| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06436/И |
| Дугаар | 102/ШШ2024/04861 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/04861
| 2024 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/04861 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С*** д**** Х******р халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 9 160 000 /есөн сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч Б.М**** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800 500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2 360 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Б.М*****80 755 /наян мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН