залгаад гэрт хулгай орсон байна би цагдаад мэдэгдчихлээ гэсэн. Одоохондоо зурагт 40-ын бетон хоёр алга байна бусад нарийн зүйлийг би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 16-ны  орой хулгай орсон гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд 32 инчийн Тошиба зурагт, 2 ширхэг удирдлагын хамт,мөн усны 20 литрийн конистер сав, миний өөрийн урт савхин куртик, манай ахын нэхий дотортой куртик, хэрэглэж амжаагүй байсан шинэ индүү, миний бичиг баримт хийдэг байсан түрүүвч, хүүхдийн 10.000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, төрсний дараа 40.000 төгрөг өгдөг дэвтэр зэрэг зүйлүүд алга болсон байсан. Манайх алдагдсан зурагтаа 2014 оны 2 дугаар сард 550.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. 20 литрийн конистер сав 4000 төгрөг, ахын куртик 150.000 төгрөг, миний куртик  300.000 төгрөг, индүү 50.000 төгрөгөөр тус тус авч байсан юм. Би алдагдсан эд зүйлсээ авмаар байна гэжээ.  / 1-р хх-н 83-85/

Гэрч А.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-45б тоот айлын хашаа байшинг өөрийн төрсөн дүү А хамт 2016 оны 1 дүгээр сарын 10-наас хойш сарын 50.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа юм. Тэгтэл 2016 оны 2 дугаар сарын 7-ны өглөө 10.30 цагт төрсөн дүү А хамт цуг гарч яваад 14.00 цагийн орчимд Алтантуяаг Дархан руу таксинд суулгаж явуулчихаад ажлаа тараад орой 18.30 цагийн орчимд гэртээ иртэл хаалгы цоожийг газарт аваад хаячихсан хаалганы цүүг сэтлээд сэт татчихсан байсан. Тэгэхээр нь гайхаад хаалгаараа ортол дотор төмөр решотик хаалганы цүүг сэт татаад эвдчихсан байсан. Гэртээ ортол зурагт, удирдлагын хамт байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн ба А руу залгаад гэрт хулгай орсон байна нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна гэсэн. А тэр даруйд Дарханаас гараад гэртээ ирсэн. Манай хашаанд А бид хоёрын түрээслэдэг байшин л байдаг өөр айл байдаггүй юм. Миний хувьд куртик л алга болсон байсан бусад зүйл нь А зүйлүүд юм гэжээ.  / 1-р хх-н  87-88/

Гэрч М.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 1-р хх-н 128-133/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: Чимгээ, М.Мөнхбаясгалан нараар   таньж олуулах ажиллагаа хийсэн байна. / 1-р хх-н 134-145/

Хохирогч Б.Ч хохирлын мөнгө 200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна / 1-р хх-н 153/, эд зүйлийн үнэлгээ: 304.000 төгрөгөөр үнэлжээ./ 1-р хх-н 239/

Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23-гийн орчимд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн гудамжинд байх хамаатныхаа гэрт очиж золголт хийгээд 23.00 цагийн орчимд өөрийн нөхөр Н хамт хамаатны дүү О гэрээс гараад доошоо уруудаад эхнэртэйгээ юм яриад явж байхад үл таних 2 залуу хажуугаар зөрөөд гарсан. Зөрж гарахдаа энэ 2-г гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь бид 2 сайн ойлголгүй зөрөөд явахад араас 2 бандиа зогсож бай гэхээр нь бид 2 эргэж ч харалгүй алхаж байтал араас гүйж ирээд манай нөхөр Н хүзүүний орчим цохиж унагаагаад манай нөхөрийн гарт байсан миний гар цүнхийг булааж зугтаасан. Зугтаах замдаа үл таних 2 залуу миний цүнхийг бие биерүүгээ шидэлж байгаад өндөр жалга руу буугаад зугтаачихсан. Нөгөө хоёр залуугийн буусан жалгын доод хэсэгт цагдаа хувцастай хүн харагдахаар нь наад хоёроо бариад аваарай эд зүйл дээрэмдчихлээ гэсэн. Тэгтэл цагдаа гүйж очоод намхан залууг нь бариад авсан. Тэгээд бид нар цагдаагийн хэсэг дээр ирээд би эд зүйлээ авсан. Манай нөхрийн араас цохисон болохоор би юугаар цохисныг нь хараагүй. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор юм сайн харагдахгүй байсан гэжээ.  / 1-р хх-н 156-160/

Хохирогч Б.Н мөрдөн баййаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23.00 цагийн орчимд СХД-ийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн гудамжинд байх хамаатныхаа гэрт очиж золголт хийгээд 23.00 цагийн орчимд өөрийн эхнэр Б.Ч хамт хамаатны дүү О гэрээс гараад доошоо уруудаад юм яриад явж байтал үл таних 2 залуу хажуугаар зөрөөд гарсан. Зөрж гарахдаа энэ 2-г гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь бид хоёр сайн ойлгоогүй зөрөөд явахад ардаас 2 бандиа зогсож бай гэхээр нь бид 2 эргэж ч харалгүй алхаж байтал араас гүйж ирээд миний хүзүүний орчим цохиж унагаагаад миний гарт байсан манай эхнэр Ч гар цүнхийг булааж аваад зугтаасан. Зугтаах замдаа хоёр залуу цүнхийг өөр өөрлүүгээ шидэж байгаад жалга руу буусан. Гэтэл жалганы доод талд цагдаа харагдахаар нь авраарай эд зүйлээ алдчихлаа гэж орилсон чинь цагдаа хувцастай хүн нэг намхан залууг нь барьж авсан. Тэгээд бид нар цагдаагийн хэсэг дээр ирээд эд зүйлээ авсан. Миний араас цохисон болохоор би юугаар цохисоныг нь хараагүй. Бид гомдолтой байна гэжээ.  / 1-р хх-н 161-165/

Гэрч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: О.С нь манай найз залуу байгаа юм. 2015 оны 12 дугаар сараас эхлэн бид хоёр үерхэж байгаа юм. О.С нь 1972 оны 1 дүгээр сарын 9-нд Дорнод аймагт төрсөн гэдгийг мэднэ. 2015 оны 12 дугаар сараас эхлэн би С уулзаж учирдаг болсон. С дуугүй, даруухан, халамжтай ажилсаг залуу байгаа юм. Архи уудаг уухаараа агсам согтуу тавьдаггүй юм. Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 15.00 цагийн орчимд СХД-ийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байдаг байранд очсон. Намайг очиход С гэрт том хүү Д, охин О, И, С, Г нар байсан. Бид нар юм ярьж сууж байгаад нэг шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн савлагаатай том пиво уусан. Тэгээд уух юм дуусаад архи авахаар С, И бид 3 гарсан. Тэгээд Ш дэлгүүрээс зээлээр архи авах гэтэл хаалттай байсан. . Тэгэхээр нь би буцаад орий гэж хэлээд гэрлүү нь орсон Тэр хоёр зам дээр үлдсэн. Намайг ороод сууж байтал И дээгүүрээ нимгэн цамцтай орж ирээд С цагдаа аваад явчихлаа гэсэн. Д бид хоёр гүйгээд очтол С цагдаад баригдчихсан зогсож байсан. Бид нар тухайн үед дунд зэргийн л согтолттой байсан. Би тэр хоёр юу хийсэн талаар мэдээгүй гэжээ. /1-р хх-н 166-168/

Гэрч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 16-нй орой 23.00 цагийн орчимд би жижүүртэй хонож байгаад СХД-ийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамжинд найзындаа очиж хоол идэхээр дээшээ дэнж өгсөөд 500-н унаа явдаг зогсоолын орчим явж байтал ертөнцийн зүгээр хойд талдаа зам дагуу жалганы дээд ирмэгээр эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байгаа харагдсан. Би нэг их юм бодолгүй тэр 2-ын араас явж байтал нөгөө хоёрын ардаас хоёр хүн явж байгаа байдалтай байснаа муудалцаад байх шиг болсон. Нэг нь нөгөөгөө өшиглөөд унагааж харагдсан. Тэгтэл нэг нь эмэгтэйгийх нь цүнхийг булааж аваад жалга руу шидчихээд араас нь хоёулаа гүйсэн. Гэтэл эмэгтэй хүн орилоод дээрэмдчихлээ туслаарай гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд зогс цагдаа байна гэж хэлээд намхан хүнийг нь гүйж очоод барьж авсан.  Намайг барьж авах үед намхан залуу эсэргүүцэл үзүүлж байсан гэжээ. / хх-н 169-173/

Гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хархорин захын замын ар талд байдаг Мишээл паабад найз А хамт сууж байхдаа эсрэг талд сууж байсан хоёр хүнтэй танилцсан. Тэр нь С, И хоёр юм. Түүнээс хойш И надтай уулзий гээд залгаад байдаг болчихсон юм. 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой бүрэнхий болчихсон байсан үед И над руу залгаад би С гэрт байна чи такси бариад хүрээд ир гэхээр нь би таксины мөнгө байхгүй гэхэд аргалаад ир би төлий гээд байсан. Тэгээд би Сансараас такси бариад С гэрт очсон. С хүүхэд 4000 төгрөг авч гарч ирээд таксинд өгсөн. С гэрт орох гээд хүү Д нь явж байхад тэр аниа та ёстой сапирч байнаа гэхээр нь би харин тиймээ гэсэн. Тэднийд ороход О, С, И гурав пиво уугаад байж байсан. Надад нэг л удаа пиво хийж өгсөн. Би түүнийг нь уучихаад ядраад байхаар нь паарных нь наагуур хэвтээд өгсөн. Гэтэл О миний хамар битүүрээд байна аптекаас хамрын дусаагуур авий гэхэд С, И хоёр хамт явий гээд гарцгаасан. Түүнээс хойшхыг би мэдэхгүй байгаа юм. Нэг сэрэхэд Ирэнбаатар намайг гарий гээд бид хоёр буудалд хоносон. Маргааш өглөө нь буудлаас гарах гэж байхад цагдаа нар ирж барьсан. С 3 хүүхэддээ их халамжтай сайн залуу гэжээ.  / 1-р хх-н 174-175/

Гэрч С.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:О.С бол миний төрсөн эцэг юм. Миний аав 1972 оны 1 дүгээр сарын 9-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Би дүү нарыхаа хамт ээж Н.Х дээр Эрдэнэт хотод амьдарч байгаад 2013 оны 9 дүгээр сараас өөрийн эцэг О.С дээр ирж амьдрах болсон юм. Аав бид хоёр хамт барилга дээр ажиллаж байгаад би барилгаас унаад нуруугаа гэмтээж түүнээс хойш гэртээ байнга байгаа. Манай аав бол бидэнд халамжтай ажилсаг бидний төлөө л гэж явдаг хүн. Хааяа архи ууна тэгэхээрээ агсам согтуу тавьдаггүй юм. Би 2 охин дүү аавын хамт нийтийн байр түрээслэн амьдардаг юм. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр аав О.С өглөө цайгаа уучихаад гараад явсан. Орой болж байхад аав уулздаг эмэгтэй Отгоо эгчийн хамт орж ирсэн. Тэгээд О эгч, И ах аав гурав юм ярьж сууж байснаа Ирэнбаатар ах гараад 0.75 литрийн савлагаатай архи 1 шилийг авч ирсэн. 22.00 цагийн орчимд тэр гурав аптек орно гээд гарсан. Тэд ойролцоогоор 20 орчим минут болоод эргээд Отгоо эгч орж ирсэн. Араас нь И ах орж ирээд малгайгаа аваад буцаад гараад явсан. Би араас нь гартал аавыг цагдаа барьчихсан байж байсан. Би Отгоо эгчийг орж ирэхэд нь аав хайчсан юм бэ гэхэд дэлгүүр орж архи авна гэж байсан гэж хэлсэн. Бид тогтсон орлого байхгүй дүү А хүүхдийн 20.000 төгрөг авдаг гэжээ.  / 1-р хх-н 176-182/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 15-19/

Д.Д, О.Б, Б.И, Б.Г, Г.Ш, С.Ж, О.С нараас асууж авсан тайлбарууд / 2-р хх-н 20-26/

Хохирогч Д.Д эд зүйлийг үнэлсэн үнэлгээ: 272.000 гэжээ./ 2-р хх-н 32-33/

 Б.И мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 2-р хх-н 46-48/

 Хохирогч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаан сарын золголт хийх гээд Дархан луу 2 хүүхдээ дагуулаад явсан бөгөөд эхнэр Б тэр үед ажилтай байсан болохоор гэртээ үлдсэн юм. 2016 оны 2 дугаар сарын 10-ны  орой 18.00 цагийн орчим гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг нь эвдлээд хөрөөдчихсөн байдалтай, хаалга онгорхой байсан. Гайхаад гэртээ ортол зурагт алга болсон байсан. Мөн зурагтын хажууд байсан Франц улсад үйлдвэрлэгдсэн 0.5 литрийн лаазтай пиво алга болсон байсан. Би зурагтаа 2015 онд нэг ломбарднаас 280.000 төгрөгөөр худалдан авч байсан юм пивыг 25.000 төгрөгөөр авсан байсан. Эхнэрийн хуучин дээлийг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан эд зүйлээ авмаар байна гэжээ.  / 2-р хх-н 49-50/

Гэрч Х.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би СХД-ийн 14 дүгээр хороо 18-2 тоотод байрлах Бэсүд Онц ХХК-ны ломбардыг ажиллуулдаг юм. 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Түвшинбаяр гэдэг хүн ганцаараа орж ирээд 32 инчийн зурагт болон удирдлагых нь хамт авч орж ирээд зурагт авах уу гэхээр нь би зурагтыг нь үзээд 130.000 төгрөгөөр тавихыг зөвшөөрсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа байх Түвшинбаяр нэг хүүхэнтэй хамт орж ирээд нөгөө зурагт дээрээ 20.000 төгрөг нэмж авч болох уу гэхээр нь болохгүй гээд байж байтал цагдаагийн хүмүүс орж ирсэн. Алтантөр гэж хүн болохоор 32 инчийн ЛСД зурагт болон удирдлагын хамт гэрээсээ алдсан хохирогч юм билээ. Тэр 130.000 төгрөг төлөөд зурагтаа аваад явсан гэжээ.  / 2-р хх-н 55-56/

Гэрч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ж овогтой Т гэдэг хүн тухайн өдрийн 12.00 цаг өнгөрч байхад хөдөө явах гэсэн юмаа мөнгөний хэрэг гараад байна зурагт авах уу гэхээр нь зурагтыг нь хартал 37 инчийн Самсунг маркын зурагт байхаар нь 200.000 төгрөгөнд авсан. Тэгээд орой ломбардаа хаах гээд байж байтал нөгөө залуу чинь шал согтуу орж ирээд /зодуулчихсан байдалтай орж ирсэн/ дахиад 20.000 төгрөг нэмээд авчихья гэхээр нь нэмж 20.000 төгрөг өгсөн гэжээ.  /2-р хх-н 57-58/

Гэрч С.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  С бол миний төрсөн аав юм. Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Титэм Плаза төв дээр ажил дээрээ байсан. Шөнө 03.00 цагт ажлаасаа буугаад гэртээ ирэхэд гэрт манай ах Дашдаваа, дүү А хоёр байсан. Аав гэртээ байгаагүй. Харин аавыг цагдаа нар аваад явсан гэж ах Д хэлсэн. Оны өмнө манай аав С И ахыг дагуулж ирсэн. Тэгээд таньдаг болсон. Тэрнээс хойш И ах манайд ирж хонож өнжөөд явдаг болсон. Тэрээр манайд байх хугацаандаа гэр орныхоо эд зүйлсийг авчирч байна гээд зурагт, будаа агшаагч, печь зэрэг зүйлийг авчирдаг байсан. И ах манайд байхдаа их мөнгөтэй явдаг байсан. И ах хүний өөдөөс эгцэлж хардаггүй, их хүйтэн сэтгэлтэй, ер нь худалч, хэлсэн ярьсан болгон нь худлаа байдаг. И ах гэрээ Дэнжийн мянгад байдаг гэж ярьж байсан. Заримдаа хоол ундны зүйл ч аваад ирдэг байсан. Миний санаж байгаагаар зурагт, будаа агшаагч, улаан өнгийн хөгжим, дээлнүүд, куртик зэрэг зүйл авч ирж байсан. Яг хэдний өдрийг нь санахгүй байна нэг удаа И ах гаднаас орж ирэхдээ пиво авч орж ирээд уучихаад дуусангуут нь дахин гараад хроп пиво авч орж ирээд ууж байсан. Манай аавд олон найз нөхөд байдаггүй юм. Ихэнх найзууд нь Эрдэнэт хотод байдаг юм гэжээ. /2-р хх-н 63-64/

Гэрч Ж.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Т миний төрсөн дүү байгаа юм. Т оршин суух орон гэр байхгүй. Эхнэртээ байхдаа ХУД-т бүртгэлтэй байсан эхнэрээсээ салаад хасалт хийлгүүлсэн гэх бөгөөд одоогоор хаягийн бүртгэл байхгүй. Өөрийн гэх орон гэргүй. Би айлын 5 дахь хүүхэд бид нар эцэг эхээс 7-уулаа. Т бол миний доод буюу 6 дахь хүүхэд юм. Бид нар Баянхонгор аймаг Жаргалант суманд төрцгөөсөн. Манай эцэг Ж Баянхонгор аймаг Жаргалант суманд ахуй үйлчилгээнд нярав ажилтай байсан харин ээж Норов Баянхонгор аймаг Жаргалант суманд сумын сургуульд цэвэрлэгч хийдэг байсан юм. Дүү Түвшинжаргал маань бага насаа эцэг эхийн гараар хүмүүжсэн. Тэр 1977 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн. 1996 онд цэргийн албанд яваад 1997 онд халагдаж ирсэн. Тэгээд хөдөө мал дээр байж байгаад 2000 оны эхээр Улаанбаатар хотод орж ирсэн. 2007 онд Ж гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод нэг хүүхэдтэй болсон. Манай дүү их алиа хошин зантай. Элдэв муу зуршилгүй хүн байгаа юм. 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр цагаан сарын шинийн 2 болж байсан бөгөөд дүү Т гэртээ буюу манайд байсан би тухайн үед гэртээ амарч байсан болохоор сайн мэдэж байна гэжээ.  / 2-р хх-н 71-72/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэд: СХД-н 22-р  хороо хилчин 18-18 тоот хашаанд үзлэг хийсэн байна. / 2-р хх-н 183-189/, Г.Ш эд зүйлийг үнэлсэн үнэлгээ / 2-р хх-н 203/

Ж.Т мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-н 206-210/

Иргэний нэхэмжлэгч С.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би Урт цагаан дээр байдаг алт мөнгөний дарханы газар дээрээ байхад үл таних өндөр нам хоёр залуу орж ирээд малгайтай залуу нь мөнгөн аяга, мөнгөн бүс авах уу мөнгөний хэрэг гарчихаад гээд үзүүлсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгөнд зарах юм гэхэд 300.000 төгрөгөнд өгнө гэхээр нь аяга бүсийг нь үзээд 280.000 төгрөгөөр авий гэхэд зөвшөөрсөн. Би авахдаа хулгайн юм биш биз гэхэд бид хоёр хулгайч шиг харагдаж байна уу гээд уурлаад итгэхгүй бол бичиг баримт үзэхгүй юу гээд байсан. Хэд хоногийн дараа цагдаагаас яриад нөгөө зүйлүүдийг аваад ир гэхээр нь би авч ирэхэд надад юм өгсөн залуу зогсож байсан. Би 280.000 төгрөгөө л авмаар байна гэжээ.  / 2-р хх-н 211-213/

Иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Т гэдэг залуу ганцаараа орж ирээд ЛСД зурагт авах уу хөдөө явах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь ямар зурагт бэ гэхэд 37 инчийн хар өнгийн Самсунг маркын  ЛСД зурагт байсан. Тэгээд зурагтыг нь шалгаж үзээд 200.000 төгрөгөнд барьцаанд авсан. Тэгээд оройдоо ломбардаа хаах гэж байтал нөгөө залуу дахин ирээд 20.000 төгрөг нэмж авий гэсэн. Би 20.000 төгрөг нэмж өгсөн. Би 220.000 төгрөг авмаар байна гэжээ.  / 2-р хх-н 214-215/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: / 2-р хх-н 216-217/

Хохирогч Г.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 12.00 цаг өнгөрч байхад эхнэрийн дүүгийнд очиж золголт хийхээр явсан. 18.00 цагийн орчимд гэртээ иртэл манай хашааны том хаалга онгорхой байсан ба байшингийн баруун талын вакум цонх хагарсан байсан. Хулгай орж гэж бодоод гэрийнхээ хаалгаа үзтэл түгжээтэй байсан. Тэгээд хаалгаар ортол хулгай орсон нь тодорхой байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бүх зүйлийг үзэж хараад явсан Цагдаа явсаны дараа үзтэл зүүн талын орны дэрэн доогуур байсан хөөмөл очир дүрстэй мөнгөн бүс 1 ширхэг, ширээн доор байсан 40 размерийн өмсөж байсан орос хороомон гутал, 4 мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг мөнгөлөг хундага, 42 инчийн зурагт зэрэг эд зүйл алга болсон байсан. Зурагтаа 1.150.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мөнгөн аяга нэг бүр нь 140.000 төгрөгөөр авч байсан. Алдсан эд зүйлсээ авмаар байна гэжээ.  / 2-р хх-н 218-221/

   Иргэний нэхэмжлэгч Э.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаки ломбарданд  ГЮ81121669 регистрийн дугаартай Б Г гэх хүн өөрийн бичиг баримтаар Шарп брендийн 32 инчийн Эл Си Ди зурагтыг сарын 8% хүүтэй, 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Энэ зурагтыг 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч  цагдаагийн ахмад Б.О хулгайн зурагт байна гээд хураагаад аваад явсан. Би 100.000 төгрөгний хохирлоо авмаар байна гэжээ. / 3-р хх-н 33-34/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд/ 3-р хх-н 185-189/

Хохирогч Д.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манайх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 1 дүгээр гудамж 46 тоот ах Б хашаанд монгол гэрт амьдардаг юм. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би гэртээ ганцаараа байж байгаад 11.00 цагийн үед дэлгүүр орох гээд ойрхон гарсан. Хаалгаа түгжилгүй орхиод гарсан юм. Хашаанд өөр гэрт айлын хүн байсан. Би дэлгүүр ороод 10-д минут л болсон байх ороод иртэл хашааны хаалга онгорхой гэрт ороход хоймор байсан зурагт алга болсон байсан. Тэгээд би хажуу айлын Мөнхханд эгчид хэлээд цагдаа дуудсан. Би гэрээс гараад хулгайчийг хайгаад явж байтал цагдаа манай зурагтыг хулгайлсан хүнийг барьчихсан зогсож байсан гэжээ.  / 3-р хх-н 191-192/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ 3-р хх-н 202/, эд зүйлийн үнэлгээнд: 390.000 төгрөг гэж үнэлжээ./ 3-р хх-н 203/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3-р хх-н 229-238/, эд зүйлийн үнэлгээнд 920.000 төгрөг гэж үнэлжээ/ 3-р хх-н 239/

Хохирогч С.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би ХУД-ийн 13 дугаар хороо 5 дугаар хэсэг 39 тоотод 2 охины хамт амьдардаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн нэршлээр Тавантолгойн гүүрний урд талд байрлалтай МТ шатахуун түгээх колонкод хамгаалагч, түгээгчээр ажилтай хоносон. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, мөн баруун талын хатавчны ханануудыг хугалаад дотор нь байсан угаалгын машиныг түлхээд орсон байсан. Энгийн хүний нүдээр харахад гэрийн баруун талын хатавчны ханыг задалж ороод буцаж гарахдаа гэрийн хаалгыг дотор талаас нь өшиглөж онгойлгосон байдалтай байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд танай гэрээс хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж хэлсэн. Манай гэрээс 41 инчийн зурагт, гар утас нэг ширхэг, бор өнгийн бүтээлэг нэг ширхэг эд зүйлс алдагдсан байсан гэжээ.  / 3-р хх-н 240-242/

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байсан. Манайхаас 42 инчийн зурагт, хөөрөг хоёрыг  авсан байсан. Хөөрөгөө 20.000.000 төгрөг зурагтаа 1.250.000 төгрөгөөр үнэлнэ. Би эд зүйлээ авсан болохоор өөр ярих зүйл алга гэжээ.  / 5-р хх-н 111-115/

Эд зүйлийн үнэлгээнд. 3.580.000 гэж үнэлжээ./ 5-р хх-н 116/

Гэрч Л.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр тус хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-11 тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан байна автобусны буудлын дэргэдэх ломбардны хяналтын камерт хулгай хийсэн хүний дүрс бичигдсэн байна, ломбардны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авах шаардлага байна гэж хэлсэн. Үүний дагуу хулгай хийсэн этгээдийн дүрс бичигдсэн ломбардны бичлэгийг хуулбарлан авахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр  эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Даваанямын хамтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МНВС нэртэй ломбарданд очиж гадна хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан гэжээ.  /5-р хх-н 119/

      Б.И баривчлах тогтоол, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, захирамж /2-р хх-н 97-113/

     О.С сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл /1-р хх-н 16-17, 215-229/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-6/, /хх-н 30-34/, /хх-н 98-100/

   Ж.Т сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл /1-р хх-н 18-19/, /2-р хх-н 114-120/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-6/, /хх-н 30-34/, /хх-н 98-100/

    Б.И сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл /1-р хх-н 20-21,24-26, 49-50, 62-64, 93-95, 100-102, 230-235/, /2-р хх-н 121-127/, 3-р хх-н 8-13/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /3-р х-н 176-177, 198-200/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 162-164/

     О.С иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 236/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 238/

      Ж.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 97, 2-р хх-н 136, / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 46, 2-р хх-н 137/ шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-н 141-142/

    Б.И  иргэний үнэмлэхийн лавлагаа /1- р хх-н 96, 2-р хх-н 143 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 42/, 2-р хх-н 144/, шийтгэх тогтоолын хуулбарууд / 2-р хх-н 145 -171/зэрэг болно.          

          Б.И нь ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 15-38 тоот А.Б монгол гэрт нэвтэрч 40 инчийн елко маркийн зурагт, орны бүтээлэг, кабелийн төхөөрөмжийн удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 809.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн  7-176 тоотод оршин суух Л.Бат-Ололтын  монгол гэрт нэвтэрч 32 инчийн шарп  маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1-38 тоотод оршин суух Д.Даньрагчаагийн  монгол гэрт нэвтэрч 32 инчийн ЛЖ маркийн зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч 292.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 31 дүгээр хороо Нуурын  19-11  тоотод оршин суух Г.Гэрэлмаагийн  монгол гэрт нэвтэрч нэг ширхэг шүрэн толгойтой ногоон өнгийн оюу нуухтай мөнгөн бөгжтэй, ясан халбагатай халтар манан хөөрөг, самсунг маркийн 42 инчийн зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч 3.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 10 дугаар сарын 22-ны  өдөр Баянзүрх  дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр гудамжны 46  тоотод оршин суух  Д.Содномын  монгол гэрт нэвтэрч нэг  ширхэг монел маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  390.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Ж.Т бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар  дүүргийн 13 дугаар  хороо Ногоон талбайн 7-45б  тоотод оршин суух  А.Алтантуяагийн байшинд нэвтэрч  нэг  ширхэг тошиба маркийн 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик,эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  614.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Ж.Т бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар  хороо Хилчин 18-18  тоотод оршин суух  Г.Шагдарсүрэнгийн өвлийн сууцанд нэвтэрч нэг ширхэг самсунг маркийн 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал нэг ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар нэг ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  2.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

     О.С, С.Б нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул   дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик 5 дугаар хэсгийн 39  тоотод оршин суух  С.Наранбатын эзэмшилийн монгол гэрт  нэвтэрч нэвтэрч нэг ширхэг шарп маркийн 41 инчийн зурагт, нокиа маркийн гар утас, бор өнгийн орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэцэгдсэн Хохирогч Г.Шагдарсүрэнгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … байшингийн баруун талын вакум цонх хагарсан байсан. Хулгай орж гэж бодоод гэрийнхээ хаалгаа үзтэл түгжээтэй байсан. Тэгээд хаалгаар ортол хулгай орсон нь тодорхой байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бүх зүйлийг үзэж хараад явсан Цагдаа явсаны дараа үзтэл зүүн талын орны дэрэн доогуур байсан хөөмөл очир дүрстэй мөнгөн бүс 1 ширхэг, ширээн доор байсан 40 размерийн өмсөж байсан орос хороомон гутал, 4 мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг мөнгөлөг хундага, 42 инчийн зурагт зэрэг эд зүйл алга болсон байсан гэсэн мэдүүлэг   / 2-р хх-н 218-221/ Хохирогч А.Алтантуяагийн мөрдөн байцаалтад  өгсөн … Алтантөр ах миний утас руу залгаад гэрт хулгай орсон байна би цагдаад мэдэгдчихлээ гэсэн. Одоохондоо зурагт 40-ын бетон хоёр алга байна бусад нарийн зүйлийг би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 16-ны  орой хулгай орсон гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд 32 инчийн Тошиба зурагт, 2 ширхэг удирдлагын хамт,мөн усны 20 литрийн конистер сав, миний өөрийн урт савхин куртик, манай ахын нэхий дотортой куртик, хэрэглэж амжаагүй байсан шинэ индүү, миний бичиг баримт хийдэг байсан түрүүвч, хүүхдийн 10.000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, төрсний дараа 40.000 төгрөг өгдөг дэвтэр зэрэг зүйлүүд алга болсон байсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 83-85/, Гэрч А.Алтантөрийн мөрдөн байцаалтад өгсөн …гэртээ иртэл хаалгы цоожийг газарт аваад хаячихсан хаалганы цүүг сэтлээд сэт татчихсан байсан. Тэгэхээр нь гайхаад хаалгаараа ортол дотор төмөр решотик хаалганы цүүг сэт татаад эвдчихсан байсан. Гэртээ ортол зурагт, удирдлагын хамт байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн ба Алтантуяа руу залгаад гэрт хулгай орсон байна нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна гэсэн. Алтантуяа тэр даруйд Дарханаас гараад гэртээ ирсэн. Манай хашаанд Алтантуяа бид хоёрын түрээслэдэг байшин л байдаг өөр айл байдаггүй юм. Миний хувьд куртик л алга болсон байсан бусад зүйл нь Алтантуяагийн зүйлүүд юм гэсэн мэдүүлэг / 1-р хх-н  87-88/, Ж.Т  мөрдөн байцаалтад өгсөн … И намайг энэ айлд ир гэж хэлсэн юм. Би яах юм бэ гэхэд бичиг баримт чинь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 13-ны өдөр бичиг баримтаа аваад С очсон. Бид гурав уулзаад хамтдаа Хилийн цэргийн 151 дүгээр ангийн хойд талд байх автобусны буудал орж  тэндээсээ нэг айлд очиж зурагт, мөнгөн аяга, тал шил архи, шаазан баар,  мөнгөн бүс зэргийг авсан. Тэр хоёр надад авах зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээд эд зүйлсээ аваад ломбарданд авиачиж тавьсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  тухайн хулгайлсан зурагтаа тавьсан ломбарданд очоод мөнгө нэмж авах гээд эзэнтэй нь яриад зогсож байтал цагдаагийн хүмүүс ирсэн. Би И анх барилга дээр ажиллаж байгаад танилцсан юм. Хулгай хийх санааг Ирэнбаатар гаргасан гэсэн мэдүүлэг, хохирогч С.Наранбатын мөрдөн байцаалтад өгсөн … гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, мөн баруун талын хатавчны ханануудыг хугалаад дотор нь байсан угаалгын машиныг түлхээд орсон байсан. Энгийн хүний нүдээр харахад гэрийн баруун талын хатавчны ханыг задалж ороод буцаж гарахдаа гэрийн хаалгыг дотор талаас нь өшиглөж онгойлгосон байдалтай байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд танай гэрээс хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж хэлсэн. Манай гэрээс 41 инчийн зурагт, гар утас нэг ширхэг, бор өнгийн бүтээлэг нэг ширхэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг   / 3-р хх-н 240-242/, О.С мөрдөн байцаалтад өгсөн … шувуун фабрик дээр хийсэн үйлдэл үнэн. Баярцогт энд цоожтой айл байна орох уу гэхээр нь би орохгүй та 2 ор гэсэн. И энэ 2, Баярцогт орсон. 1 зурагт аваад гараад ирэхээр нь наадахаараа яах гээд байгаа юм хая гэхэд хаяхгүй байсаар байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Г  мөрдөн байцаалтад өгсөн … манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байсан. Манайхаас 42 инчийн зурагт, хөөрөг хоёрыг  авсан байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.С мөрдөн байцаалтад  өгсөн … хашааны хаалга онгорхой гэрт ороход хоймор байсан зурагт алга болсон байсан. Тэгээд би хажуу айлын М эгчид хэлээд цагдаа дуудсан. Би гэрээс гараад хулгайчийг хайгаад явж байтал цагдаа манай зурагтыг хулгайлсан хүнийг барьчихсан зогсож байсан гэсэн мэдүүлэг   / 3-р хх-н 191-192/ Хохирогч Д.Д  мөрдөн байцаалтад  өгсөн … гэрийн хаалганы цүүг нь эвдлээд хөрөөдчихсөн байдалтай, хаалга онгорхой байсан. Гайхаад гэртээ ортол зурагт алга болсон байсан. Мөн зурагтын хажууд байсан Франц улсад үйлдвэрлэгдсэн 0.5 литрийн лаазтай пиво алга болсон байсан гэсэн мэдүүлэг   / 2-р хх-н 49-50/, Хохирогч А.Б мөрдөн байцаалтад  өгсөн .. гэртээ ортол манай гэрээс зурагт алдагдсан гээд цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед манай эхнэрээс гадна эгч нь нөхөртэйгээ хамт байсан. Тэгээд алдагдсан зүйлийхээ талаар цагдаад тэмдэглүүлсэн. Намайг гэрээсээ гарахад манай эхнэр гэртээ үлдсэн байсан гэсэн мэдүүлэг,/1-р хх-н 14-15/, Хохирогч Л.Бат-Ололтын  мөрдөн байцаалтад өгсөн ...манай үүдний амбаарын цоожны цүүцийг нь мулталсан байсан.  Шууд цагдаа дуудчихаад гэртээ орсон. Манайхаас зургын аппарат алга болсон байсан гээд бүртгүүлсэн чинь дараа нь гэрт байсан байлаа. Харин зурагтыг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг, / 1-р хх-н 45-46/, шүүгдэгч Б.И хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Иймд Б.И бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх  гэмт хэрэг ,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар  авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        О.С бүлэглэн  2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ч цүнхийг нөхөр Б.Н барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ч мөрдөн байцаалтад өгсөн …Зөрж гарахдаа энэ 2-г гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь бид 2 сайн ойлголгүй зөрөөд явахад араас 2 бандиа зогсож бай гэхээр нь бид 2 эргэж ч харалгүй алхаж байтал араас гүйж ирээд манай нөхөр Н хүзүүний орчим цохиж унагаагаад манай нөхөрийн гарт байсан миний гар цүнхийг булааж зугтаасан. Зугтаах замдаа үл таних 2 залуу миний цүнхийг бие биерүүгээ шидэлж байгаад өндөр жалга руу буугаад зугтаачихсан. Нөгөө хоёр залуугийн буусан жалгын доод хэсэгт цагдаа хувцастай хүн харагдахаар нь наад хоёроо бариад аваарай эд зүйл дээрэмдчихлээ гэсэн. Тэгтэл цагдаа гүйж очоод намхан залууг нь бариад авсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 156-160/, хохирогч Б.Намсрайгийн мөрдөн байцаалтад  өгсөн … миний хүзүүний орчим цохиж унагаагаад миний гарт байсан манай эхнэр Чимгээгийн гар цүнхийг булааж аваад зугтаасан. Зугтаах замдаа хоёр залуу цүнхийг өөр өөр лүүгээ шидэж байгаад жалга руу буусан. Гэтэл жалганы доод талд цагдаа харагдахаар нь авраарай эд зүйлээ алдчихлаа гэж орилсон чинь цагдаа хувцастай хүн нэг намхан залууг нь барьж авсан гэсэн мэдүүлэг   / 1-р хх-н 161-165/, гэрч М.М мөрдөн байцаалтад өгсөн … ертөнцийн зүгээр хойд талдаа зам дагуу жалганы дээд ирмэгээр эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байгаа харагдсан. Би нэг их юм бодолгүй тэр 2-ын араас явж байтал нөгөө хоёрын ардаас хоёр хүн явж байгаа байдалтай байснаа муудалцаад байх шиг болсон. Нэг нь нөгөөгөө өшиглөөд унагааж харагдсан. Тэгтэл нэг нь эмэгтэйгийх нь цүнхийг булааж аваад жалга руу шидчихээд араас нь хоёулаа гүйсэн. Гэтэл эмэгтэй хүн орилоод дээрэмдчихлээ туслаарай гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд зогс цагдаа байна гэж хэлээд намхан хүнийг нь гүйж очоод барьж авсан.  Намайг барьж авах үед намхан залуу эсэргүүцэл үзүүлж байсан гэсэн мэдүүлэг . / хх-н 169-173/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Б.Ирэнбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  Б.И нь би дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, би С юм яриад явж байсан чинь өөрсдийгөө ярилаа гэж ойлгосон байхаар би тайлбарлах гээд очтол бариад авахаар нь би куртикний захаас бариад түлхэхэд газар унасан юм гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч М.М мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

          Ж.Т нь  Б.И бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар  дүүргийн 13 дугаар  хороо Ногоон талбайн 7-45б  тоотод оршин суух  А.А байшинд нэвтэрч  нэг  ширхэг тошиба маркийн 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик,эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  614.000 төгрөгийн хохирол учруулсан

         Б.И бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар  хороо Хилчин 18-18  тоотод оршин суух  Г.Шагдарсүрэнгийн өвлийн сууцанд нэвтэрч нэг ширхэг самсунг маркийн 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал нэг ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар нэг ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг  хүч хэрэглэхгүйгээр нууцааар хууль бусаар авч 2.270.00 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Г.Шагдарсүрэнгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … байшингийн баруун талын вакум цонх хагарсан байсан. Хулгай орж гэж бодоод гэрийнхээ хаалгаа үзтэл түгжээтэй байсан. Тэгээд хаалгаар ортол хулгай орсон нь тодорхой байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бүх зүйлийг үзэж хараад явсан Цагдаа явсаны дараа үзтэл зүүн талын орны дэрэн доогуур байсан хөөмөл очир дүрстэй мөнгөн бүс 1 ширхэг, ширээн доор байсан 40 размерийн өмсөж байсан орос хороомон гутал, 4 мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг мөнгөлөг хундага, 42 инчийн зурагт зэрэг эд зүйл алга болсон байсан гэсэн мэдүүлэг   / 2-р хх-н 218-221/ Хохирогч А.Алтантуяагийн мөрдөн байцаалтад  өгсөн … Алтантөр ах миний утас руу залгаад гэрт хулгай орсон байна би цагдаад мэдэгдчихлээ гэсэн. Одоохондоо зурагт 40-ын бетон хоёр алга байна бусад нарийн зүйлийг би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 16-ны  орой хулгай орсон гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд 32 инчийн Тошиба зурагт, 2 ширхэг удирдлагын хамт,мөн усны 20 литрийн конистер сав, миний өөрийн урт савхин куртик, манай ахын нэхий дотортой куртик, хэрэглэж амжаагүй байсан шинэ индүү, миний бичиг баримт хийдэг байсан түрүүвч, хүүхдийн 10.000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, төрсний дараа 40.000 төгрөг өгдөг дэвтэр зэрэг зүйлүүд алга болсон байсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 83-85/, Гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн …гэртээ иртэл хаалгы цоожийг газарт аваад хаячихсан хаалганы цүүг сэтлээд сэт татчихсан байсан. Тэгэхээр нь гайхаад хаалгаараа ортол дотор төмөр решотик хаалганы цүүг сэт татаад эвдчихсан байсан. Гэртээ ортол зурагт, удирдлагын хамт байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн ба Алтантуяа руу залгаад гэрт хулгай орсон байна нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна гэсэн. Алтантуяа тэр даруйд Дарханаас гараад гэртээ ирсэн. Манай хашаанд Алтантуяа бид хоёрын түрээслэдэг байшин л байдаг өөр айл байдаггүй юм. Миний хувьд куртик л алга болсон байсан бусад зүйл нь А зүйлүүд юм гэсэн мэдүүлэг / 1-р хх-н  87-88/, Ж.Т  мөрдөн байцаалтад өгсөн … И намайг энэ айлд ир гэж хэлсэн юм. Би яах юм бэ гэхэд бичиг баримт чинь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 13-ны өдөр бичиг баримтаа аваад Сүхбаатарынд очсон. Бид гурав уулзаад хамтдаа Хилийн цэргийн 151 дүгээр ангийн хойд талд байх автобусны буудал орж  тэндээсээ нэг айлд очиж зурагт, мөнгөн аяга, тал шил архи, шаазан баар,  мөнгөн бүс зэргийг авсан. Тэр хоёр надад авах зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээд эд зүйлсээ аваад ломбарданд авиачиж тавьсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  тухайн хулгайлсан зурагтаа тавьсан ломбарданд очоод мөнгө нэмж авах гээд эзэнтэй нь яриад зогсож байтал цагдаагийн хүмүүс ирсэн. Би И анх барилга дээр ажиллаж байгаад танилцсан юм. Хулгай хийх санааг И гаргасан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.. 

     Иймд Ж.Т  бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн,  давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдсэн гэм буруутайг тогтоож  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      О.С нь Б.И, С.Б нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул   дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик 5 дугаар хэсгийн 39  тоотод оршин суух  С.Н эзэмшилийн монгол гэрт  нэвтэрч нэвтэрч нэг ширхэг шарп маркийн 41 инчийн зурагт, нокиа маркийн гар утас, бор өнгийн орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авч  920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Н мөрдөн байцаалтад өгсөн … гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, мөн баруун талын хатавчны ханануудыг хугалаад дотор нь байсан угаалгын машиныг түлхээд орсон байсан. Энгийн хүний нүдээр харахад гэрийн баруун талын хатавчны ханыг задалж ороод буцаж гарахдаа гэрийн хаалгыг дотор талаас нь өшиглөж онгойлгосон байдалтай байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд танай гэрээс хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж хэлсэн. Манай гэрээс 41 инчийн зурагт, гар утас нэг ширхэг, бор өнгийн бүтээлэг нэг ширхэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг   / 3-р хх-н 240-242/, О.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн … шувуун фабрик дээр хийсэн үйлдэл үнэн. Баярцогт энд цоожтой айл байна орох уу гэхээр нь би орохгүй та 2 ор гэсэн. Ирэнбаатар энэ 2, Баярцогт орсон. 1 зурагт аваад гараад ирэхээр нь наадахаараа яах гээд байгаа юм хая гэхэд хаяхгүй байсаар байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг , хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд О.С бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн,  давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх  гэмт хэргийг бусадтай  бүлэглэн  үйлдсэн гэм буруутайг  тогтоож  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Б.И бүлэглэн  2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Чимгээгийн цүнхийг нөхөр Б.Намсрайг барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Чимгээгийн мөрдөн байцаалтад өгсөн …Зөрж гарахдаа энэ 2-г гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь бид 2 сайн ойлголгүй зөрөөд явахад араас 2 бандиа зогсож бай гэхээр нь бид 2 эргэж ч харалгүй алхаж байтал араас гүйж ирээд манай нөхөр Намсрайгийн хүзүүний орчим цохиж унагаагаад манай нөхрийн гарт байсан миний гар цүнхийг булааж зугтаасан. Зугтаах замдаа үл таних 2 залуу миний цүнхийг бие биерүүгээ шидэлж байгаад өндөр жалга руу буугаад зугтаачихсан. Нөгөө хоёр залуугийн буусан жалгын доод хэсэгт цагдаа хувцастай хүн харагдахаар нь наад хоёроо бариад аваарай эд зүйл дээрэмдчихлээ гэсэн. Тэгтэл цагдаа гүйж очоод намхан залууг нь бариад авсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 156-160/, хохирогч Б.Намсрайгийн мөрдөн байцаалтад  өгсөн … миний хүзүүний орчим цохиж унагаагаад миний гарт байсан манай эхнэр Чимгээгийн гар цүнхийг булааж аваад зугтаасан. Зугтаах замдаа хоёр залуу цүнхийг өөр өөр лүүгээ шидэж байгаад жалга руу буусан. Гэтэл жалганы доод талд цагдаа харагдахаар нь авраарай эд зүйлээ алдчихлаа гэж орилсон чинь цагдаа хувцастай хүн нэг намхан залууг нь барьж авсан гэсэн мэдүүлэг   / 1-р хх-н 161-165/, гэрч М.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн … ертөнцийн зүгээр хойд талдаа зам дагуу жалганы дээд ирмэгээр эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байгаа харагдсан. Би нэг их юм бодолгүй тэр 2-ын араас явж байтал нөгөө хоёрын ардаас хоёр хүн явж байгаа байдалтай байснаа муудалцаад байх шиг болсон. Нэг нь нөгөөгөө өшиглөөд унагааж харагдсан. Тэгтэл нэг нь эмэгтэйгийх нь цүнхийг булааж аваад жалга руу шидчихээд араас нь хоёулаа гүйсэн. Гэтэл эмэгтэй хүн орилоод дээрэмдчихлээ туслаарай гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд зогс цагдаа байна гэж хэлээд намхан хүнийг нь гүйж очоод барьж авсан.  Намайг барьж авах үед намхан залуу эсэргүүцэл үзүүлж байсан гэсэн мэдүүлэг . / хх-н 169-173/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд О.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

     Хохирогч нарт эд зүйлийг нь буцаан өгсөн тул төлөх төлбөргүй гэж үзэв.

          Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

            Шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар  авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутай гэж үзсэн тул учруулсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

        Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.И 1.745.333 төгрөгийг гаргуулж үүнээсээ 809.000 төгрөгийг А.Батбаатарт, 100.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.Хадхүүд, 292.000 төгрөгийг Д.Даньрагчаад, 218.500 төгрөгийг А.Алтантуяад, 72.500 төгрөгийг Г.Шагдарсүрэнд, 140.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Жанибект, 110.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганд, 3333 төгрөгийг С.Наранбатад тус тус олгох, Ж.Түвшинжаргалаас 541.000 төгрөгийг гаргуулж  үүнээсээ Г.Шагдарсүрэнд 72.500 төгрөгийг, 140.000 төгрөгийг С.Жанибект, 110.000 төгрөгийг О.Эрдэнэбулганд, 218.500 төгрөгийг А.Алтантуяад  тус тус олгохоор шийдвэрлэв.

      Шүүгдэгч О.С бусдад учруулсан хохирлыг төлж баргадуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.                       

         Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12,36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.М овогт Б И  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх  гэмт хэрэг ,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар  авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

          Х овогт Ж Т  бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн,  давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн,

          М овогт О С бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн,  давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх  гэмт хэргийг бусадтай бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.И 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.И 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.С  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д  заасныг  тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар О.С 2  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.И Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

О.С 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр   2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1, 3.7 дугаар зүйлийн 1-д  заасныг  тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан  2  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.И, Ж.Т, О.С нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Б.И цагдан хоригдсон 550 хоногийг, Ж.Т цагдан хоригдсон 59  хоногийг, О.С цагдан хоригдсон 144 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.И, Ж.Т, О.С  нарт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.И 1.745.333 төгрөгийг гаргуулж үүнээсээ 809.000 төгрөгийг А.Батбаатарт, 100.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.Хадхүүд, 292.000 төгрөгийг Д.Даньрагчаад, 218.500 төгрөгийг А.Алтантуяад, 72.500 төгрөгийг Г.Шагдарсүрэнд, 140.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Жанибект, 110.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганд, 3333 төгрөгийг С.Наранбатад тус тус олгох, Ж.Т 541.000 төгрөгийг гаргуулж  үүнээсээ Г.Шагдарсүрэнд 72.500 төгрөгийг, 140.000 төгрөгийг С.Жанибект, 110.000 төгрөгийг О.Эрдэнэбулганд, 218.500 төгрөгийг А.Алтантуяад  тус тус олгох, О.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.И, Ж.Т, О.С нарт   авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН