| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05017/И |
| Дугаар | 102/ШШ2024/04480 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04480
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,057,294 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 10 сард 400,00 төгрөг, 2024 оны 11 сард 400,00 төгрөг, 2024 оны 12 сард 400,00 төгрөг, 2025 оны 01 сард 400,00 төгрөг, 2025 оны 02 сард 400,00 төгрөг, 2025 оны 03 сард 400,00 төгрөг, 2025 оны 04 сард 400,00 төгрөг, 2025 оны 05 сард 400,00 төгрөг, 2025 оны 06 сард 400,00 төгрөг, 2025 оны 07 сард 400,00 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 39,934 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 39,934 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР