| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05611/И |
| Дугаар | 102/ШШ2024/04387 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04387
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 11,517,397 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 1,919,566 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс 112,176 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 112,176 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР