Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0048

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  Д.Тунгалаг

улсын яллагч: Э.Ундраххэрлэн

шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт  Б Э холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706026590171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт  Б Э,  19  оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод   төрсөн,  настай, эрэгтэй, дээд   боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хорих  дүгээр ангид хорих ял эдлэж байсан,  ам бүл 4,эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 14-43 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаартай ял дүйцүүлэн хасах тухай  шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж 15 жил 05 сар 23 хоногийн хорих ял болгосон,  РД: УО78050239,

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18.20 минутын үед Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангид хорих ял эдлэж байхдаа тус хорих ангиас  оргон зайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Б.Э    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байцаалт өгөөгүй шүүх хуралдаанд орж байна. Анхны мэдүүлэгийг хоригдоод баригдсан тохиолдолд авсан. Намайг бол заалттай ажилд бол гаргаагүй. Тухайн өдөр надаас тусламж авах маркаар ажилд гаргасан байх гэж бодож байгаа. Би хаалттай хорих ангидаа байсан. Тухайн өдөр бол хаалттай хорих ангиас гадагшаа гарсан. Өдөр болгон хувиарладаг заалттай байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг албан ёсоор заалтанд тавиагүй байсан байх гэж бодож байна. Б хошууч намайг авч гарсан. Шинээр баригдаж байгаа уурын зууханд ажилуулсан. Уурын зуухан дээр очоод гагнуур хийгээд, төмрийг зэврэлтээс хамгаалах лак түрхэсэн. Түрхэж дуусаад тэр үед 6 цаг 20 минут болж байсан мөн бүрий болсон байсан. Ажил дууссан. Б хошууч уурын зуухруу орсон байсан тул би гадаа байсан. Оргох сэдлийг бол би өөрөө гаргасан. Оргосон санаа бол 20 жилийн ял авсан хүн оргох сэдэлт байдаг юм байна гэдгийг хорих ангийн даргад өөрийн биеэр үзүүлэх гэж оргосон. Би 2 цаг гаран гадуур явж байгаад хорих ангийн эрлийн ажиллагаан дээр би өөрөө очсон. Тухайн үед би цаашаа оргоод явах боломж байсан. Тэгэхэд зам хаалттай байсан. Намайг барьсан хүн барилгын инженер Б гэж ахлах дэслэгч олсон. М гээд шинээр орсон жоохон залуу байдаг. Биеэр 50 кг хүрхээргүй залуу байдаг. Яагаад үүнийг ярьж байна гэхээр би өөрөө бараг 80 кг жинтэй би өөрөө спортоор хичээлэлдэг. Би туулын бургасан дунд тэр 2 хүнтэй ноцолдвол ноцолдох байсан.  Тэр үед 20-30 минут болсон. Би эсэргүүцвэл эсэргүүцэх байсан гэтэл эсэргүүцээгүй. Намайг энэ мэдүүлэгт тамхи гуйж ирсэн гээд бичсэн байна лээ. Би өөрөө тамхи татдаггүй. Би өөрөө цаг нь болчилоо буцаж очья гээд очсон. Ингэж шүүх шаардлага байхгүй. Намайг хорих ангийн талаар ном бичиж байхад ажилд гаргасан. Хүнд дэглэмтэй хорих ангид ийм ажил хийлгээд чөлөөтэй гараад байдаг. Намайг баталгаат замаас оргосон гэдэг. Баталгаат зам зүгээр гараад алхаад явдаг зам байдаг юм уу хэн ч намайг хөөгөөгүй. Би гараад 6 км орчим явсан. 2 талруугаа хаанаас ч хөөж ирээгүй. Миний явж байсан газраар эрлийн ажиллагаа яваагүй. Би өөрөө эрлийн ажил дээр очсон. Намайг баригдаад явж байхад эхний мэдүүлэг гэж авсан өөр мэдүүлэг аваагүй. Тэр мэдүүлэгээр шүүх хуралдаанд оролцуулж байна. 2 дугаар асуудал бол хорих ангийн талаар ном бичиж байсан. Шүүхийг муулж бол бичээгүй. Би найзыгаа хөнөөгөөд 20 жилийн ял авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би дээд боловсролтой. Би орос, австрали, солонгос, хужаад гээд гадаад улсуудад 10 гаран жил амьдарч байсан. Австирал улсад байхдаа визний зөрчилөөр хоригдож байсан. Би австиралд хоригдож байсан. Тэр нь визны зөрчил байсан. Мөн Солонгос улсад хоригдож байсан. Намайг өнөөдөр хүн болгон муугаар хардаг. Тухайн орчин нөхцөлөөс болж хүний амь хөнөөдөг юм байна. Би алуурчин биш гэдгээ бас намайг эндээс гарвал хүн алах юм байна гэдэг найзыгаа би сүх ашигласан. Мөн 3 удаа боосон. 3 удаа хутгалж алсан. Би тухайн үедээ 2 удаа сүхдүүлсэн шархтай байсан. Амь насаа алдах хэмжээний байгаагүй. Хорих ангид 20 жил найзалсан найзыгаа үхэр алж байгаа юм шиг сүхдээд алцан гэсэн яриа явсан. Би энэ яриаг худлаа гэж нотлохын тулд гарсан. Би 2 цаг гаран явахдаа хутгатай байсан. Би оргож явж байхдаа хүн алж болох байсан. Гэтэл алаагүй. Би алуурчин биш гэдгээ нотлосон. Шинээр орсон тэр хүүхдийг шоронд дотор хоригдож байгаа хүмүүс дээрлэхээд явж байсанг харсан. Би хэн дээр нь баригдах вэ гэдгийг өөөрөө сонгосон. Би хэн хэн хаана хайж байсанг харсан. Би тэнд урд нь 5 жил амьдарсан. Тэр орчимын газрыг мэднэ. Туул гол гүнзгий биш гэдгийг ч мэднэ. Гатлаад гарах боломж байсан. Туул голд хашигдаад гүүрлүү орж ирээд баригдсан гэдэг. Баянзүрхийн товчооны замыг хаасан байсан эргүүл гарсан байсан. Тэгэхэд очоод эргүүл гарч байгаа хааж байгааг мэдсэн. Шоронгоос оргоод би 30 хоног сахилгат сууна гэдгийг мэдэж байсан. 30 хоног сахилгат хийдэг гэдгийг хальт сонсож байсан. Сахилгат хийдэг тэндээсээ оргосон гэхээр ажилд гаргадаггүй. Би 40 жил гагнуурын ажил хийсэн. Сүүлийн хэдэн жил хувиараа ажил хийж компани ажилуулж захирал хийж байсан. Би ном бичиж байсан хэл судлалын ном байгаа. Тэнд Солонгос улсын хүн хоригдсон байсан. Би тэр хүнтэй нийлж солонгос хэл зааж өгч хэл гэдэг бол нэг том боловсрол, боловсролтой болгья гэж бодсон. Би гарч хар ажил хийх сонирхолгүй байсан. Надаас өөр гарч ажил хийх зөндөө хүмүүс байгаа. Хорих ангид сэтгэл зүйн эмч нарын өрөө гээд тохижуулсан байдаг. Яс юман дээр тэнд хэн ч ордоггүй. Хэнч орох эрх байхгүй. Би энийг ангийн даргад хэлья гэж бодсон. Зарим үгийг бичихгүй байж болохуу гээд ярих гээд байна. Тэгэхээр тийм юм хийх боломж байна. Би номоо бичээд сургалт явуулах  Оргосонг бол хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлага татах үндэслэлгүй гэж үзэж байна. Би гарах эрх бол байхгүй. Өөрсдөө намайг ажилд авч гарсан. Би гараагүй. Тэнд очоод 1 сар 3 хоносон байгаа. Нийгмийн ажилтантай уулзсан. Өөрийн төлөвлөгөөг солонгос хүнтэй ярьж байсан. Хятад хүн бас байсан. Дор хаяж хэл заагаад хэлний боловсрол олгох боломжтой. Би оргоогүй бол намайг сонсохгүй байсан. Нэг оргочоод ангийн даргатай уулзах гэж байсан. Хорих ангийн даргатай уулзаагүй. Б гэдэг хүн байдаг. Дэд дарга нь О гэдэг хүн байдаг. Энэ байдлыг хэлэх боломж байгаагүй хийх боломж бол бага хийсэн тохиолдолд гаргах боломжтой юм байна лээ. Өдөр болгон өрөө цоожтой байгаа тэнд хэлний бэлтгэл нээх боломжтой гэв.

   Шүүгдэгч  Б.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жирийн дэглэмтэй хоригдолуудын байдаг аж ахуйн хашаа руу ажилд гарсан юм. Орой 18.00 цагийн орчимд ажил буугаад хорих байр луу явах хоорондоо х/ч Б бие засчихаад ирье гэж хэлээд бохирийн шугамын нүхээр гараад оргочихсон юм. Тэгээд ангийн хашааг дагаж явж байгаад айлын хашаа давж цааш уул руу яваад Туул голд тулаад гол дагаад урагшаа Богд уулруу гүйгээд ядархаараа алхаад Туул голын Баянзүрхийн товчоо ордог гүүрний доогуур гараад голоо уруудаад 500 орчим метр явж байгаад 2 хянагч тамхи татаад машинтай зогсож байхаар нь очиж тамхи асуутал намайг таниад тэгээд баригдсан. Би ер нь оргоод хол явахгүй юм байна гэж бодоод баригдая гэж бодоод  баригдсан гэжээ. /хх-ийн 15/  

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-8/

        Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ны 9.30 цагаас эхлэн 24.00 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 18.20 цагийн үед Аж ахуйн хашаанд бохирын шугамны хар лаак түрхэж байсан хоригдол Б овогтой Э зохих зөвшөөрөлгүй хашаанаас оргон зугтсан нь камерийн бичлэгт бичигдсэн байсан тул манай анги түргэн авч ажиллаад цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд манайхан хайж яваад сая 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 21.25 цагт Ногоон зоорины ойролцоох хуушуурын газраас манай ажилтнууд барилаа гэж дөнгөж сая над руу хэллээ. Шалган 5 хаалгаар ангийн эргүүл х/ч Б 17.55 цагт дундын бүсээс авч гараад хорих ангийн хашааны гадна урд залгаа байдаг аж ахуйн хашаанд ажил хийлгэж байгаад алдсан байсан гэжээ.  /хх-н 9/

Гэрч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өглөө 09.00 цагаас 24 цагаар ангийн эргүүлийн томилгоотой ажиллаж байсан юм. Урд өдөр нь ялтан Ж Э 2 дулааны траншейний ажил хийж байгаад гагнуурын ажил дутуу байсан болохоор очиж шалгахаар очтол ялтан Ж ажил дууссан энэ хүнээ аваарай гээд ялтан Э надад 16.00 цагийн үед хүлээлгэн өгсөн. Тэгээд гагнуур хийсний дараа зэврэлтээс хамгаалах хар тос түрхэх ажил дутуу байсан тул Дундын бүсийн траншейд ялтан Э хар тосны ажил хийлгэсэн. Тэгээд дотор талаа дуусчихаад үргэлжлэл трубаг нь лакдуулахаар шалган 5 харуулын постоор 18.00 цагийн орчимд авч гараад аж ахуйн хашаанд ажил хийлгэж дуусгаад дагуулаад буцаж явж байхдаа  уурын зуухны ажилчидтай уулзах хоорондоо би түүнийг араас дагаж явж байгаа гэж бодоод харсан чинь алга байсан. Тэгтэл ялтан Э хар лаактай сав өнхрүүш зэргээ аж ахуйн хашааны грашийн буланд орхичихоод өөрөө алга болчихсон байсан. Тэгээд би шалган 5 болон 3 дугаар хаалгаар орсон эсэхийг нь асуухад ороогүй гэхээр нь буцаж аж ахуйн хашаагаар очиж хараад байхгүй болохоор нь ерөнхий жижүүр болон ангийн холбоонд 18.40 цагт мэдэгдсэн. Тэгээд гадна харуул хамгаалалтыхантай хамт аж ахуйн хашаа ногоон зоорь гахайн байр төмрийн хог зэргээр хайгаад олоогүй. Гэтэл ангийн бүх удирдлагууд мэдчихсэн улаан дохио дуугараад ажилчид түргэн аваад унатал миний бие муудаад даралт ихсээд 220 хүрээд харвах гээд сувилагчаараа тариа хийлгээд түргэн дуудаад ирээгүй. Тэгж байтал алба хаагчдийг цуглар гэхээр нь яваад очтол а/д Б, д/а М 2 оргосон ялтан Э барьчихсан гэж хэлсэн. Тэр өглөө би ээлж авчихаад дэд дарга а/х О луу утсаар яриад Э авч гарч ажил хийлгэх зөвшөөрлийг аваад зөвшөөрлийн дэвтэр дээр төлөөлөгч д/ч Г амьдралын бүсээс авч гарах зөвшөөрөл бичүүлээд 2017.10.14-ний өдрийн 09.15 цагт авч гарч ажил хийлгэсэн юм. Тэгээд орой 18.20 цагийн орчимд оргуулж алдсан. Миний хувьд санаатайгаар оргуулсан асуудал байхгүй. Албаны ажлаа хурдан хийлгэх гэж авч гараад хариуцлага алдсанаас болж оргуулсан гэжээ.  /хх-н 10-12/

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 14-ний бямба гаригийн өглөө ажил руугаа явж байх замд х/ч Б утасдаад дулааны шугам гагнах будах ажилд туслахаар 1 хоригдол хэрэгтэй байна дундын бүсэд ажиллуулья зөвшөөрөл өгөөч гэхээр нь за би очиж явна цаанаас нь дуудаад гаргаад ирж бай гэчихээд ирээд би гаргах зөвшөөрөл шийдвэрийг нь өгч гарын үсэг зураад төлөөлөгч д/ч Г бүртгүүлж дундын бүс рүү гаргасан. Ингээд Э хоригдол дундын бүсд гагнуур хийж байгаад өдөр хоол ундандаа орсон байдаг юм. Тэгээд дундын бүсэд ажлаа дуусгаад гадагш аж ахуйн хашаа руу гарсан трубаг гагнаж будахаар гарахдаа надад мэдэгдэлгүй авч гараад ажлаа дуусгаад орох үедээ 18.20 цагийн үед Э нь хорих ангиас оргосон байсан. Үүнийг бид 19.00 цагийн үед ангийн холбооноос мэдээд дотооддоо хайж эхэлсэн. Тэгээд харанхуй болсон. Камерийн бичлэгийг үзэхэд аж ахуйн хашаанаас гараад баруун тийшээ оргосон байсан тул алба хаагчдаа цуглуулж эрлийн үйл ажиллагааг зохион байгуулж цагдаад мэдэгдэж шалгалт явагдаж байх үед 21.05 цагт Баянзүрхийн товчооноос Зайсан явах уулын зам дагуу Туул голын эрэг дээрээс гүүрнээс 500 метр орчмоос хуушуур зардаг газрын ойролцоогоос а/д Б, д/а М нар барьж аваад надад 21.15 цагт хэлж мэдээ өгсөн. Доторхи бүс буюу хоригдлуудын амьдардаг байрыг амьдралын бүс гэдэг, үүнээс гараад хорих ангийн бетонон хашаан доторх бүсийг дундын бүс гэдэг юм. Дундын бүсээс гараад гаднах торон хашаан доторх бүсийг хориотой бүс гэдэг юм. Хориотой бүс дотор аж ахуйн хашаанд ажил хийж байгаад оргосон байгаа юм. Дундын бүсээс авч гарах зөвшөөрлийг би өгөөгүй. х/ч Болдбаатар ажил хийлгэхээр авч гарахдаа дур мэдэн авч гарч, цаг хэтрүүлж ажиллуулсан байсан. Э анх удаагийн хүн амины хэргээр Сэлэнгэ аймгийн шүүхээр 20 жилийн ял сонсоод тэгштгэлээр 4 жил хасуулаад манай ангид 2017 оны 9 дүгээр сарын 11-нд ирсэн юм. Барьсан хойно нь уулзахад эхнэр дээрээ очмоор санагдаад гэнэт оргохоор шийдсэн гэж хэлж байсан гэжээ.  /хх-н 13-14/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 409 дүгээр хорих ангид 4 дэх жилдээ ажиллаж байна. Хоригдол Б.Э танихгүй, гэхдээ тэр үеэр дулааны шугам дээр 4 хоног Э ажиллаж бйахад нь харсан болохоор танина. 2017 оны 10 дугаар сарын 14-ний хагас сайн өдөр гэртээ амарч байхад 18.30 цагт хоригдол оргосон гээд түргэн авч ажил дээрээ 19.00 цагт ирсэн. Тэгээд дэд дарга бид нарыг хувиарлаад эрлийн ажиллагаанд явуулахад дэд ахлагч М бид 2 миний цагаан өнгийн Тоёота Приус 20 машинтай Туул голын эрэг дагуу Туулын гүүрнээс Асем хотхон явах замд байдаг вагоны нүхэн гүүртэй зам хүртэл самнаж эрлийн ажиллагаа хий гэсэн юм. Ингээд Туулын гүүрний дээд талд байрлах эрэг дээр байдаг саадны дэргэд машинаа тавьчихаад М миний машины ард тамхи татаад эхлээд ганцаараа зогсож байснаа голын толиндоо нэг харсан чинь 2 хүн болчихсон байхаар нь бууж очоод гар утасныхаа гэрлийг тусгаад хартал бидний хайж байсан Э мөн байсан. Түүнийг хувцасаар нь таньсан ба шууд бариад авсан чинь гартаа юм барьсан юм шиг нэг гараа ардаа бариад байхаар нь хутгатай байж магадгүй гэж бодоод наадах чинь хутгатай байх шиг байна шүү хол байгаарай гэж анхааруулаад голын эрэгрүү түлхэж унагаад дээр нь гараад дарж байгаад гарнаас нь хутга булааж авсан юм. Хутгыг нь авахаасаа өмнө газар дээр дарчихаад байж байхад хутгаа өөрлүүгээ тулгаад  таныг илүү хөдөлгөөн хийвэл өөрийгөө дүрлээ шүү гэхээр нь би битгий тэгээч гэж нэлээн ятгаж ярьж байтал хутгаа надад өгсөн. Би хутгыг нь аваад босгож ирээд тамхи гуйхаар нь тамхи өгөөд тайвшруулаад тэрнээс хойш зүгээр болоод бид 2 ангийн удирдлагаруу 21.16 цагт барьчихлаа гэж яриад 10 минутын дараа эрэлд явж байсан хүмүүс бид нар дээр ирээд хорих анги руу нь авч явсан. Би биед нь үзлэг хийгээгүй. Ангиас хүмүүс ирээд гавлаад аваад явсан. Түүнийг барьж авах үед арматурын төмрөөр иш хийгээд төмрөөр хийсэн хутга биедээ авч явсан байсан. Би яагаад оргосон юм бэ гэхэд эхнэр дээрээ очих гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би эхнэртэй чинь уулзуулий гэж аргалж байгаад хутгыг нь авсан юм гэжээ. /хх-н 92-93/

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Э бид хоёр 2012 онд Улаанбаатар хотод танилцсан юм. Тэр үед Э хувиараа төмөр хийц хийдэг хувийн компанитай  байхад нь манай хүргэн ах тэр компанийн нь ажилтан байсан юм. Тэгээд 2013 оны 12 дугаар сард 1 гэрт ороод 2014 онд хүүтэй 2017 онд охинтой болсон юм. Охин маань одоо 3 сартай болохоор  манай аав харж өгдөг юм. Э надтай суухаасаа өмнө өөр хамтран амьдрагч эмэгтэйтэй байсан юм байлаа тэгээд надтай гэр бүл болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн хоёр юм. Эрдэнэбаатар нь хүнд их тусархуу, ээж хадан дээр очиж мод тарьж байсан, хааяа архи уухаараа агсам тавьдаг юм өөр муу зүйлгүй. Урдны хэрэг нь ноднин бид нар самрын ченж хийх санаатай яваад хэрэгт холбогдсон. Саяны асуудал бол 2017.10.14-ний орой намайг гэртээ байж байтал Хорих 409 дүгээр ангийн 2 хянагч манайд ирээд Э оргочихлоо гээд гэртээ ирэх байх чам руу ярих байх гээд байж байтал олдчихлоо гэсэн. Тэгээд тэд нар явсан  гэжээ.    /хх-н 94-95/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 409 дүгээр хорих ангид 2017 оны 6 дугаар сарын 22-нд томилогдож 7 дугаар сарын 13-нд ажилдаа орсоноос хойш 5 сар ажиллаж байна. Хоригдол Б.Э харж байгаагүй танихгүй. Харин эрэлд гарахынхаа өмнө зургийг нь харсан юм. 2017 оны 10 дугаар сарын 14-ний хагас сайн өдөр ээлжээс буугаад гэртээ хариад амарч байхад 18.30 цагт манай ээлжний М ахлагч залгаад анги дээр түргэн авлаа хоригдол оргосон гэнээ гээд би гэрээс гараад 20 орчим минут яваад ажил дээрээ ирэх үед 19.00 цаг болчихсон харанхуй болсон байсан. Тэгээд бид нарыг хурлын заалруу оруулаад үүрэг өгөөд дэд дарга бид нарыг хоёр хоёроороо машинтайгийхаа машинд суугаад яв гэсэн. Тэгэхэд ахлах дэслэгч Б машинаар бид 2 Туул голын эрэг дагуу Туулын гүүрнээс Асем хотхон явах замд байдаг вагоны нүхэн гүүртэй зам хүртэл самнаж эрлийн ажиллагаа хийхээр явсан. Туулын гүүрний дээд талын голын эрэг дээр байдаг саадны дэргэд зогсоод машин дотроос харж байтал голын эргээр хүн явж байгаа бүдэг дүрс харагдсан. Тэгээд би машины ард тамхи асаагаад хараад зогсож байтал нөгөө хүн над дээр нуруугаа үүрээд хүрч ирээд тамхи асуусан. Тэгэхээр нь би юун хүн бэ бичиг баримт байна уу гэж асуухад хойшоо ухраад байсан. Тэгэхээр нь урдаас нь гэрэл тусгасан чинь оргосон хоригдол мөн байсан. 2 гараа ардаа барьчихаад байхаар нь би зүүн мөрнөөс нь бариад авсан чинь ахлах дэслэгч Баярцогт машинаас бууж ирээд наадах чинь ардаа хутга барьсан байна шүү гээд хүрч ирээд хавсарч унагаад хутгийг нь авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд доошоо харж хутган дээрээ хэвтээд илүү хөдөлгөөн хийвэл өөрлүүгээ дарлаа шүү гээд байсан. Тэр үед би авгай дээрээ очих гэсэн юм манай эхнэр намайг шоронд оруулсан ч билүү бараг эхнэрээсээ болж шоронд орсон ухааны юм яриад байсан. Б ахлах дэслэгч чи яагаад оргосон юм бэ танай эхнэртэй чинь уулзуулна тайван бай хутгаа өгчих гэж ятгаад би халааснаасаа тамхи гаргаж өгч байж хутгыг нь авсан. Бид хоёр хутгыг нь аваад босгож ирээд тамхи татуулаад тайвшруулаад машины хажууд суулгаж байгаад Б а/д ангийн дэд дарга руу 21.16 цагт яриад барьчихлаа гэж хэлэхэд 10 минутын дараа эрэлд явж байсан хүмүүс бид нар дээр ирээд хорих ангируугаа авч явсан. Арматурын төмрөөр иш хийсэн төмөр жижиг хутга барьсан байсан. Бид хоёр луу хутгаа барьж дайраагүй харин барьж авах үед Б ахлах дэслэгчтэй ноцолдож байхдаа өөрийгөө дүрлээ шүү гээд байсан гэжээ. /хх-н 96-97/

        Бадамдоржийн Э оргох гэмт хэрэг үйлдсэн талаарх илтгэх хуудас /хх-н 16-18/

Ш.Ж,Б.М нараас асууж авсан тайлбарууд /хх-н 19-24/

Б.Э баривчлах үед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-34/, асууж авсан тайлбар /хх-н 35—36/,

Б.Т, Д.Э нараас асууж авсан тайлбарууд /хх-н 35-42/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 106-110/

         Б.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 78-80/, /хх-н 98-100/

    Б.Э ялын тооцооны хуудас /хх-н 85/, цагдан хорих тухай санал, хорьсон шүүгчийн захирамж /хх-н 86-90/

    Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 105/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 103/,  шийтгэгдсэн тогтоолын хуулбарууд /хх-н 44-64/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт / хх-н 101, хоригдол Б.Э сахилгын шийтгэл оногдуулах тухай ангийн даргын 13/48 дугаартай тушаал /хх-н 104/ зэрэг болно.          

         Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18.20 минутын үед Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангид хорих ял эдлэж байхдаа тус хорих ангиас  оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-8/

         Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн 18.20 цагийн үед Аж ахуйн хашаанд бохирын шугамны хар лаак түрхэж байсан хоригдол Б овогтой Э зохих зөвшөөрөлгүй хашаанаас оргон зугтсан нь камерийн бичлэгт бичигдсэн байсан тул манай анги түргэн авч ажиллаад цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд манайхан хайж яваад сая 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 21.25 цагт Ногоон зоорины ойролцоох хуушуурын газраас манай ажилтнууд барилаа гэж дөнгөж сая над руу хэллээ. Шалган 5 хаалгаар ангийн эргүүл х/ч Б 17.55 цагт дундын бүсээс авч гараад хорих ангийн хашааны гадна урд залгаа байдаг аж ахуйн хашаанд ажил хийлгэж байгаад алдсан байсан гэсэн мэдүүлэг.  /хх-н 9/

Гэрч Г.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Урд өдөр нь ялтан Ж .Э 2 дулааны траншейний ажил хийж байгаад гагнуурын ажил дутуу байсан болохоор очиж шалгахаар очтол ялтан Ж ажил дууссан энэ хүнээ аваарай гээд ялтан Э надад 16.00 цагийн үед хүлээлгэн өгсөн. Тэгээд гагнуур хийсний дараа зэврэлтээс хамгаалах хар тос түрхэх ажил дутуу байсан тул Дундын бүсийн траншейд ялтан Э хар тосны ажил хийлгэсэн. Тэгээд дотор талаа дуусчихаад үргэлжлэл трубаг нь лакдуулахаар шалган 5 харуулын постоор 18.00 цагийн орчимд авч гараад аж ахуйн хашаанд ажил хийлгэж дуусгаад дагуулаад буцаж явж байхдаа  уурын зуухны ажилчидтай уулзах хоорондоо би түүнийг араас дагаж явж байгаа гэж бодоод харсан чинь алга байсан. Тэгтэл ялтан Э хар лаактай сав өнхрүүш зэргээ аж ахуйн хашааны грашийн буланд орхичихоод өөрөө алга болчихсон байсан. Тэгээд би шалган 5 болон 3 дугаар хаалгаар орсон эсэхийг нь асуухад ороогүй гэхээр нь буцаж аж ахуйн хашаагаар очиж хараад байхгүй болохоор нь ерөнхий жижүүр болон ангийн холбоонд 18.40 цагт мэдэгдсэн. Тэгээд гадна харуул хамгаалалтыхантай хамт аж ахуйн хашаа ногоон зоорь гахайн байр төмрийн хог зэргээр хайгаад олоогүй. …Тэр өглөө би ээлж авчихаад дэд дарга а/х О луу утсаар яриад Э авч гарч ажил хийлгэх зөвшөөрлийг аваад зөвшөөрлийн дэвтэр дээр төлөөлөгч д/ч Г амьдралын бүсээс авч гарах зөвшөөрөл бичүүлээд 2017.10.14-ний өдрийн 09.15 цагт авч гарч ажил хийлгэсэн юм. Тэгээд орой 18.20 цагийн орчимд оргуулж алдсан. Миний хувьд санаатайгаар оргуулсан асуудал байхгүй. Албаны ажлаа хурдан хийлгэх гэж авч гараад хариуцлага алдсанаас болж оргуулсан гэсэн мэдүүлэг .  /хх-н 10-12/

          Гэрч Н.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ....х/ч Б утасдаад дулааны шугам гагнах будах ажилд туслахаар 1 хоригдол хэрэгтэй байна дундын бүсэд ажиллуулья зөвшөөрөл өгөөч гэхээр нь за би очиж явна цаанаас нь дуудаад гаргаад ирж бай гэчихээд ирээд би гаргах зөвшөөрөл шийдвэрийг нь өгч гарын үсэг зураад төлөөлөгч д/ч Г бүртгүүлж дундын бүс рүү гаргасан. Ингээд Э хоригдол дундын бүсд гагнуур хийж байгаад өдөр хоол ундандаа орсон байдаг юм. Тэгээд дундын бүсэд ажлаа дуусгаад гадагш аж ахуйн хашаа руу гарсан трубаг гагнаж будахаар гарахдаа надад мэдэгдэлгүй авч гараад ажлаа дуусгаад орох үедээ 18.20 цагийн үед Э нь хорих ангиас оргосон байсан. Үүнийг бид 19.00 цагийн үед ангийн холбооноос мэдээд дотооддоо хайж эхэлсэн. Тэгээд харанхуй болсон. Камерийн бичлэгийг үзэхэд аж ахуйн хашаанаас гараад баруун тийшээ оргосон байсан тул алба хаагчдаа цуглуулж эрлийн үйл ажиллагааг зохион байгуулж цагдаад мэдэгдэж шалгалт явагдаж байх үед 21.05 цагт Баянзүрхийн товчооноос Зайсан явах уулын зам дагуу Туул голын эрэг дээрээс гүүрнээс 500 метр орчмоос хуушуур зардаг газрын ойролцоогоос а/д Б, д/а М нар барьж аваад надад 21.15 цагт хэлж мэдээ өгсөн гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч  Б.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн ... Орой 18.00 цагийн орчимд ажил буугаад хорих байр луу явах хоорондоо х/ч Б бие засчихаад ирье гэж хэлээд бохирийн шугамын нүхээр гараад оргочихсон юм. Тэгээд ангийн хашааг дагаж явж байгаад айлын хашаа давж цааш уул руу яваад Туул голд тулаад гол дагаад урагшаа Богд уулруу гүйгээд ядархаараа алхаад Туул голын Баянзүрхийн товчоо ордог гүүрний доогуур гараад голоо уруудаад 500 орчим метр явж байгаад 2 хянагч тамхи татаад машинтай зогсож байхаар нь очиж тамхи асуутал намайг таниад тэгээд баригдсан. Би ер нь оргоод хол явахгүй юм байна гэж бодоод баригдая гэж бодоод  баригдсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15/   зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

     Б.Э нь  хорих ангийн гадна барилгын ажил хийж байгаад бие засчихаад ирье гэж хэлж яваад бохирын шугамын нүхээр гарч явж хорих ангиас оргосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, үйлдлийг нь зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Б.Э  хорих ангиас оргон зайлсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг   тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Б.Э нь хорих ял эдлэж байгаад оргосон тул түүнд оногдуулсан хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Хорих ангиас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг компакт диск, арматур тайрч хийсэн гар хийцийн 21.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см урт ишний урт 9.5 см нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл  зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Б.Эрдэнэбаатар нь  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул нийт цагдан хоригдсон   63 хоногийг  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2- д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт  Б Э  хорих ангиас оргон зайлсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Э   6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар   Б.Э   энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 жил 01 сар 24 хоногийн хугацагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 7  сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг компакт диск, арматур тайрч хийсэн гар хийцийн 21.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см урт ишний урт 9.5 см нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Б.Э нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Э авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН