Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1116

 

 

                                             

А.Г, П.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Л.Баттогтох,

шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч С.Сэржмядаг, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1061 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Л.Баттогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч А.Г, П.Э нарт холбогдох 2008000001576 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............ овгийн А.Г, .......................................... өдөр ......................... төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ............................. ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

2. .................. овгийн П.Э, ....................... өдөр ............................. төрсөн, .......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, краннист мэргэжилтэй, “.........................ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25.000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч А.Г нь:

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн ажлын байрандаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх шүүгдэгч П.Эын ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 59.900 төгрөгийн төлбөргүй үйлчилгээг хахууль хэлбэрээр авсан гэмт хэрэгт,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан өрөөндөө зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах нөхцөл байдал үүсээгүй байхад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хохирогч Б.Н, Б.Э нарыг тодорхой шалтгаангүйгээр дуудаж, удаа дараа уулзах боломжийг албан тушаалын байдлаа ашиглан бүрдүүлж, хувийн сэдэлттэйгээр халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөөнд нь халдаж, албан өрөөндөө цоожилж саатуулсан гэмт хэрэгт,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа буюу албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Эжаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн бусадтай бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “1000” нэрийн барааны дэлгүүрийн орчим, өөрийн эзэмшиж байсан 66-53 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Эж-ын зөвшөөрөлгүйгээр Б.Н, Б.Э нарт үзүүлж задруулсан гэмт хэрэгт,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Эж-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн бусадтай бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “1000” нэрийн барааны дэлгүүрийн орчим, өөрийн эзэмшиж байсан 66-53 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор, бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хүүхэд болох 17 нас 3 сар 22 хоногтой байсан Б.Эд үзүүлсэн гэмт хэрэгт,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд хохирогч Б.Нын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, албан тушаалын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулж, хүчээр согтууруулах ундааны зүйл уулгаж, бэлэг эрхтэнээ аманд нь хийж, бичлэг хийх зэргээр тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт,

мөн өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд 18 насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай хохирогч Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, албан тушаалын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулж, хүчээр согтууруулах ундааны зүйл уулгаж, бэлэг эрхтэнээ аманд нь хийж, бичлэг хийх зэргээр хохирогчийг тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж хүчиндэх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд хохирогч Б.Н, насанд хүрээгүй хохирогч Б.Э нарыг хүчиндэх явцдаа өөрийн эзэмшлийн “Айфоне-6” маркийн гар утсаар хохирогч Б.Эгийн нүцгэн бие /эмзэг хэсэг/-ийг харуулсан, нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц дүрс бичлэгийг хийж, хүч хэрэглэж хүчиндсэн үйл явдлыг бусдад хэлбэл бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж сүрдүүлсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Э нь охин Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн ажлын байранд мөрдөгч А.Гийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 59.900 төгрөгийн үнэ бүхий төлбөргүй үйлчилгээ үзүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2, 16.8 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 2, 13.9 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтад зааснаар хүчиндэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж албан тушаал бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр хүнийг хүчиндэж, хохирогчийг тохуурхан доромжилж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд төлбөргүй үйлчилгээг авч хахууль авсан,

мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчин хүний эрх чөлөөнд халдан саатуулсан гэмт хэргийг хувийн сэдэлтэйгээр үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хууль сахиулагч задруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан төлбөргүй үйлчилгээ үзүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих, 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох тус тус ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан үлдсэн 6 сарын хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 11 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 328 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч П.Эад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гаас гэмт хэрэг үйлдэж олсон 59.900 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 95.500 төгрөг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгож, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Philips” брэндийн DVD-R., 4,7GB/120 min, 1-16X speed “хяналтын камерын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах” гэсэн бичиглэлтэй бүдэг ягаан өнгийн диск, “HP invent” брэндийн DVD-R, 16Х, 4.7GB/120 min “гар утаснаас хуулбарласан бичлэг” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн диск, Цагаан өнгийн “ШШҮХ 86” гэсэн бичиглэл бүхий диск, ягаан өнгийн “ШШҮХ #4611” гэсэн бичиглэл бүхий диск буюу нийт 4 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Гийн “IPhone 6” маркийн саарал өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утас, Цагдаагийн алба хаагчийн өвлийн хүрэм, зуны хүрэм, зуны өмд, саарал өнгийн зузаан даавуун өмд, цэнхэр өнгийн футболк, шоо хээтэй дотоож, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн хос оймс, хос гутал, хар өнгийн бээлий, хохирогч Б.Нын юүдэнтэй хар өнгийн цамц, хар өнгийн футболк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн зузаан даавуун өмд, цэцэг бүхий хээтэй хар өнгийн дотоож, насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “Adidas” брэндийн хар өнгийн юүдэнтэй куртик, улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн футболк, цагаан, ногоон өнгийн оруулгатай пүүз, ягаан өнгийн дотоож, хэргийн газрын үзлэгээр хураагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн дотуур хувцаснаас хураан авсан салфетка, ширээн дээрээс хураан авсан салфетка 2 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хөвөн бамбар, хогийн саван дотроос хураан авсан салфетка, шалан дээрээс дээж бэхжүүлж авсан цагаан өнгийн даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д заасан хэрэгт гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сар хорих ял оногдуулах ч хуулийн бүрэн боломжтой байна гэж үзэж, энэ зүйл, хэсгээр А.Гт оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж, боломжит байдлаар хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, энэ зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялын гуравны хоёр буюу 5 жил 4 сарын хорих ялаар яллаж, хөнгөрүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой. А.Гийг гэм буруутайд тооцсон хуулийн бусад зүйл, хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.11 дүгээр зүйлийн 2, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үйлдлүүдэд анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтаар зохих хэмжээгээр өршөөлд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч эдгээр үйлдлүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хэмжээгээр нотлогдож тогтоогдсон эсэх нь учир дутагдалтай, зөвхөн хохирогч нарын эдгээр зүйл ангитай холбоотой эх сурвалжгүй аман мэдүүлгийг гол нотлох баримт болгон гэм буруутайд тооцсон байж болзошгүй гэж өмгөөлөх тал эргэлзэж байх тул эргэлзээ бүхий нотлох баримт, нөхцөл байдлуудад дүгнэлт хийж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,16.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эдгээр зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар бүрэн хэмжээгээр өршөөлд хамруулан шийдвэрлэж өгнө үү. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оноосон 2 жил 6 сарын хорих ял, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оноосон 2 жил 6 сарын хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн, эдгээр ялыг Өршөөлийн тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж магадлан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ. Иймд дээрх хүсэлтүүдийг харгалзан үзэж, хуульд заасан бүхий л боломжит нөхцөл байдлуудыг үндэслэн А.Гийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нийт 11 жилийн хорих ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулан магадлан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ач холбогдол бүхийн нотлох баримт харилцан зөрүүтэй, үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй нь 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг буруу хэрэглэж, хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэх журмыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг алдагдуулж энэ хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч А.Г нь албан ёсны хэрэг зөрчлийн дуудлаганд явсан байдаг. Үүргээ гүйцэтгээд ирэхэд 59.900 төгрөгийн үнэ бүхий хоол ирсэн байсан бөгөөд шүүгдэгч А.Г нь тухайн хоолноос амсаагүй байх зэрэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдээр батлагддаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан гэх үндэслэл үүсч байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт гэдгийг санаатай, аюултай, гэм буруутай үйлдэл буюу идэвхтэй үйлдлээр илэрнэ гэж зохицуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял халдаасан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтуудад заасан гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оногдуулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялаар хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид нь шүүгдэгчид холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхэд татгалзахгүй гэж тайлбарладаг. Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болно. Иймд шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйл ангийг өөрчлөхгүйгээр ялын хэмжээг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл халдаахад татгалзах зүйлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон гэх 59.900 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 95.500 төгрөгийг Авлигатай тэмцэх газарт олгосон болохыг дурдах нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчдоос чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” гэв.

Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг анхан шатны хуралдаанаар хоёр удаа хэлэлцэгдсэн бөгөөд анхан шатны шүүхээс П.Эыг нэг удаа цагаатгасан байдаг. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт оролцоогүй бөгөөд цагдаагийн бүрэлдэхүүнд авч өгсөн гэх хоолны мөнгийг шилжүүлээгүй. Яллах дүгнэлтэд П.Эыг “өөрийн охиноо суллуулж авах зорилгоор төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн” гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хоёр охины төлөө үнэ төлбөргүй үйлчилгээ авсан гэх эрх бүхий албан тушаалтнууд яг ямар үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт тогтоогдоогүй. Б.Э, Б.Н нарт холбогдох хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд үүнд А.Гийн оролцоо байгаагүй. П.Э нь хоёр охины хойд аав төдийгүй охид нь хүчиндүүлж, өөрөө авлига өгсөн хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчийн хувьд П.Эыг гэмт хэргийн субъект биш гэж үзэж байгаа ч П.Эын зүгээс “гэр бүлийн харилцаа маш эмзэг, маргаантай байгаа тул давж заалдах гомдол битгий гаргаач” гэсэн тул шүүхэд гомдол гаргаагүй” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч нарын хэн аль нь хахууль өгсөн, авсан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээтэй учир шүүгдэгч нарт холбогдох дээрх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай давж заалдах гомдол гаргасан байна. Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгчийн ажил хэргээ бүтээх, хахууль авагчийн ашиг хонжоо олох зорилгоор харилцан ойлголцож, улмаар хийх ёсгүй үйлдлийг хийсэн, эсвэл хийх ёстой үйлдлээ хийгээгүй буюу үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг. Өмгөөлөгчийн зүгээс А.Г хоёр охины төлөө юу хийсэн бэ, дуудлагыг П.Э болон түүний эхнэр буцаасан гэдэг асуудлыг ярьж байна. Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч хахууль авсныхаа хариуд заавал үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд эс үйлдэхүйгээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж болдог учир прокуророос А.Гийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд бусдаас үнэ төлбөргүй үйлчилгээ авсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс А.Гийг дээрх агуулгаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Г нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байх явцдаа Б.Э, Б.Н нарыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон ч хуульд зааснаар гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, үргэлжлүүлэн шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй. А.Г өөртөө ашиг хонжоо олох, үнэ төлбөргүй үйлчилгээ авах хууль бус саналыг Б.Э, Б.Н нарын ар гэрийнхэнд тавьсан. П.Э уг саналыг татгалзалгүйгээр зөвшөөрч өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас хоолны захиалга хийсэн бөгөөд өөрийн дугаараас захиалсан байдаг. Мөн өмгөөлөгчийн зүгээс А.Г хоолыг идээгүй учир гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарлаж байна. Хахууль авагч нэгэнт хууль бус саналаа өгөгчид илэрхийлж, өгөгч талаас саналыг хүлээн авч үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлсний дараа хахууль авагч нь тухайн зүйлийг хэнд хэрхэн хэрэглүүлсэн байхаас үл хамаарч тухайн гэмт хэргийн шинж хангагдсанд тооцно. Мөн давж заалдах гомдолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ерөнхий нөхцөл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг байдаг. Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шууд хэрэглэх үндэслэл болохгүй, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг заавал харгалзан үзнэ. Шүүгдэгч А.Г нь хүчиндэх гэмт хэргийг хуульд заасан 3 хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр буюу түүнээс дээш хүнийг, насанд хүрээгүй хүнийг болон хохирогчдыг удаа дараа тохуурхан доромжилж үйлдсэн. Хохирогчдыг хүчиндэж байх үедээ бичлэг хийж, бэлэг эрхтнээ аманд нь хийж, инээж тохуурхан доромжилсон байдаг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй албан тушаалтан байсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 6 гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэдэг. Гэтэл шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд “та нар намайг буруутгаж байгаа. Нэгэнт хохирогч нар ингэж мэдүүлсэн учир би арга буюу хүлээн зөвшөөрч байна, түүнээс би хүчиндээгүй” гэсэн агуулгатай зүйлийг удаа дараа мэдүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Г нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн ажлын байрандаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх шүүгдэгч П.Эын ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 59.900 төгрөгийн төлбөргүй үйлчилгээг хахууль хэлбэрээр авсан гэмт хэрэг,

шүүгдэгч П.Э нь охин Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн ажлын байранд мөрдөгч А.Гийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 59.900 төгрөгийн үнэ бүхий төлбөргүй үйлчилгээ үзүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нын “...Ганхуяг цагдаа Энхжинг үнэнээ хэл гэхэд Энхжин уйлаад би ахын чинь цагийг авчихсан юм аа гэж хэлсэн. Ганхуяг цагдаа бид хоёрт хэлэхдээ “ээж чинь гомдолтой гээд дуудлага өгсөн, цагны үнэлгээг харахад танай найз 5-7 жил шоронд суух юм байна” гэсэн. Би олон жил найзалсан найзыгаа шоронд явуулмааргүй байна гэхэд танай ээжээс гаргасан гомдлыг буцаахын тулд чи найзтайгаа хамт цаг хулгайлсан гэж хэргээ хүлээх хэрэгтэй, тэгвэл ээж чинь гомдлоо буцаана гэж хэлсэн. ...” /2хх 12-16/,

насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Нын гэрээс гарахдаа гэрийнх нь шүүгээний шургуулгад байсан ахынх нь цагны цуглуулгуудаас нэгийг нь аваад гарчихсан юм. А.Г цагдаа үнэнээ хэл гэхэд нь би Б.Нд болсон зүйлийг хэлэхэд Б.Н за за гээд намайг уучилсан ба бид хоёр А.Г цагдаагийн хамт машинтай нь манай гэр рүү яваад цагийг нь гаргаж өгсөн. Буцаад цагдаагийн хэлтэс дээр өрөөнд ирснийхээ дараа А.Г гэдэг цагдаа “Та хоёр хамт авсан гэж хэргээ хүлээ, тэгэхгүй бол танай ээж чинь гомдолтой гээд дуудлага өгсөн” гэж хэлэхэд Б.Н зөвшөөрсөн. ...” /4хх 212-217/,

гэрч С.Н-ийн “...2020 оны 10 дугаар сарын 09, 10-ны үед байсан шиг санагдаж байна, Б.Нын гэрээс ахынх нь дурсгалын цаг алдагдсан талаар Б.Нын ээж нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд гэрт нь дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч нар шалгаад Б.Н, Б.Э хоёрыг түрүүлээд аваад явсан. Тэгээд бид нар араас нь ирэхэд Б.Э, Б.Н хоёрыг А.Г хэсгээсээ дагуулаад авч гарахдаа “та нар наанаа хүлээж бай” гэж хэлээд аваад явсан. Удаагүй буцаж ирснээ А.Г “танай хоёр хүүхэд өөрсдөө найзынхаа төрсөн өдөрт оролцох гээд гар утсаа ломбардад тавиад түүнийгээ авах гээд уг цагийг аваад нуучихсан байна. Нуусан газраа зааж өгөөд цагийг чинь олчихлоо. Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг рүү түлхээд яах вэ, өөрсдөө үнэнээ хэлээд юмаа гаргаад өгч байхад та нар 102 руу залгаад дуудлагаа буцаачих” гэж хэлсэн. Гэтэл Б.Нын ээж 102 дугаар руу залгаад дуудлагаа буцаасан. Тэгээд цагдаа А.Г “таны дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн машин тэрэгтэй явж ажилласан болохоор та нар хорооны хэсэг дээрээ очиж торгууль төлөөрэй, мөн бүрэлдэхүүн ажиллаад хэргийг чинь тогтоож өгч хаасан. Тэгэхээр та нар бүрэлдэхүүнд ажилласан 10 хүнд шарсан тахиа захиалж өг” гэхээр нь 10 хүнийхээр 60.000 төгрөгийн шарсан тахиа захиалж өгсөн. Тэгээд “шарсан тахиаг чинь захиалчихлаа, бид одоо явж болох уу” гэхэд “та нар явж болно” гэж хэлсэн. ...” /2хх 39/,

гэрч Н.Г-гийн “...Би эмэгтэй дүүтэйгээ яриад “чи цагдаа дуудчих” гэж хэлээд Б.Эгийн ээжтэй яриад “манай гэрээс цаг алга болчихсон байна. Чи Б.Эг дагуулаад ирээч” гэхэд дагуулаад гэрт ирсэн. Тэгээд дуудлагаар цагдаа нар ч ирсэн. Тэгээд анх дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн дуудсан бүрэлдэхүүний хүмүүст мөрдөгч А.Г гэдэг хүн орж ирээд хоёр охиныг дагуулаад гарч явснаа буцаж орж ирээд бүгдээрээ хэсэг рүү явна гэж хэлсэн. Тэгээд араас нь хэлтэс дээр яваад очиход А.Г хоёр охиныг машиндаа суулгаж хөдлөөд явсан. А.Г цагийн нь аваад хүрч ирээд хоёр охинтой өрөөндөө уулзаад ээжүүдээс ерөөсөө мэдүүлэг авахгүй байлгаж байснаа сүүлд биднийг дуудаж өрөөндөө оруулаад “энэ цагийг энэ хоёр хамт авсан юм байна. Өөрсдөө ломбардаас утсаа авах зорилгоор нуусан байна. Одоо шилжилтийн насны хүүхдүүд дээр хэрэг үүсгээд яах вэ, хэрэв хулгайн хэргээр шоронд орох юм бол 5-7 гэл үү нэг тоо хэлээд ял авдаг юм, та нар хүүхдүүдээ ингээд цааш нь түлхээд ял үүрүүлээд явах юм уу, аль эсхүл гэр орондоо энэ асуудлаа зохицуулаад үр хүүхэдтэйгээ сайн харилц” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаг олдчихсон юм чинь бидний зүгээс гомдоод яах вэ, ингээд дуусгая” гэж хэлэхэд А.Г та тэгвэл 102 руу залгаад “би цаг хийсэн газраа мартаад буруу дуудлага өгчихсөн байна. Миний дуудлагыг хүчингүй болгож өг” гэж хэлчих гэж үг зааж өгөхөөр нь 102 дугаар руу залгаад А.Гийн хэлсэн зүйлийг нь яг адилхан хэлээд дуудлагаа хүчингүй болгуулсан. Тэгсэн А.Г “манай шөнийн ээлжид 10 гаруй хүн байдаг юм. Эдгээр хүмүүс энэ асуудалд яагаад хэрэг үүсгэхгүйгээр шийдчих вэ гэж гайхах учраас та нар шарсан тахиа захиалчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд шарсан тахиаг нь Б.Эгийн ээж, аав нь захиалж төлбөр тооцоог нь өөрсдөөсөө гаргасан. Тэгээд хоёр охиноо дагуулаад явах гэхэд “энэ хоёроор би юм хийлгэнэ, та нар гэртээ байж байгаад 3 цагт ирээд авчих” гэж хэлсэн. Ганхуяг хүүхдүүдээ ирж ав гэж хэлсний дагуу Энхжингийн аавын машинд суугаад бид гурав цагдаагийн хэлтэс дээр ирээд хүүхдүүдээ авсан. ...” /2хх 42-43/,

гэрч Н.Б-гийн “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 15 минутын орчим миний төрсөн эгч Гэрэлмаа залгаад “чи цагдаад дуудлага өгөөдхөөч, би залгахаар болохгүй байна. Гэрээс Батгэрэлийн бугуйн цаг алга болчихлоо" гэсэн. Тэгэхээр нь би “тийм үнэтэй цаг юм уу” гэхэд Гэрэлмаа эгч “үнэтэй цаг” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дугаараас 102-т залгаж “манай дүүгийн гэрээс далд байсан хайрцгаас ахынх нь үнэтэй цаг хулгайд алдагдсан байна” гэж дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд эгчтэй холбогдоогүй унтаж байхад шөнө цагийг нь санахгүй байна, барагцаагаар 00 цагаас хойш эгч Гэрэлмаа залгаад “чи түрүүн өгсөн дуудлагаа буцаая гээд яриад өг” гэхээр нь би түүнд “юу гэж хэлэх юм бэ, дуудлага өгөхөд цагдаа худал дуудлага өгвөл торгоно гэсэн” гэхэд эгч “манай настай эгч нэг газар хийснээ уймарч байгаад мартчихжээ, одоо цагаа олчихлоо, дуудлагаа буцаая гэж хэл” гэхээр нь 102 дугаарт залгаж хэлсэн. Цагдаагийн 102 дугаарын утсаар ярьсан цагдаагийн алба хаагч болох эмэгтэй “за дуудлагыг буцаалаа" гэж хэлээд салгасан. ...” /4хх 75-76/,

гэрч Т.А-гийн “...Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасаг нь иргэнээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулдаг. Энэ бүрэлдэхүүнд жижүүрийн ахлах мөрдөгч, жижүүрийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, мэдээлэл хүлээн авагч цагдаа, жижүүрийн цагдаа, жижүүрийн жолооч цагдаа гэсэн бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажилладаг. Энэ бүрэлдэхүүн иргэнээс ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч хуулийн хүрээнд хойшлуулшгүй ажиллагаа хийж баримтжуулан удирдлагын цохолтоор дараагийн алба хаагчид шилжүүлж шалгуулах ёстой. Удирдлагын цохолтоор хүлээн авсан алба хаагч хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоогоод шийдвэрээ гаргах журамтай. “Мэдээлэл буцаагдсан” төлөвтэйгөөр шийдвэрлэх нөхцөл нь “мэдээлэл өгсөн иргэн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн мэтээр андуурах, үйл явдлыг нягтлаагүйн улмаас цагдаагийн байгууллагад буруу ташаа мэдээлэл өгсөн үед” энэ төлөвөөр шийдвэрлэлт хийдэг. Зөвхөн тухайн иргэн өөрийн хүсэл, санаачилгаар дуудлага буцаах талаараа дуудлага өгсөн утсаараа буцааж мэдэгдсэн байх ёстой. Харин цагдаагийн алба хаагч ямар нэгэн байдлаар иргэнд дуудлага, мэдээллээ буцаах талаар шаардах ёсгүй. ...” /4хх 98-99/,

гэрч С.Л-ийн “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн жижүүрийн үүргийг дуудлага хүлээн авагчаар би, жижүүрийн ахлахаар Ууганбаяр, мөрдөгчөөр Жанчив, эрүүгийн мөрдөгчөөр А.Г, шинжээчээр Алтан-Од, жолоочоор Очбадрах нар үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-ний 21 цаг 20 минутад 102 дугаараас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52 дугаар гудамжны 11 тоотоос бугуйн цаг алдагдлаа гэх зөрчлийн шинжтэй дуудлага ирүүлсэн. Би уг дуудлагыг авто эргүүлийн машинд хуваарилсан. Эргүүлийн машинт цагдаа очиж шалгаад “алдагдсан бугуйн цаг нь 3.000.000 төгрөгийн үнэтэй юм байна” гэхээр нь би “гэмт хэргийн шинжтэй байна” гээд жижүүрийн бүрэлдэхүүнд хэлсний дагуу бүрэлдэхүүн хэргийн газар ажилласан байгаа. Бүрэлдэхүүн очиж ажиллаад хэлтэс дээр ирэхдээ 2 охин болон эцэг, эх нь гээд 3-4 хүн дагуулж ирсэн. Тухайн ирсэн хүмүүс нь эрүүгийн мөрдөгч А.Гийн өрөөнд орж уулзаж байсан. 102-ын дотоод утсаар зөвхөн дуудлагыг буцаадаг бөгөөд уг утсаар 102 дугаараас залгаад анх дуудлага өгсөн эмэгтэй өөрөө “Би цагаа олчихлоо, манай хоёр охин авчихсан байна. Цагаа олчихлоо, цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гэж хэлсэн учраас би дуудлагыг буцаасан байгаа. Дуудлага буцаагдсан учраас би дуудлагыг мэдээлэл буцаагдсан төлөвт шилжүүлж уг дуудлагыг хаасан. ... Би тэр өдрийн шөнө 03 цагаас хойш 06 цаг хүртэл унтаж амарч байгаад өглөө сэрсэн чинь манайхан пицца, шарсан тахиа захиалж идсэн гэж байсан. Ариун цэврийн өрөөнд шарсан тахианы хайрцаг байсан. ...” /2хх 135-136/,

гэрч М.Ж-ын “...Хэргийн газарт ажиллах жижүүрийн бүрэлдэхүүн болох эрүүгийн мөрдөгч А.Г, шинжээч Алтан-Од, жолооч Очбадрах нарын хамт хэргийн газарт очиход “3.000.000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг хулгайд алдсан” талаар тэнд байсан хүмүүс ярьж байсан. Гэрт байсан 2 охин руу заагаад энэ хоёроос гарцаа байхгүй гэж байсан. Тэгээд хэргийн газрын үзлэг хийгээд нөгөө 2 охин, эцэг эхийг нь дагуулаад хэлтэс дээр ирсэн. А.Г мөрдөгч нөгөө 2 охиныг дагуулаад өрөө рүүгээ орсон. Тэгээд ажлаа хийгээд байж байтал А.Г мөрдөгч орж ирээд “цагийг нь олчихлоо, нэг охиных нь гэрт нь байгаа юм байна, би яваад ирье” гээд явсан. Тэгээд А.Г буцаж ирээд “цагийг нь хүлээлгээд өгчихлөө, өсвөр насны хүүхдүүд байна, хар толбо үлдээгээд яах вэ, дуудлагыг нь буцаачихлаа” гэхээр нь би “энэ материалуудыг яах юм” гэхэд тэрээр “өөртөө байлгаж бай, шаардлагатай бол авна” гэсэн. Тэр үедээ А.Г дуудлагыг нь буцаачихсан байсан юм байна лээ. Тэгээд дуудлага гайгүй байхаар нь өрөөндөө унтаж байтал шөнө хаалга нүдээд юм ид гэсэн, би унтаж байсан болохоор гараагүй. Өглөө босоод гар нүүрээ угааж байтал 00-ийн өрөөнд захиалгын пицца, тахианы махны хайрцаг байсан. ...” /2хх 146-148/,

гэрч О.О-ын “...Жижүүрийн бүрэлдэхүүн 2 охин дагуулж машинд орж ирээд хэлтэс дээр ирсэн. Мөн эцэг, эхчүүд нь ирсэн. Тэгээд би машинаа угааж гараад орон гаран байсан. Өглөө 05-06 цагийн үед дуудлага хүлээн авагч Лхагвасүрэн миний утас руу залгаад “өрөөнд орж юм идээрэй” гэсэн. Жижүүрийн өрөөнд ороход жижүүрийн ахлах Ууганбаяр, мэдээлэл хүлээн авагч Лхагвасүрэн хоёр байсан шиг санаж байна, хүмүүс идээд дуусч байгаа бололтой тахианы мөч, шарсан төмс зэрэг байсан. Би түүнээс нь амсчихаад гарсан, хэн авсныг асуугаагүй. Жижүүрийн бүрэлдэхүүн мөнгө нийлүүлж захиалгын хоол аваагүй. ...” /2хх 141-142/,

гэрч Ч.Б-ын “...би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ээлжтэй хонохдоо цагийг нь санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү захиалга хүргэж өгөхөөр очоод захиалга өгсөн дугаар руу залгахад жижүүрийн цагдаа дээр үлдээчих гэхээр нь үлдээгээд явсан. ...” /4хх 108/,

шүүгдэгч П.Эын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Энхжинг цагдаагийн газраас авах гээд очих үед Ганхуяг нь бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй, энэ хэргийг хаая, танай бага насны хүүхдийг хорьж шийтгээд ялтан болгоод яах вэ, энэ дуудлагыг буцаагаад шийдчихээр энэ ажиллаж байгаа хүмүүс дургүйцнэ гэж хэлсэн. Ганцхан надад хэлээгүй, Наранжаргалын ээж бид гурав байсан. Харанхуй шөнө хаанаас хоол хайх вэ гэхэд захиалгын хоол захиалчих, 11 хүн идэх хоол шүү гэж хэлсэн. Ганхуяг нь хэлтсийн байрны жижүүрийн өрөөний дэргэд байж байхдаа хэлсэн. Яг болсон зүйлийг хэлэхэд маргааш дуудлага буцаасны торгууль 25.000 төгрөг хорооны байранд очиж тушаана, одоо харин хоол захиалчих гэсэн. Бидэнд тулган шаардах байдлаар хэлсэн. Энэ хүмүүс дургүйцнэ, та хоол захиалчихаад хүүхдүүдээ авч яв гэж хэлсэн. Бараг л хоол захиалж өгөхгүй бол хүүхдүүдийг явуулахгүй гэсэн аястай байсан. Би өөрийн бага насны хоёр нялх хүүхдээ дагуулчихсан явж байсан учраас түүний шаардсаны дагуу л хоол авч өгсөн, ... бид гурав ярьж байгаад Наранжаргалын ээж дуудлага буцаасны торгууль 25.000 төгрөгийг төлчих, бид хоёр хоолны мөнгийг нь өгье гэж хэлсэн. ...” /4хх 158-159/ гэсэн мэдүүлгүүд,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхайн удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2хх 97-98/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 102-105/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 163/, “Ноён Пицца” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот албан бичиг /4хх 68/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Г нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан өрөөндөө зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах нөхцөл байдал үүсээгүй байхад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хохирогч Б.Н, Б.Э нарыг тодорхой шалтгаангүйгээр дуудаж, удаа дараа уулзах боломжийг албан тушаалын байдлаа ашиглан бүрдүүлж, хувийн сэдэлттэйгээр халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөөнд нь халдаж, албан өрөөндөө цоожилж саатуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нын “...А.Г цагдаа гэрээсээ ийш тийшээ гарахдаа надаас зөвшөөрөл авна гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу утсаар яриад “ажил дээр Б.Эгийн хамт ирээрэй, та хоёроор хийлгэх ажил байна” гэж хэлсэн. Орой 20 цагт цагдаагийн хэлтсийн гадаа байхад Б.Э хойд аавынхаа хамтаар ирээд бид гурав А.Гийн өрөөнд ортол А.Г “энэ хоёроор бичиг цаасны ажил хийлгэнэ. Та явж бай, би хүргээд өгчихнө” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр өрөөнд байхдаа “хэргийн бүртгэл, өргөдлийн 7 хоногийн ажлын дэвтрийг нь бичиж өгсөн. Надад өөр хүний ажлаа бичсэн дэвтэр өгчихөөд “энэнээс санаа аваад зохиогоод биччих” гэхээр нь би түүнийг нь харж байгаад ажлыг нь бичсэн. Шөнө 00 цаг болж байхад өрөөнд нь нэг цагдаа ах орж ирээд юм ярьж байгаад ... тэр хоёр гараад явахдаа Б.Э бид хоёрыг өрөөндөө цоожилж үлдээгээд гарсан. Удалгүй өмнө нь орж ирсэн цагдаа ах буцаж орж ирээд “та хоёрыг дуудаж байна” гээд бид хоёр гарсан. ...” /2хх 12-16/,

насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...А.Г цагдаа өдөр бүр ирж бүртгүүл гэсэн болохоор очихгүйгээр ээжийг утсаар яриулж гэртээ байна гэж цаг бүртгүүлсэн байдалтай” байж байхад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед утсаар ярьж дуудаад “ажил дээр ирж юм бичээд өг” гэсэн. Цагдаагийн хэлтэс рүү хойд ааваар 20 цагийн үед хүргүүлээд очиход Б.Н ирчихсэн гадаа нь байсан. Б.Н бид хоёр А.Г цагдаагийн өрөөнд нь ороод хавтаст хэргүүдийг нь нүүрлэж өгсөн, компьютероос нь өргөдөл өгсөн хүмүүсийн мэдээллийг нь хараад хүснэгттэй дэвтэр дээр нь бичиж өгсөн. Тэр үед өргөдлийн дэвтрийг нь бичиж байхад А.Г цагдаа гадагшаа гарахдаа бид хоёрыг гаднаас цоожилчхоод явсан. Хэр удаан цоожлогдсоноо санахгүй байна. Өрөөнд нь юм бичээд сууж байхад гаднаас хаалга онгойлгоод цагдаа хувцастай эрэгтэй орж ирсэн. Тэгээд та хоёрыг А.Г дуудаж байна гээд гадаа гарсан. ...” /4хх 212-217/,

гэрч Э.Н-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би “Эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд 22:00-05:00 цагийн хооронд А.Гтай хамт ажиллах хуваарьтай байсан. А.Г бид хоёр хамт явах ёстой байсан боловч надтай хамт яваагүй. Тэгээд 00 цаг болж байхад хэлтсийн гадаа А.Гтай тааралдаад “зөрчил илрүүлээгүй, одоо яах уу” гэхэд А.Г “манай өрөөнд хоёр охин байгаа, дуудаад гаргаад ир” гэсэн. Намайг 303 тоот өрөө рүү очиход цоожтой байсан ба түүний өгсөн түлхүүрээр өрөөг нь онгойлгоод ороход хоёр охин дэвтэр дээр юм бичээд сууж байсан. Би тэр хоёр охиныг дуудаад гадаа гарсан. ...” /2хх 212/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Г нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа буюу албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Эжаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн бусадтай бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “1000” нэрийн барааны дэлгүүрийн орчим, өөрийн эзэмшиж байсан 66-53 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Эжын зөвшөөрөлгүйгээр Б.Н, Б.Э нарт үзүүлж задруулсан гэмт хэрэг,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Эжаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн бусадтай бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “1000” нэрийн барааны дэлгүүрийн орчим, өөрийн эзэмшиж байсан 66-53 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор, бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хүүхэд болох 17 нас 3 сар 22 хоногтой байсан Б.Эд үзүүлж садар самууныг сурталчилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эжын “...Миний бие 2019 оны 2 дугаар сараас Асылбек гэдэг хүнтэй фейсбүүк чатаар харилцдаг байж байгаад 2019 оны 12 дугаар сараас эхлэн бэлгийн харьцаатай болсон юм. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бэлгийн харьцаанд орох үедээ гар утсаараа бичлэг хийсэн байсныг тухайн үедээ мэдээгүй юм. Түүнээс хойш хэд хоногийн дараагаас бид хоёр харилцаагаа тасалсан. Харилцаагаа тасалснаас хойш Асылбек нь өөрийн гар утсаараа бичсэн бичлэгээ над руу явуулаад “өөртэй нь үерхэхгүй бол бичлэгийг тараана” гэж сүрдүүлж эхэлсэн. Би түүнтэй үерхэхгүй гэхэд фейсбүүкээр миний гэр бүл, хүүхэд, найз нөхөд рүү явуулж эхэлсэн. Энэ байдлыг нь би цагдаагийн газарт мэдэгдэхээр шийдээд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст 18 цагийн орчимд очиж өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл бичиж өгөхөд А.Г гэдэг цагдаатай уулз гэж хэлсэн. Би А.Г цагдаатай уулзаад өргөдлөө өгөөд, Асылбекийн тараагаад байгаа бичлэгийг нь өгсөн. Тухайн үед өрөөндөө нэг сонсогчийн хамт байсан ба би сонсогчийнх нь фейсбүүк рүү бичлэгийг явуулаад А.Г гэдэг мөрдөгч зөөврийн компьютер руу хуулбарлаж авсан. Тэр үедээ намайг явж бай, эргээд холбогдоно гэж хэлсэн. Тухайн бичлэг дээр би цээж хэсгээрээ хоолойтой цамцтай, биеийн доод хэсгээрээ ямар ч хувцасгүй, миний бэлэг эрхтэн гарсан, бэлгийн харьцаанд орж байгаагаа бичлэг байгаа. Энэ бичлэг дээр миний нүүр царай тод харагдаж байгаа ... учраас бусдад үзүүлж болохгүй бичлэг байсан. А.Г цагдаа надад бичлэгийг бусдад үзүүлнэ гэж хэлээгүй, өөрөө үзэж байгаад шийднэ гэж хэлсэн. ...” /4хх 239-240/,  

гэрч А.Б-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би хэлтсийн байранд ирээд А.Гийн хэргүүдийг хавтаслаж өгөөд байж байсан. Тэр өдрийн 18-19 цагийн орчимд 30 орчим насны эмэгтэй хүн өргөдөл бичсэн орж ирээд өргөдлөө А.Г дэслэгчид өгөхөд тэрээр уншиж байснаа “энэ өргөдлийг чинь хүлээж авах боломжгүй, чамд бичлэг нь байгаа юм уу” гэж асуухад нөгөө эмэгтэй нь “бичлэг нь байгаа, фейсбүүк дээр байгаа” гэж хэлсэн. Гэтэл А.Г намайг гар утсаараа фейсбүүк рүү нь ороод “бичлэгийг нь авчих гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний гар утсаар фейсбүүк рүүгээ ороод би фейсбүүкээс нь бичлэгийг нь хуулбарлаж аваад А.Г дэслэгчийн компьютер руу хуулбарлаж өгсөн. Тэгээд тэр эмэгтэйг харж байхад нь фейсбүүкийг нь гаргаад гар утаснаасаа бичлэгийг нь устгасан. Би тэр дүрс бичлэгийг үзээгүй, хуулбарлаж байхдаа бичлэгийн харагдах байдлыг нь харахад дээшээ харсан эмэгтэй хүний дүрс харагдаж байсан. ...”  /2хх 62-63/,

хохирогч Б.Нын “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очих гээд А.Г цагдааг гуйгаад хүргүүлсэн. Бид хоёрыг найзын гэрт хүргэж өгчихөөд “та хоёрыг би ирж авна шүү” гэж хэлсэн. Бид хоёр цагдаа ахыг ирж авах байх, харихгүй бол болохгүй гээд унтаагүй байж байгаад ирэхгүй болохоор нь “ирэх болж байна уу” гэж мессеж бичсэн. Тэгээд бид хоёрыг манай найзын гэрээс ирж аваад буцаж явахдаа Б.Э бид хоёр машины хойд талын суудал дээр суугаад явсан. Машинд нь суугаад явж байхад өөрийнхөө гар утаснаас бичлэг үзүүлсэн. Миний санаж байгаагаар гар утасныхаа галерей цэсээс байсан байх 30 орчим насны монгол эмэгтэй хүн цээж хэсгээрээ цамцтай, орон дээр хэвтээд гараа өргөчихсөн, биеийн доод хэсгээрээ нүцгэн, эрэгтэй хүн гар утсаар бичлэг хийгээд өөрийнхөө бэлэг эрхтнээ нөгөө эмэгтэйн бэлэг эрхтэн рүү хийж байгаа бичлэг үзүүлсэн. Бид хоёр гүйцээж үзэлгүй “яасан муухай юм бэ” гэхэд ах нь ийм хэрэг шалгаж байгаа, ийм хэрэг гараад байна шүү дээ, та хоёр найз залуутай бол ахдаа хэлээд шалгуулж болно шүү гэсэн. Машинаа бариад явж байхад А.Г цагдаагаас архи үнэртэж байсан. ...” /2хх 12-16/,

насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...04 цагийн орчим ирсэн. Ирэхдээ ганцаараа ирсэн. Б.Н бид хоёр машиных нь хойд талын суудал дээр суугаад явж байхад 3, 4 дүгээр хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүр орчимд явж байхдаа гар утаснаасаа бичлэг үзүүлсэн. А.Г цагдаа хэлэхдээ “монгол порно үз” гээд бичлэг үзүүлсэн. Б.Н гар утсыг нь авсан. Бичлэг үзүүлж байхдаа “одоо үед хүмүүс бичлэгийг нь хийгээд өөртэй нь унтахгүй бол цацна гэдэг болсон байна. Та хоёр ийм хүмүүстэй таарчхав аа” гэж хэлж байсан. Тэр бичлэгийг гар утасныхаа зурган дотроос тоглуулсан. Бичлэг нь “30 орчим насны эмэгтэй хүн дээд хэсгээрээ футболктой, эрэгтэй нь бичлэг хийгээд эмэгтэйнхээ бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж байгаа, бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг байсан. ...”  /4хх 212-217/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс-бичлэг, дүрс зургийн шинжилгээний шинжээчийн 4611 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн “Iphone 6” маркийн гар утасны Gallery цэсний Favorite нэртэй хавтаст хадгалагдаж байх “IМG_7384.МО\/” гэсэн нэртэй дүрс бичлэг нь “Iphone 6” маркийн 12.4.8 хувилбартай үйлдлийн системтэй төхөөрөмжөөр үүсгэгдсэн 55.6 МВ хэмжээтэй, 00:00:29 секундийн үргэлжлэх хугацаатай, 1920x1080 рixels, 30 framerate үзүүлэлттэй, UТС 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12:54:19 цагт үүсгэгдсэн байна. ...” /3хх 26-31/ гэсэн дүгнэлт,

 мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн “...А.Гийн ашиглаж байсан гар утасны Gallery цэс рүү нэвтрэхэд IМG_7384 нэртэй, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8:54РМ /20:54/ цагт хийгдсэн дүрс бичлэг байх ба дүрс бичлэгийг тоглуулахад “биеийн дээд хэсгээр хувцастай, биеийн доод хэсгээр нүцгэн хэвтэж байгаа эмэгтэй бэлгийн харьцаанд орж буй эрэгтэй хүн гар утсаар хийсэн дуу-дүрс бичлэг”-ийг зурган хэлбэрээр бэхжүүлж авав. ...” /1хх 144, 146/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...А.Гийн эзэмшиж байсан 66-53 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн урд хянах самбарын хэсгээс “иргэн Б.Эжаас гаргасан У.Асылбек гэх залуу өөртөө нь амьдрахгүй гэхэд түүнтэй урьд бэлгийн харьцаанд орж байсан бичлэгийг ах, дүү, найз нөхөд рүү явуулаад дарамтлаад байна, шалгаж өгнө үү” гэх утгатай А4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн өргөдөл 1 хуудас зэрэг байв. ...” /1хх 75-76, 83/ гэсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Г нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд хохирогч Б.Нын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, албан тушаалын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулж, хүчээр согтууруулах ундааны зүйл уулгаж, бэлэг эрхтэнээ аманд нь хийж, бичлэг хийх зэргээр тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нын “...Өрөөнд байсан ширээний хоёр талд бид хоёр сууж байхад А.Г цагдаа “яг үнэндээ ах нь чамайг жоохон хүүхэд гэж харж байсан, одоо бол эмэгтэй хүн шиг хардаг, яг үнэндээ ах нь чамайг хүсэж байна” гэсэн. Би түүнээс айгаад гар, хөл салгалаад “ахаа намайг хүргээд өгчих, тэгэх үү” гээд куртикээ өмсөөд, цүнхээ үүрээд байж байхад А.Г цагдаа “чи эндээс гарч чадахгүй, эндээс гарах арга гэвэл чи надтай секс хийж байж гарна” гэж хэлсэн. Би хаалгануудаа цоожилчихсон, гарах гарц байхгүй, чи орилсон ч чамайг хэн ч сонсохгүй гэсэн. Би гарах гэж гуйсан, уйлсан, алгаа хавсраад гуйсан боловч чи битгий жүжиглээд бай гээд байсан. А.Г цагдаа болохоор чи надтай бэлгийн ажил хийж байж л гарна, цаашдаа ийм харилцаатай байх болно, би чамд хэрэгтэй хүн, чамайг хэрэгт ороход би тусална гээд байсан. Би үгүй гэхэд толгойгоо өөрөө ойртуулаад миний уруул дээр үнсэж байхдаа ам руу хэлээ хийгээд байсан. Би агаа битгий л дээ гэхэд үнсэх ээ больсон ба намайг хувцсаа тайл гэсэн. Би хувцсаа тайлмааргүй байна гэхэд чи найз залуутайгаа хийхдээ хувцсаа тайлдаггүй юу гэхээр нь би найз залуутайгаа ийм зүйл хийж үзээгүй гэхэд за за чи дараа ахтайгаа хийхдээ хувцсаа тайлаарай гэсэн. Би хувцсаа тайлахгүй, та агаа намайг хүргээд өгчих, дараа таныг хүслийг биелүүлье гээд гарах арга бодож байхад чи одоо хувцсаа тайл гэсэн. Тэгээд намайг өмдөө шувтал гэхээр нь би ээ агаа хэрэггүй гэхэд өмдөө шувтал гээд ууртай хэлэхээр нь би айгаад өөдөөс нь харж байгаад өмдөө бага зэрэг шувталсан. Намайг өмдөө шувталсны дараа намайг ширээ рүү харуулаад нуруу хэсэг рүү дараад тонгойлгосон. Тэр үедээ өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ шувталсан байсан. Намайг араас нуруу руу гараараа дарж байхдаа эхлээд араас чинь, дараа нь дээрээс чинь хийнэ гэж хэлсэн. Намайг ширээ рүү харуулж байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж эхэлсэн. Бэлэг эрхтнээ ар талаас хийж хөдөлж байгаад болиод намайг эргэж харуулсан. Би агаа болио, өвдөөд байна гэхэд өөр рүүгээ татаад мөрөн дээр дараад доошоо суулгасан, доошоо суулгахдаа бэлэг эрхтнийхээ өмнө явган суулгасан. Тэр үед харахад гэдэсний хэсгээрээ аймаар их үстэй, хүйс хүртлээ их үстэй, цамцаа дээшлүүлчихээд бэлэг эрхтнээ хөх гээд байсан. Би агаа чадахгүй ш дээ гэхэд зүүн гараараа цамцаа дээшлүүлж барьчихаад баруун гараараа толгойн ар талаас татаад бэлэг эрхтнээ ам руу хийсэн. Би түүнээс айгаад нүдээ аньсан. Аманд бэлэг эрхтнээ хийхэд нь чадахгүй, гуйж байна, энийгээ больчих гэхэд намайг босгоод буйдан руу очсон. Буйдангийн дэргэд очиход намайг арагшаа хар гээд би арагшаа харахад араас гараараа дараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлсөн. Би гуйгаад больчих агаа гэхэд миний гараас татаад ширээний ар талын сандал дээр очиж суугаад намайг одоо хөх гэсэн. Би чадахгүй агаа гэхэд өөрийнхөө гар утсыг аваад оролдож байхдаа намайг хөх гээд муухай хараад уурлаад байсан. Би үгүй агаа, чадахгүй гээд өмд шувталсан байдалтай явган сууж байхад өөдөөс утсаараа бичлэг хийгээд байх шиг байхаар нь би өмсөж байсан юүдэнтэй малгайныхаа юүдэнг нь өмсөөд агаа боль, би чадахгүй гэхэд толгойноос гараараа татаж байснаа цагдаад хэлчихвэл яах юм гээд бичлэг хийгээд байх шиг байсан. Би юүдэнгээ дараад доошоо хараад сууж байхад толгойноос татаад хөх гэсэн. Тэр үедээ гар утсаа ширээн дээр тавьсан байсан. Миний толгойноос татаад суусан хэвээрээ өөрийнхөө бэлэг эрхтэн рүү ойртуулснаа гараараа миний толгойг нааш нь цааш нь хөдөлгөөд, өөрөө доороос 2-3 удаа хөдөлсөн. Тэр үед би чадахгүй, болчих тэгэх үү гэхэд ганц хоёр долоочих тэгвэл би тавих гээд байна гээд байсан. Бэлэг эрхтнээ ам руу хийгээд хөдлөөд байхад нь би бөөлжих гээд агаа чадахгүй юм байна, одоо больчих тэгэх үү гэхэд намайг босгоод ширээн дээр хэвт гэсэн. Намайг ширээн дээр дээшээ харуулаад хэвтүүлээд хоёр хөлийг өргөөд зүүн талынхаа мөрөн дээр тавьчихаад миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд хөдөлсөн. Тэр үед гар утас нь хальт харагдсан ба бичлэг хийгээд байх шиг байсан. Би агаа больё гэхэд намайг өөр рүүгээ татаад зүүн талын хөхнөөс бариад байсан. Би надад одоо битгий хүр тэгэх үү, одоо больчихооч гэхэд зүүн гараараа миний хөлийг барьчихаад баруун гараараа хоолой хэсэг рүү доошоо дараад байсан. Би айсандаа юүдэнгээ өмсөөд, юүдэнгээрээ нүүрээ дараад уйлаад, уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байж байхад бэлэг эрхтэн нь сугарахаар нь би хөлөө тийчгэнүүлэхэд миний хөлийг тавихаар нь би босоод өмдөө татаад агаа одоо больчих, настай ээжийн минь санаа нь зовж байгаа, намайг хүргээд өгчих гэж хэлээд хувцсаа өмссөн. Тэр үед дахин үйлдэл хийхгүйгээр өөрийнхөө хувцсыг өмсөөд намайг хүргэж өгөхөөр болсон. Намайг хүргэж өгөхдөө машины урд хэсэгт суу гээд суулгасан ба замдаа явж байхдаа чи хэнд ч хэлж болохгүй ш дээ, хоёулаа одоо байнгын ийм байдалтай байна гэсэн. Манай гэр рүү явж байхдаа машинд хэр хийж байна гэхээр нь би тийм зүйл мэдэхгүй гэхэд аан тийм үү гээд инээгээд байсан. Манай гэр рүү явж байхдаа өөр замаар яваад байхаар нь би агаа өөр тийшээ яваад байна гэхэд би чиний төлөө хаагуур ч, ямар ч замаар явна гээд явж байснаа манай гэр рүү явах замд байдаг худгийн ар талд зогссоноо машины арын суудал руу оръё гэсэн, би яах гэж байгаа юм гэхэд дуусгаагүй юм аа дуусгая гэж хэлсэн шиг санаж байна. Би үгүй, намайг гэрт хүргээд өгчих, та сая зөндөө тэгсэн гэхэд намайг харж байснаа машинаа асаагаад гэрийн гадаа хүргэж өгсөн. Гэрийн гадаа хүргэж өгөхдөө одоо ах нь ажлынхаа газрынхантай ууна гэж хэлсэн. Намайг буух гэхэд үнсье гэхээр нь би баяртай агаа гэхэд хөөе үнсье гэхээр нь би хацраа өгөхөд маск доошлуулж байгаад уруул дээр үнссэн. Тэгээд би машинаас нь буугаад гэртээ ороод шууд ээждээ хэлсэн. Тэр өдөр ээждээ хэлчихээд гэртээ байж байхад 16 цагийн үед Б.Этэй фейсбүүкээр холбогдсон ба тэр үед надад цагдаа дээр байгаа талаараа хэлсэн. Тэгээд би түүнтэй фейсбүүкээр чатаар харилцаж байхад А.Г цагдаа намайг хүчиндсэн гэж хэлсэн. Би Б.Эг яасныг нь мэдчихээд найзыг нь бас ингэсэн гээд болсон хэргийг хэлсэн. Б.Эг яаж ийж байгаад гараад ир, боломж гарвал зугтаагаарай гэж хэлж байсан. Энэ хэрэг болохоос урьд өмнө А.Г нь бэлгийн харьцаанд орох талаар санал тавьсан зүйл байхгүй, гурван удаа л уулзаж байсан. ...”  /2хх 12-16/,

гэрч Н.Г-гийн “...өглөө 08 цаг 30 минутын орчим Б.Н орж ирсэн. Тэгээд ороод ирэхээр нь “чи нөгөө 5 цагт ирж байна гэсэн, яагаад одоо орж ирж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Б.Н уйлж чарлаад “ээжээ хоёулаа эндээс явъя” гээд унахаар нь “юу болсон юм бэ, миний охиныг хэн айлгасан юм бэ, хүн амьтан хүчиндсэн юм уу” гэж хэлэхэд учиргүй үгийн солиогүй уйлаад би ээжтэйгээ дахиж уулзахгүй нь гэж маш их айлаа гэж байсан. Тэгээд миний хамгийн аймаар айсан юм бол намайг эрхтнээ хөх гээд миний ам руу хийсэн гэж хэлээд байсан. Тэгээд намайг хүргэж өгөөд явах замдаа чи машин дотор хийж үзсэн үү гэж худгийн орчим нэг зогссон гэж хэлж байсан. ... А.Г хүчиндэх үед хажууд хүн байгаагүй гэж хэлж байсан. Ямар нэг зодож цохиулсан хүч хэрэглүүлсэн гэхээр гэмтэл ажиглагдаагүй. Охиноосоо чамайг цагдаа зодож хүч хэрэглэсэн зүйл байна уу гэж асуухад зодсон зүйл байхгүй гэж хэлж байсан. Бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Б.Н надад хэлэхдээ А.Г утсаараа бичлэг хийж чамайг цацна гээд утсаа гаргаж ирэхээр нь би цамцныхаа малгайг доош дараад нүүрээ нуусан гэж хэлж байсан. ...” /2хх 42- 43/,

гэрч Б.Б-ийн “...би гэртээ үзүүлэн байдлаар хэд хэдэн шил виски байлгаж байсан. Би өдрийг нь санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-18-ны үед байсан байх, надаас А.Г 2 шил виски авсан. Тухайн үед надад хэлэхдээ чи гэрээсээ 2 шил виски өгөөч, худалдаа нээхээр буцаагаад өгье гэсэн. ...” /2хх 91-92/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 178 дугаар “...Хүний аутосомын хромосомын ДНХ-ийн шинжилгээгээр А.Гийн гэх шоо хээтэй дотоож, Б.Нын гэх цэцэгтэй хээтэй хар өнгийн дотоожноос хэсэглэн авсан дээжээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. А.Гийн гэх хөх өнгийн футболк, ширээн дээрх цаас, Б.Эгийн дотуур хувцаснаас хураан авсан гэх салфетканаас авсан дээжээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Хүний Ү хромосомын ДНХ-ийн шинжилгээгээр Б.Эгийн дотуур хувцаснаас хураан авсан гэх салфетканаас авсан дээжээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь А.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 231-237/ гэсэн дүгнэлт,

мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн “...Б.Нын хэрэглэж байсан хар өнгийн “Huawei” маркийн гар утсанд үзлэг хийн ... Фейсбүүк мессенжер чатаар ороход “Еnkhjin Batgerel’ гэсэн хаягаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 17 минутаас эхэлж чаталсан чатад “чамтай уулзмаар байна, би цагдаагийн газарт А.Гийн өрөөнд байна, энд цагдаа нар виски уугаад байна, би яаж явахаа мэдэхгүй байна, намайг бас уу гээд байна, би А.Гт хүчиндүүлчихлээ, намайг сүрдүүлээд байна” гэсэн үг хэллэгүүдтэй мессежнүүдийг илгээсэн байсныг тэмдэглэл болгов. ...” /1хх 64-71, 91-115/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөөний 05 цаг 07 минутад шүүгдэгч нь хохирогч Б.Ныг дагуулан орж байгаа, 08 цаг 20 минутад буцаж гарч байна. ...” /1хх 37-40, 41-50/ гэсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-30/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 37-50/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Г нь:

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд 18 насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай хохирогч Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, албан тушаалын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулж, хүчээр согтууруулах ундааны зүйл уулгаж, бэлэг эрхтэнээ аманд нь хийж, бичлэг хийх зэргээр хохирогчийг тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...А.Г цагдаа чамайг ээж чинь биеэ үнэлээд байна, шалгаад өг гэсэн, чи эмнэлгээр шалгуулах юм уу, надаар шалгуулах юм уу гэж асуусан. Би эмнэлгээр нь шалгуулчихъя гэхэд би архи уучихсан байна, замын хөдөлгөөнд оролцож болохгүй, өөртөө төвөг удаж байхаар өөрөө шалгачихъя, ээж аавд чинь хэлэх үгтэй баймаар байна гэсэн. Би үгүй ээ, би танаар шалгуулмааргүй байна гээд түүний өөдөөс хараад сандал дээр сууж байсан чинь буйдан руу суу гэсэн. Би буйдан дээр нь очоод суухад өөрөө ширээнийхээ араас босож ирээд миний өмнө зогсоод намайг куртикээ тайл гэсэн. Би куртикээ тайлахгүй сууж байсан чинь өөрөө татаад миний куртикийг тайлсан. Би куртик тайлчихаар нь хажуудаа тавьчихаад сууж байхад миний өмсөж явсан урд хэсэгтээ цахилгаантай малгайтай цамцны цахилгааныг гараа доошлуулсан. Цахилгааныг доошлуулж байгаад баруун гараараа зүүн талын хөхийг футболкны гаднаас барьсан. Миний хөхнөөс барихад нь та болиоч гээд түлхэхэд хоёр гараараа миний цамцыг хойш нь болгоод доошоо дараад тайлчихсан. Миний гарын зүүн шуун дээрх шивээсийг харчихаад ах нь хөлөн дээрээ шивээстэй гээд өөрийнхөө баруун өмдний хэсгээ дээшлүүлээд шивээсээ харуулаад байсан. Би буйдан дээр сууж байхад миний өөдөөс хараад явган сууж байхдаа ахынх нь сэрэл хөдлөөд байна, ганцхан удаа хийгээд авчихъя гээд байсан. Би үгүй, юу гэж тийм юм байдаг юм гэхэд А.Г цагдаа өмдөө тайл, би чамайг шалгана гэсэн. Би тэр үед тамирын даавуун өмдтэй явж байсан ба намайг хойш нь түлхэж байгаад өөрөө миний өмдийг дотуур хувцасны хамт өвдөг хүртэл татаад шувталсан. Тэгээд миний хөлийг дээшээ өргөж байснаа би чамайг шалгах гэж байна, гараараа баруун зүүн хэлүүгээ татаадах гээд байсан. Би суугаад байсан чинь сул байсан гарынхаа хурууг /баруун гар байсан байх/ миний бэлэг эрхтэн рүү хийж эргүүлчхээд гаргачихсан. Би болиоч ээ гээд хөлөө доошлуулах гэхэд миний хөлийг доош нь буулгахгүй, миний сэрэл хөдлөөд байна, би нэг удаа хийгээд л авна гэсэн. Миний хөлийг өргөж байхдаа өөрийнхөө тэлээг өмднийхөө товчийг тайлчихсан байж байснаа над руу ойртоод үнсэх гээд байхаар нь би та болиоч, би үгүй гээд байгаа юм биш үү гэхэд больчихоор нь би босоод өмдөө татах гэхэд миний хоёр гарыг урд хэсэг нийлүүлээд нэг гараараа барьчихаад тавихгүй байсан. Өөрөө нөгөө гараараа өөрийнхөө өмдийг дотуур хувцастайгаа өвдөг хүртлээ тайлсан. Тэр үед нь би харахад гэдсэндээ их үстэй харагдсан. Би бэлэг эрхтнийг нь харахгүй гээд хажуу тийшээ хараад зогсож байхад буйдан руу түлхэж суулгачихаад минийхийг хөх гээд байсан. Би үгүй гээд толгойгоо хажуу тийшээ болгоод сууж байхад намайг татаж босгоод ширээ рүү түлхээд тонгойлгож байгаад нуруун дээр гараараа дарсан. Араас бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн. Аймаар өвдөөд би болиоч ээ гээд уйлаад тийчигнээд хөдөлсөн чинь зүгээр байгаач юундаа уйлаад байгаа юм, чимээгүй бол гээд уурлаад байсан. Хоёр минут орчим хөдөлж байгаад өөрөө буйдан руу суугаад намайг өвөр дээрээ урагшаа харуулаад суулгасан. Намайг миний бэлэг эрхтнийг гараараа барьж байгаад хийгээд хөдөл гээд байсан. Би үгүй гээд босох гэхэд өөрөө бэлэг эрхтнээ гараараа барьж байснаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд өөрөө доороос хөдлөөд байсан. Би болиоч гээд уйлаад байж байхад намайг түлхээд өөрөө босоод өмдөө шувталсан чигээрээ яваад цаана цэнэглэчихсэн байсан гар утсаа авснаа чи ер нь ээж, аавдаа хэлэх юм байна, баталгаатай нь дээр, чи надад бичлэг хийж өг гэж хэлээд буйдан дээрээ суучихсан. Бичлэг хийх гээд байхаар нь би утсыг нь авах гэхэд битгий утас авах гээд бай гээд гараа над руу далайсан. Би өмдөө татах гэхэд боль гээд гараас бариад байсан. Тэгээд одоо бичлэг хийнэ, чи одоо би Ганаа ахтай хүссэндээ секс хийж байгаа, санал гомдол байхгүй гэж хэл гэсэн. Над руу аймаар уурлаад орилоод байсан. Чиний өмнөх бичлэгийг найзууд руу чинь явуулна, фейсбүүкээр цацна, чи одоо хэлээд бичлэг хийлгэ гэсэн. Аймаар уурлаад байсан болохоор би түүний хэлснээр хэлээд бичлэг хийлгэсэн. Бичлэг хийснийхээ дараа босож ирээд намайг ширээ рүү тонгойлгож дарж байгаад араас бэлэг эрхтнээ хийгээд хөдлөөд эхэлсэн. Би айгаад уйлаад та болиоч гэхэд миний бөгсөн дээгүүр нойтон зүйл цацаад байсан. Нойтон зүйлээ буйдан дээр байсан өөрийнхөө хар цамцыг аваад арчсан. Тэгээд дуусчихаар нь би өмдөө татаад хувцсаа өмсөөд гарах гэхэд хүн яваад байна, суу гээд сандал дээр суулгасан. Тэр үедээ ахыгаа уучлаарай, ах нь буруу юм хийчихлээ гээд байсан. Би цаг гаруй хугацаанд уйлсан. Тэр үед хоёулаа ярилцъя, чи ээж, аавдаа хэлж болохгүй шүү, би цагдаа хүн, энэ хэрэг мэдэгдэхэд ажлаасаа гарна, эхнэрээсээ сална, дахиад эхнэр авчихна, би цагдаа учраас цэвэрхэн гарчихна гээд байсан. Би юм дуугарахгүй уйлаад сууж байхад утсаа дээшлүүлэх юм уу, утас авхуулах уу гээд байсан. Мөн би чамайг Дотоод хэргийн их сургуульд оруулж өгч чадна гээд байсан. Өрөөнд нь байж байхад А.Г цагдаа энэ талаар ээж, аавдаа хэлбэл би чиний хоёр бичлэгийг фейсбүүкээр цацна, хэлэхгүй бол над руу 14 хоногийн дараа залгаарай, би устгаад өгье гэж хэлсэн. Би Б.Н руу фейсбүүкээр чат бичсэн. Б.Нтай фейсбүүкээр харилцаж байгаад А.Г цагдаа намайг хүчиндчихлээ гээд бичээд явуулчихаад устгасан. Тэр үед Б.Н уншаагүй байхаар нь дахиж бичиж явуулчихаад дараа нь мессежээ устгасан. Б.Н намайг хүчиндүүлсэн гэж мэдчихээд надад намайг бас өглөө хүчиндсэн гэж хэлсэн. Би түүнийг нь сонсчихоод харих гээд цаг руу хараад байж байхад 19 цаг 20 минут болж байсан ба А.Г цагдаа сонсогч эрэгтэйг намайг хүргээд өгчих гэж хэлсэн. Би гэрийнхээ гадаа буугаад гэртээ ороод ээждээ шууд хэлсэн. ...” /4хх 212-217/,

гэрч С.Н-ийн “...манай нөхөр орж ирээд “цагдаа ирчихсэн хашааны хаалга цохиод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Эд “нөгөө цагдаа чинь ирчихсэн байна хурдан гар” гэж хэлсэн. Тэгтэл Б.Э ... дээгүүрээ цамц өмсөөд доогуураа нимгэн өмдтэй, гэрийн углааш өмсөөд гарснаа ... буцаж орж ирээд “хувцсаа өмсөөд гараад ир” гэж байна гэж хэлээд гутал, гадуур хувцсаа өмсөөд гарсан. Тэгээд би нилээд байж байгаад өдөр 13 цагаас хойш Б.Эгийн утас руу байн байн залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас цагдаа А.Гийн дугаар луу залгасан чинь авахгүй байсан. Тэгэхээр нь би “ажилтай болоод авахгүй байгаа юм байна” гэж бодоод дахин залгаагүй. Тэгээд үүнээс хойш нилээн байж байтал манай нөхрийн утас руу А.Г залгахаар нь би аваад “Б.Эий ээж нь байна. Хэд гээд ирүүлэх гэж байна” гээд асуухад тэрээр “би энд юм хийлгэж байна, нилээн байлгаж байгаад энэ хоёрыг явуулна гээд утсаа тасалчихсан. Үүнээс хойш оройхон 18 цагийн орчим манай нөхрийн дугаар луу дахин залгахаар нь би “байна” гэтэл тэрээр “яасан зүгээр үү ахын дүү, зүгээр үү” гэхээр нь би “Б.Эий ээж байна” гэхэд “аан Б.Э биш юм уу” гэхээр нь “Б.Э яасан бэ” гэтэл “би сонсогчоороо хүргүүлэхээр явуулсан” гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь би цагдааг согтуу байгаа юм байна гэж бодоод сандраад Б.Э рүү залгаад “яасан миний охин, чи хаана байна” гэсэн чинь “би одоо цагдаагийн газраас гарах гэж байна" гэхээр нь “за за” гэж хэлээд тасалчихсан. Тэгээд жаахан байж байсан чинь манай нөхрийн утас дуугарахаар нь харсан чинь А.Гийн дугаар байхаар нь автал “Б.Э очсон уу” гэхээр нь “Б.Э одоо гэртээ ирээгүй байна. Ирж яваа гэсэн” гэж хэлтэл А.Г “би Б.Эийг өнөөдөр нилээн айлгасан. Зодсон гэж очиж магадгүй шүү” гэж хэлэхээр нь “гайхаад лавлаад асуутал” тэрээр “үгүй, юу гэж зодох вэ” гэхээр нь утсаа тасалсан. Тэгээд 30-аад минутын дараа гэрийн хаалга дуугараад Б.Э ороод ирэхээр нь би дотроо “цагдаа согтуу надтай яриад танай охиныг нилээн айлгасан” гэхээр нь сэжиг төрөөд охиноосоо “миний охиныг цагдаа яасан хувцсаа тайл” гэсэн үү гэж хэлтэл шууд уйлаад “цагдаа надад виски өгөөд, намайг хүчиндчихлээ” гэж уйлсан. Тэгтэл манай нөхөр А.Гийн утас руу залгаад “чи хүүхэд хүчиндчихсэн байна” гэж хэлээд орилж чанга ярьж байхад А.Г утсаа тасалчихсан. Тэгээд би 102 дугаарын утсанд залгаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн цагдаа А.Г 2 хүүхэд хүчиндчихлээ” гэж дуудлага өгсөн. ...” /2хх 39-40/,

гэрч А.Б-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 16 цаг 26 минутад дэслэгч А.Г над руу залгаад “ах нь жижүүрээс буугаад 29 дүгээр хороон дээр уучихсан байна, чи 29 дүгээр хороог мэдэх үү, тэнд идэх юм аваад хүрээд ир” гэхээр нь би дэлгүүр орж 17.250 төгрөгөөр гурилан боов, ундаа, чипс аваад очиход А.Г өөрөө хаалгаа онгойлгосон. Намайг дотогш ороход нэг эмэгтэй утсаа оролдоод суусан, ширээн дээр задалсан “Grants” гэсэн нэртэй виски байсан. А.Г дэслэгчийн хэл яриа бага зэрэг саармагжсан өөрийгөө хянах чадвартай байсан. Тэгээд А.Г виски надад өгөөд “өөрт нь хундагалж” өг гээд тушаахаар нь хундагалж өгөөд байж байхад тэрээр утсаар ярьж байснаа надад “гаднаас ахмад Ууганбаяр ирж байгаа, чи хаалга онгойлгоод нааш нь оруулаад ир” гэсэн. Тэгээд би А.Гаас түлхүүр аваад хаалгыг онгойлгож ахмад Ууганбаяр, дэд ахлагч Б.Э нарыг дотогш оруулсан. Ахмад Ууганбаяр, дэд ахлагч Б.Э нар хорооны байранд 1 цагаас 1 цаг 30 минут орчим суусан. Тэр үед би тэд нарт виски хундагалж өгч байсан. Ахмад Ууганбаяр ахлах дэслэгч Өлзий-Учралыг утсаараа 29 дүгээр хороон дээр дуудаад түүнийг ирсний дараа А.Г дэслэгч надад “хамт байсан эмэгтэйг гэрт нь хүргэж өг” гэж тушаахаар нь би 29 дүгээр хорооны урд талд байсан өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 80-47 УНҮ улсын дугаартай “Рrius 20” автомашинд суулгаад явсан ба замдаа тэр эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал захын орчим нэг хүнтэй уулзаад, тэгээд буцаж машинд суугаад Гэмтлийн эмнэлгийн орчим байх гэртээ хүргүүлсэн. ...” /2хх 62-63/,

гэрч Б.У-ын “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 40 минутын орчим миний утас руу Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч А.Г залгаад “би 29 дүгээр хороон дээр байна. Та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд Б.Э бид хоёр 29 дүгээр хороон дээр очоод хэсгийн байцаагчийн өрөөнд ороход өрөөнд нэг сонсогч, нэг 20 орчим насны эмэгтэй хоёр байсан. Ширээн дээр задалсан ууттай боов, цаасан гэртэй ундаа, бараг дуусаж байсан виски тавьсан байсан. Намайг орох үед А.Г архи уусан нь мэдэгдэж байсан боловч нэг их согтуу байгаагүй. Намайг орох үед нэг шил виски уусан бололтой ширээн дээр дуусаж байгаа виски байсан. ...”  /2хх 53-54/,

гэрч Б.Эгийн “... 29 дүгээр хороонд очих үед А.Г дэслэгч нэг сонсогч болон нэг эмэгтэйн хамт байсан бөгөөд өрөөнд ширээн дээр талаас доогуур хэмжээтэй виски, задалж тавьсан чипс, ундаа болон боорцог ширээн дээр байсан. Тэгээд бид нар сууж байхад нэг их удалгүй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Өлзий-Учрал гаднаас орж ирээд Ууганбаяр ахмад бид хоёрт хоолны мөнгө өгсөн. Тэр үед А.Г дэслэгч сонсогчид хандаж “чи энэ эмэгтэйг гэрт нь хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд сонсогч тэр эмэгтэйн хамт түрүүлээд гарч явсан. ...” /2хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 178 дугаар “... Хүний Ү хромосомын ДНХ-ийн шинжилгээгээр Б.Эгийн дотуур хувцаснаас хураан авсан гэх салфетканаас авсан дээжээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь А.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 231-237/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6258 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тогтоох шинжилгээнд тэнцэнэ. “А.Г 35 эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. “А.Г 2020.11.21” гэж хаягласан шээснээс 3.0 промилл спирт илэрсэн. Согтолтын зэргийг зөвхөн цусан дахь спиртийн хэмжээгээр тогтоодог ба шээсэнд илэрсэн спиртийн үр дүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг илтгэнэ. ...” /2хх 248-250/ гэсэн дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 40 минутад шүүгдэгч болон хохирогч Б.Э нар тухайн өрөөнд орж байгаа, 19 цаг 34 минутад буцаж гарч байна. ...” /1хх 37-40, 41-50/,

хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн “...Б.Эгийн өмссөн ягаан өнгийн дотуур хувцас дотроос шар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хуурай салфетка гар ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн тунгалаг өнгийн уутанд хураан авав. ...” /1хх 59-60, 62/,

согтуурлын түвшин шалгасан “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 цаг 11 минут ... Алтангэрэлийн Ганхуягийн ... согтуурлын түвшин тогтооход 1,99% ...” /Зхх 1/ гэсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-30/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 37-50/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Г нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж хүчиндэх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны Цагдаагийн хэсгийн байранд хохирогч Б.Н, насанд хүрээгүй хохирогч Б.Э нарыг хүчиндэх явцдаа өөрийн эзэмшлийн “IPhone 6” маркийн гар утсаар хохирогч Б.Эгийн нүцгэн бие /эмзэг хэсэг/-ийг харуулсан, нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц дүрс бичлэгийг хийж, хүч хэрэглэж хүчиндсэн үйл явдлыг бусдад хэлбэл бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нын “...би чадахгүй агаа гэхэд өөрийнхөө гар утсыг аваад оролдож байхдаа намайг одоо хөх гээд муухай хараад уурлаад байсан. Би үгүй агаа чадахгүй гээд өмдөө шувталсан байдалтай явган сууж байхад өөдөөс утсаараа бичлэг хийгээд байх шиг байхаар нь би өмсөж байсан юүдэнтэй малгайныхаа юүдэнг нь өмсөөд агаа боль, би чадахгүй гэхэд толгойноос гараараа татаж байснаа цагдаад хэлчихвэл яах юм гээд бичлэг хийгээд байх шиг байсан. Би юүдэнгээ дараад доошоо хараад сууж байхад толгойноос татаад хөх гэсэн. Тэр үедээ гар утсаа ширээн дээр тавьсан байсан. ...Намайг ширээн дээр дээшээ харуулаад хэвтүүлээд хоёр хөлийг өргөөд зүүн талынхаа мөрөн дээр тавьчихаад миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд хөдөлсөн. Тэр үед гар утас нь хальт харагдсан ба бичлэг хийгээд байх шиг байсан. ...” /2хх 12-16/,

насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...Би болиоч гээд уйлаад байж байхад намайг түлхээд өөрөө босоод өмдөө шувталсан чигээрээ яваад цаана цэнэглэчихсэн байсан гар утсаа авснаа чи ер нь ээж, аавдаа хэлэх юм байна, баталгаатай нь дээр, чи надад бичлэг хийж өг гэж хэлээд буйдан дээрээ суучихсан. Бичлэг хийх гээд байхаар нь би утсыг нь авах гэхэд битгий утас авах гээд бай гээд гараа над руу далайсан. Би өмдөө татах гэхэд боль гээд гараас бариад байсан. Тэгээд одоо бичлэг хийнэ, чи одоо би Ганаа ахтай хүссэндээ секс хийж байгаа, санал гомдол байхгүй гэж хэл гэсэн. Над руу аймаар уурлаад орилоод байсан. Чиний өмнөх бичлэгийг найзууд руу чинь явуулна, фейсбүүкээр цацна, чи одоо хэлээд бичлэг хийлгэ гэсэн. Аймар уурлаад байсан болохоор би түүний хэлснээр хэлээд бичлэг хийлгэсэн. ...” /4хх 212-217/ гэсэн мэдүүлгүүд,

мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн “...А.Гийн гэх улаан хүрэн өнгийн гэртэй, саарал өнгийн “IPhone-6” маркийн гар утасны дэлгэцийн кодыг А.Гаар хэлүүлэн гар утасны хадгалсан дугаарууд руу орж үзэхэд “Б.Н цаг 3 сая” гэсэн нэрээр хадгалсан 2 дугаар байх ба эхнийх нь 99... 088, дараагийн дугаар нь 80... 959 гэсэн дугаарууд байна. Хадгалсан дугааруудыг доош гүйлгэж үзэхэд “Б.Э цаг 3 сая” гэж хадгалсан 99... 188 гэсэн дугаар байна. Гар утасны зураг хэсэг рүү орж үзэхэд ... хамгийн сүүлд буюу 0:10 секундийн бичлэг хийгдсэн байна. Бичлэгт эмэгтэй хүний бэлхүүс, бэлэг эрхтэн ил харагдсан байдалтай хийгдсэн, ... бичлэгийг тоглуулахад... “эмэгтэй хүн “би Ганаа ахтай хүсч секс хийсэн, ямар санал гомдол байхгүй ээ” гэхэд эрэгтэй хүн “Чи өөрөө хүссэн шүү тээ” гэж хэлж байгаа дуу, дүрсний бичлэг байна. Уг бичлэгийн дараа “Enkhjin Batgerel” гэсэн зурагтай хаягийг гар утсан дээрээс нь зураг дарж авсан байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 72-74/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гийг хүчиндэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж албан тушаал болон бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг, хоёр хүнийг, хохирогчийг тохуурхан доромжилж тус тус хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн,

бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн,

эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчин хүний эрх чөлөөнд халдан саатуулсан гэмт хэргийг хувийн сэдэлтэйгээр үйлдсэн,

хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хууль сахиулагч задруулсан,

хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн,

нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд төлбөргүй үйлчилгээг авч хахууль авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч П.Эыг давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан төлбөргүй үйлчилгээ үзүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Гийн Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх шүүгдэгч П.Эын ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 59.900 төгрөгийн төлбөргүй үйлчилгээ авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах нөхцөл байдал үүсээгүй байхад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хохирогч Б.Н, Б.Э нарыг тодорхой шалтгаангүйгээр дуудаж, удаа дараа уулзах боломжийг албан тушаалын байдлаа ашиглан бүрдүүлж, хувийн сэдэлттэйгээр халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөөнд нь халдаж, албан өрөөндөө цоожилж саатуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хохирогч Б.Эжаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хавсаргаж ирүүлсэн бусадтай бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэгийг хохирогч Б.Эжын зөвшөөрөлгүйгээр Б.Н, Б.Э нарт үзүүлж задруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

дээрх дүрс бичлэгийг 17 нас 3 сар 22 хоногтой байсан Б.Эд үзүүлж хүүхдэд садар самуун сурталчилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

хохирогч Б.Н, 18 насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай хохирогч Б.Э нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, албан тушаалын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулж, хүчээр согтууруулах ундааны зүйл уулгаж, бэлэг эрхтэнээ аманд нь хийж, бичлэг хийх зэргээр тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтад зааснаар,

албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж хүчиндэх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогч Б.Н, насанд хүрээгүй хохирогч Б.Э нарыг хүчиндэх явцдаа өөрийн эзэмшлийн “Айфоне-6” маркийн гар утсаар хохирогч Б.Эгийн нүцгэн бие /эмзэг хэсэг/-ийг харуулсан, нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц дүрс бичлэгийг хийж, хүч хэрэглэж хүчиндсэн үйл явдлыг бусдад хэлбэл бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч П.Эын охин Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс А.Гийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 59.900 төгрөгийн үнэ бүхий төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан тул хүчиндэх гэмт хэрэгт оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.11 дүгээр зүйлийн 2, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар бүрэн хэмжээгээр өршөөлд хамруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Л.Баттогтох “...59.900 төгрөгийн үнэ бүхий хоол ирэх үед А.Г нь зөрчлийн дуудлаганд явсан байсан бөгөөд тухайн хоолноос амсаагүй тул гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан үндэслэлд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял халдаасан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байх тул ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.10-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 16.8 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2.1, 2.6, 2.10 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэж заажээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар оногдуулсан ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн хамруулжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Өршөөлийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар төгсдөг.

Шүүгдэгч А.Г нь тухайн цаг хугацаанд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан /Зхх 228/ бөгөөд түүний эрхэлж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцид “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субьектэд хамааруулахаар заасантай нийцжээ.

 Шүүгдэгч А.Г нь нийтийн албан тушаалтан атлаа “Б.Эг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгуулахгүй байх шүүгдэгч П.Эын ашиг сонирхлын үүднээс үүднээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 59.900 төгрөгийн төлбөргүй үйлчилгээг хахууль хэлбэрээр авсан нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Л.Баттогтох нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1061 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Л.Баттогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР