Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04386

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,463,831.31 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 10 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 166,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АЗБАЯР