Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0245/З |
Дугаар | 128/ШШ2024/0416 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0416
2024 05 15 **8/ШШ2024/0416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” СӨХ /РД:***/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “**” ХХК-ийн хоорондын “Хан-Уул дүүргийн **хороо, Туул гол гудамж хаягт байрлах **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-****, Ү-****, Ү-*****, Ү-****** дугаартай автозогсоол, мөн Ү-******* дугаартай агуулах, **байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** дугаартай агуулахын зориулалттай техникийн өрөөг тус тус “**” ХХК-ийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ц.О, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” СӨХ нь “Хан-Уул дүүргийн **хороо, Туул гол гудамж хаягт байрлах **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-****, Ү-****, Ү*****, Ү-****** дугаартай автозогсоол, мөн Ү-******* дугаартай агуулах, **байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** дугаартай агуулахын зориулалттай техникийн өрөөг “**” ХХК-ийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
3. “**” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 248 дугаар албан бичгээр **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоот 15,50 м.кв талбайн зоорийн хэсэгт агуулахын талбайд өмчлөгч бүртгүүлэх тухай хүсэлт, гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хуулбар, ерөнхий төлөвлөгөө, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, орон сууцны байрыг бүртгүүлж номер авсан албан тоот, орон сууцны байгуулалтын зураг, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, **,** байрнуудын зоорийн хэсгийн байгуулалт зэргийг хавсарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00043**15 дугаартай гэрчилгээг,
4. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаар албан бичгээр **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай ** тоот **,50 м.кв талбайг “Автомашины зогсоолоор бүртгүүлэх” тухай мэдүүлгийг компанийн хүсэлт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “А” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн *** дугаар хурлын тогтоол, гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, орон сууцны байрыг бүртгүүлж номер авсан албан тоот, “Э ХХК-ийн боловсруулсан “**,** байрнуудын зоорийн хэсгийн байгуулалт”-ын зураг зэргийг хавсарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000435762 дугаар гэрчилгээг,
5.Мөн **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоот 15,50 м.кв талбайд өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээний хуулбар, ерөнхий төлөвлөгөө, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, орон сууцны байрыг бүртгүүлж номер авсан албан тоот, “Э ХХК-ийн боловсруулсан орон сууцны байгуулалтын зураг, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, **,** байрнуудын зоорийн хэсгийн байгуулалт зэргийг хавсарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00043**17 дугаартай гэрчилгээг,
6. Мөн **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоот 15,50 м.кв талбайд агуулахын талбайн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргаж түүндээ дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган өгснөөр 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00043**16 дугаартай гэрчилгээг,
7. Мөн**байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоот 10.68 м.кв талбайг агуулахын зориулалтаар өмчлөх тухай мэдүүлэг гаргаж, түүндээ компанийн хүсэлт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн, “А” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн *** дугаар хурлын тогтоол, гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, орон сууцны байрыг бүртгүүлж номер авсан албан тоот, **,** байрнуудын зоорийн хэсгийн байгуулалт зэргийг хавсарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00043**** дугаартай гэрчилгээг,
8. Мөн**байрны ** тоот 20.3 м.кв талбайг агуулахын зориулалтаар өмчлөх тухай мэдүүлэг гаргаж, түүндээ дээр дурдсан бүх баримтуудыг хавсарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ****дугаартай гэрчилгээг,
10. Сүүлд буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 252 дугаар албан бичгээр **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай ** тоот 8,16 м.кв талбайг агуулахын зориулалтаар өмчлөх тухай мэдүүлэг хүсэлт гаргаж, түүндээ дээрхи нотлох баримтуудыг хавсаргаж өгснөөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “**” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийн **** дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.
**. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр “...”О” хотхон **-р байрны ...батлагдсан зураг төслийн зоорийн давхрын тоног төхөөрөмжийн байгуулалтад тусгагдсан автомашины зогсоолыг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой” гэж дүгнэжээ.
**. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаар прокурорын зөвшөөрлөөр “**” ХХК-ийн 19 үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
13. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны ** дугаар сарын 15-ны өдрийн №** дугаар гэрчилгээг “О” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн, 2022 оны ** дүгээр сарын 21-ний өдрийн “О” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Б.Бийг тус холбооны даргаар томилсон байна.
14. 2023 оны ** дугаар сарын 08-ны өдөр “О” СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “**-р байрны зоорийн давхарт байрлах Ү****, Ү-****, Ү-*****, Ү-****** дугаар автозогсоол, Ү-***** дугаартай агуулах**байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай агуулах, Ү-******* дугаартай автозогсоолын зориулалтаар тус тус олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргасан боловч тус газрын, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6/2109 дугаар албан бичгээр “О” СӨХ-ны захирал Б.Бэд хандаж гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.
15. Нэхэмжлэгч “О” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-***** дугаартай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар ирүүлсэн баримт болон Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичигт дурьдсанаар Хан-Уул дүүргийн **хороо, Стадион оргил, ****р байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах тул манай байрны үл хөдлөх хөрөнгө биш байгаа тул Ү-***** дугаартай хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Харин **-р байрны зоорийн давхарт байрлах шатны хонгилд Ү-******* дугаартай “агуулахын зориулалттай” гэрчилгээ гаргуулсан болох нь Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт болон Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн 2 орон сууцны барилгад үзлэг хийж, нотлох баримтаар бэхжүүлэн авсан юм. Үзлэгийн үед**байрны ** тоот хаягтай, Ү-****** дугаартай агуулахын зориулалтын гэрчилгээтэй, 10 давхарт байрлалтай өрөөг үзлэгт хамруулж, фото зургаар бэхжүүлж авсан юм.
"Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “ Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна..." гээд 15.1.1-д “...орон сууцны байшингийн....багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил,...шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн...өрөө,...орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд...зэрэг эд хөрөнгө...хамаарна..." гэж заасан бөгөөд тус өрөө нь цахилгаан шатны хажууд байрлалтай, Улсын архиваас нотлох баримтаар гаргаж өгсөн тус барилгын баталгаажсан зурган дээр "техникийн өрөө" гэсэн тэмдэглэгээтэй байтал Улсын бүртгэлд “агуулах” гэж бүртгэн, гэрчилгээ олгосон явдал нь дээр дурьдсан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байх тул**байрны 10 давхрын ** тоот хаягт байрлалтай, агуулахын зориулалтын Ү-****** дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Хан-Уул дүүргийн **хороо, Стадион оргил, ****р байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах тул манай байрны үл хөдлөх хөрөнгө биш байгаа тул Ү-***** дугаартай хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус байрны “О” СӨХ болон тус барилгыг барьсан “А” ХХК-ийн удирдлагуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрчилгээнүүд гарснаас болж тухайн авто зогсоолд машин байрлуулсан үеэс эхлээд хэрүүл, маргаан тасраагүй. Өмнөх СӨХ-ны дарга болон А ХХК-ийн захирал М.Бнарын хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан талаарх мессежний хуулбаруудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Бидний нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтад, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасны дагуу “А” ХХК-ийн барьсан ** болон**дугаартай орон сууцнуудын нийтийн эзэмшлийн ашиглалтын талбайнуудад гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус гэж үзсэн.
Гэтэл тус хуулийн заалтад заагдсан шугам хоолой, цахилгааны шугам, кабелийн шугам гэх мэт шугамууд явсан шатны хонгилд хаалт хийгээд агуулахын зориулалтаар гэрчилгээ гаргуулсан нь хууль бус гэж үзэж байна.
** байрны дээврийн хонгилд лифтний хажуу талын техникийн өрөөг агуулахын зориулалтаар гэрчилгээ гаргуулж, одоо айл амьдарч байна. Агуулахын гэрчилгээ гаргуулсан өрөөнд Т.Г гэдэг хүн амьдарч, мөн **-р байрны ** тоот зогсоол дээр машиныг нь тавиулснаас болж уг хэрэг маргааны эхлэл тавигдаж, үүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Бид яагаад автомашины зогсоолуудыг хүчингүй болгуулах гээд байна вэ гэхээр зориулалтын дагуу анх батлагдсан барилгын зурагт тусгагдаагүй, одоо авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй газарт зогсоолын гэрчилгээ гаргуулсныг илт хууль бус болохыг тогтоолгож, авто зогсоолуудын гэрчилгээг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эхний ээлжид тайлбарлаж байна” гэв.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лшүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий авто зогсоол, агуулахуудыг бүртгэхдээ 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтууд болох А ХХК-ийн хүсэлт, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас барилгын хаяг олгосон тухай тодорхойлолт, 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэдийн хурлын тогтоол, эд хөрөнгийн план зураг болон фото зургийг хавсаргасан байсан. Сая дурдсан хуулийн заалтуудад мэдүүлэг болон нотлох баримтуудыг заавал хавсаргасан байна гэж заасны дагуу А ХХК өөрийн өмчлөлд бүртгүүлэхдээ хуульд заасан нотлох баримтуудыг хавсаргасан байсан учраас энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учраас мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу дээрх авто зогсоол, агуулахуудыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 1** дугаар зөвшөөрлөөр дээрх авто зогсоол, агуулахуудын өмчлөлийг хязгаарласан байсан учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д заасныг үндэслэн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна. **-ын агуулах шатны хонгилд гэж тайлбарлаад байна. Энэ нь шатны хонгилд биш туннелийн доод талд буюу “*** ХХК-ийн хийсэн өөрчлөлтийн зураг дээр шатны хонгилд биш туннелийн хэсэгт агуулахыг нэмж төлөвлөсөн байсан. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар барилгын зураг төсөл зохиогч нь өөрийнхөө хийсэн зураг дээр нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд нэмэлт агуулах, авто зогсоолуудыг нэмж төлөвлөөд энийгээ авч ирээд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэв.
18. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бшүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан зарчим болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-т “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 19 дүгээр зүйлийн 19.4.1-т "улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.10-т "улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж тус тус заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв хийгддэг бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн гэдэг нь тухайн эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасны дагуу олж авсан болох нь тогтоогдож байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Хан-Уул дүүргийн **хороо, Туул гудамж, О хотхоны **-р байрны зоорины давхарт байрлалтай улсын бүртгэлийн Ү-**** дугаартай ** тоот автомашины зогсоол, улсын буртгэлийн Ү-**** дугаартай ***тоот автомашины зогсоол, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай **а тоот машины зогсоол, Ү-****** дугаартай **а тоот автомашины зогсоол,**байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай * тоот агуулах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай *** тоот автомашины зогсоол, * тоот Ү-******* дугаартай агуулах, ** тоот Ү-****** дугаартай агуулахуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн гэдэг нь дээрх эд хөрөнгүүдийн өмчлөл хууль ёсны дагуу үүссэн болох нь тогтоогдож байгаа болно
Гуравдагч этгээдээс “... 2010 оноос 2017 он хүртэл орон сууц захиалж авсан захиалагч машинаа тавьж ашиглаж байгаад орон сууцны байраа буцааж энэ байрнаас нүүснээс хойш 2017-2021 оны ** дугаар сар дуустал 5 жил ашиглаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын **-ны өдөр "**" ХХК-ийн өмч эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай орон сууцны **-р байрны зоорийн давхарт байрлалтай тус ** тоот зогсоолд *** улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин байрлуулсан. Энэ үед **-р байрны “О” Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүлэгч гэх Ж.Г гэгч этгээд “**-р байрны зоорийн
давхрын зүүн талын голын хана дагасан 10, 20, **, ** тоот зогсоолуудад 3-н автомашин л тавигддаг байсан, гэтэл өнөөдөр танай “**” ХХК-иас нэг машин нэмж байрлуулаад 4 автомашин зогсчихоор 6,7 тоот зогсоолын автомашинууд маневр хийж орж гарах хөдөлгөөн хязгаарлагддаг” гэж оройжин, шөнөжин... маргаан үүсгэсэн учраас тус ** тоот автозогсоол нь ** тоот автомашины зогсоолын өмчлөгч зогсоолоо ашиглахад эрх ашиг нь зөрчигдөх эрсдэл үүсч байна гэж ойлгоод тус ** тоот зогсоолд автомашин тавихгүйгээр орхисон”
Ийнхүү “**” ХХК-иас 2022.01.21-ны өдөр 01/04 тоотоор (хх.201 тал) Онцгой байдлын Ерөнхий газарт хандаж Хан-Уул дүүрэгт Зайсангийн гүүрний баруун хэсэгт төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн Б.Мын нэр дээр олгогдсон газарт баригдах орон сууцны барилгын зураг төсөлд 2009 онд Онцгой байдлын ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн дагуу **-р байрны зоорийн давхар дахь автомашины зогсоолууд зураг төслийн дагуу байрлагдсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд газар дээр нь үзлэг шалгалт хийлгэж Онцгой байдлын ерөнхий газар, Улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот дүгнэлтийг гаргуулсан” (хх.203 тал) тухай дэлгэрэнгүй тайлбар хүргүүлсэн байгаа.
Ингээд 2022 оны 01 дүгээр сарын **-ноос 4 сарын дараа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн **хороо, О Туул гол гудамж **-р байрны зоорийн давхарт байрлалтай гуравдагч этгээдийн тал “**” ХХК өөрийн өмч *** тоот автомашины зогсоолдоо автомашин байрлуулсан. Гэтэл тус **-р байрны оршин суугч, **-р байрны зоорийн давхарт ** тоот автомашины зогсоолын өмчлөгч (тус компаниас 2019 оны 07 дугаар сарын 31-нд өмчлөх эрхийн албан бичгийг авсан) иргэн Ж.Д /РД: В380030**7/ нь: “гуравдагч этгээдийн талын өмч ***авто зогсоолыг 2013 оноос хойш ашиглаж байсан, миний зогсоол” гэж маргаан үүсгэж 2022.04.27-ны өдөр зоорийн давхарт видео бичлэг хийж “О” СӨХ-ны дарга О хамт ярилцаж байгаа бичлэгээ гуравдагч этгээдийн талын гүйцэтгэх захирал Б надад “Viber”-аар илгээсэн бичлэг дээр ***тоот зогсоолын хананд ** гэсэн тоо бичигдээгүй байсан нь нотлогддог.
Харин иргэн Ж.Д нь гуравдагч этгээдийн талын өмч ***зогсоолын хананд дээрх видео бичлэг ярилцлагынхаа дараа 2022.04.28-ны өдөр ** гэсэн тоо бичээд өөрийнхөө **-95 УНҮ улсын дугаартай Toyota Crown маркийн автомашиныг байрлуулсан зургийг нь дараад гуравдагч этгээдийн талын М.Брүү илгээсэн байдаг. Дээрх 2022.04.26, 27-ны өдрийн маргааны дараа гуравдагч этгээдийн талаас Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/24 тоотоор “...**-р байрны зоорийн давхарт байрлалтай автомашинуудын зогсоол өмчлөх эрх олгохдоо эх үүсвэр болгож байгаа автомашинуудын зогсоолуудын байрлал тоотыг тусгасан байгуулалтын зургийг хуулбар үнэн тамгатайгаар лавлагаа авах хүсэлт гаргаж хариу авсан байдаг.
Иймд гуравдагч этгээдийн талын өмч болох Ү-**** дугаартай орон сууцны **-р байрны зоорийн давхарт байрлалтай тус ** тоот автомашины зогсоолдоо гуравдагч этгээдийн тал нь 2017 оноос өнөөдрийг хүртэл буюу 2024 он хүртэл автомашин байрлуулаагүй учраас **-р байрны зоорийн давхарт байрлалтай иргэн Ж.Д /РД: В380030**7/-ийн өмч Ү-****** дугаарт бүртгэлтэй ** тоот автозогсоол дээрх автомашин нь ** тоот зогсоол руу байрласнаар ** тоот автозогсоол нь **-р байрны зоорийн давхар дахь автомашинууд гарч орох 2 дахь хаалга буюу зүүн урд хаалга уруу гарах үүд гарцыг хаахгүй юм аа.
**,**байрны зоорийн давхарт байрлалтай ...авто зогсоолын дугаарлалтыг дур мэдэн өөрчилсөн өөрчлөлтүүдийг барилгын зургийн дагуу болгон өөрчлөхийг "О” СӨХ-д даалгаж, “**" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж буй "О” СӨХ- ы хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор 2023 оны ** дүгээр сарын 16-ны өдрийн 01/40 тоотоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хандаж нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.
** байрны зоорийн давхарт байрлалтай Ү-****** дугаарт бүртгэлтэй **тоот агуулахын зориулалттай энэ хоёр талбай нь тус орон сууцны зоорийн давхраас дээшээ 1-р давхар уруу өгссөн шатны доор байрлаж байгаа учраас Иргэний хуулийн 142-р зүйлийн 142.1.- д заасан “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно” гэсний дагуу Иргэний хуулийн 142.4-т заасан “Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна” гэсэн хуулийн заалтад нийцэж байгаа учраас**байрны зоорийн давхарт байрлалтай Ү-****** дугаарт бүртгэлтэй **тоот агуулахын зориулалттай гэрчилгээ олгогдсон байдаг.
Дээрх**байрны зоорийн давхарт байрлалтай Ү-****** дугаарт бүртгэлтэй **тоотуудад тус хариуцагч тал СӨХ нь 20** оноос 2022 оны хооронд 10 гаруй жил чулуугаар хөөрөг хийдэг, засварладаг иргэнийг ажлын байраар ашиглуулдаг байсан бөгөөд гуравдагч этгээдийн талаас нэхэмжлэгч СӨХ-нд хандаж **, **тоотуудын талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан. (нотлох баримтыг хавсаргав) Харин харин гуравдагч этгээдийн тал нь Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ”, 148.2.1-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх”, 148.2.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ... бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх”; 148.2.4. “дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх” гэх мэт хуульд заасан үүрэгтэй.
Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан “Дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй” гэсэн энэ заалтын утгыг нэхэмжлэгч тал бүрэн ойлгоогүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн талын өмч болох **А, **А, ***гэсэн талбайнууд дээр автомашин байрлуулж болж байгаа нотолгоо нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гуравдагч талын итгэмжлэлээр **А зогсоол дээр *** улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин байрлуулсан байгаа зургийг нотлох баримтаар хавсаргав. Гуравдагч этгээдийн тал өөрийн өмч болох **А, **А, ***талбайнуудаа Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.1-д “Орон сууц өмчлөгч нь дараах эрх эдэлнэ”, 148.1.1-д заасан “... дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах” эрхтэй гэсний дагуу автозогсоолоор эсвэл агуулахаар гэх мэт ямар зориулалтаар ашиглах нь өмчийн эзэн гуравдагч этгээдийн талын эрх бөгөөд өмчлөгч нь Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.4.-т заасан "дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх" үүрэгтэй.
Тиймээс **А, **А, ***талбайнууд гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газар 2022 оны 01-р сард **-р байрны зоорийн давхар дахь автомашины зогсоолууд зураг төслийн дагуу байрлагдсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд газар дээр нь үзлэг шалгалт хийлгэж Онцгой байдлын ерөнхий газар, Улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот дүгнэлт гаргасан байдаг. (хх.203 тал) Гуравдагч этгээд “**” ХХК-иас 2017.09.14-ний өдрийн №74, 2020.10.08-ны өдрийн №54, №55, 2022 оны 01 дүгээр сарын **-ний өдрийн №01/02 тоотуудаар орон сууцны **,**байрны “О” СӨХ-нд хандаж: “О” СӨХ-ны нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн **хороо (хуучнаар **хороо) Туул гол гудамж, О хотхоны орон сууцны **,**байрны зоорийн давхарт тус гуравдагч этгээд “**” ХХК-ийн өмч орон сууцны**байрны зоорийн давхарт байрлалтай **тоот Y- ****** дугаартай агуулах; *** тоот Ү-******* дугаартай автомашины зогсоол; **-р байрны зоорийн давхарт байрлалтай ** тоот Ү-**** дугаартай авто зогсоол; ***тоот Y- **** дугаартай авто зогсоол; **а тоот Ү-***** дугаартай авто зогсоол; **а тоот Ү- ****** дугаартай авто зогсоол; ** тоот Ү-***** дугаартай агуулах” байгаа гэдгийг 2017 оноос эхлэн удаа дараа “О” СӨХ-нд хандаж мэдэгдэл хүргүүлж байсан.
Хамгийн сүүлд 2022 оны 01-р сард тус гуравдагч этгээд “**” ХХК-ийн өмч **-р байрны зоорийн давхарт байрлалтай ** тоот Ү-**** дугаартай авто зогсоол; ***тоот Ү- **** дугаартай авто зогсоол; **а тоот Ү-***** дугаартай авто зогсоол; **а тоот Ү-****** дугаартай авто зогсоолууддаа автомашин байрлуулах эсэх асуудлаар “О” СӨХ-ынхонтой маргаан үүсч тус гуравдагч этгээд “**” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/04 тоотоор Онцгой байдлын Ерөнхий газарт хандаж Хан-Уул дүүрэгт Зайсангийн гүүрний баруун хэсэгт төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн Б.Мын нэр дээр олгогдсон газарт баригдах орон сууцны барилгын зураг төсөлд 2009 онд Онцгой байдлын ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн дагуу **- р байрны зоорийн давхар дахь автомашины зогсоолууд зураг төслийн дагуу байрлагдсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд газар дээр нь үзлэг шалгалт хийж Онцгой байдлын ерөнхий газар, Улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот дүгнэлт гаргасан байдаг.
Мөн “**” ХХК-иас 2022.01.17-ны өдөр 01/03 тоотоор (хх.209-2** тал) Үндэсний төв архивын газарт хандаж иргэн Б.Мын нэр дээр олгогдсон газарт баригдсан орон сууцны зоорийн давхрын зургуудын лавлагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан байдаг. “О” СӨХ-ны нэхэмжлэлд дурдсан тус гуравдагч этгээд “**” ХХК-ийн өмчүүд **,**байрны доор байгаа гэдгийг 2017 онд мөн хамгийн сүүлд 2022 оны 01-р сард мэдэж гуравдагч этгээдтэй маргаан үүсгэж улмаар **-р байрны зоорийн давхарт байгаа автомашины зогсоолуудын орц, гарц нь орон сууцны барилга баригдах үед буюу 2009 онд батлагдаж экспертиз хийгдсэн зураг төслийн дагуу байгаа эсэхийг газар дээр нь 2022 оны 01 сарын 26-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүгнэлт гаргаж, 2022 оны 02-р сарын эхний долоо хоногт “О” СӨХ-ны дарга Н.О Онцгой байдлын Ерөнхий газарт дуудаж дүгнэлтийг гардуулж өгсөн байдаг.
“О” СӨХ-ны тэргүүлэгч гэх (хх.4,5 тал)-д Ж.Г 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бнарын хооронд **-р байрны зоорийн Давхарт байрлалтай “**” ХХК-ийн өмч ** тоот зогсоолд өмчлөгчийн автомашиныг тавиулахгүй талаар харилцан маргаж байсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мессежийг нотлох баримтаар хавсаргав. Мөн “О” СӨХ-ноос захиргааны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-нд гаргасан нэхэмжлэлийн хавсралт нотлох баримтын (хх20тал)-д 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Хан-Уул дүүргийн **хороо, О Туул гудамж, **-р байрны зоорийн давхарт байрлалтай автомашинуудын зогсоолуудын өмчлөх эрх олгохдоо эх үүсвэр болгож байгаа автомашинуудын зогсоолын байрлал тоотыг тусгасан байгуулалтын зургийг хуулбар үнэн тамгатайгаар лавлагаа гаргуулж авч байсныг, бас (хх31тал)-д “О” СӨХ-ны тэргүүлэгч Гэцэнпил болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бичилцэж байсан баримтуудыг нэхэмжлэгч тал “О” СӨХ нотлох баримтаар захиргааны шүүхэд өгсөн байгаа нь “**” ХХК болон “О” СӨХ-ны хоорондох маргаан 2022 оны 01 болон 04-р сард эхэлсэн гэдгийг нотолж байгаа.
Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-нд **-р байрны оршин суугч Н.Дс **-p байрны зоорийн давхарт байрлалтай ** тоот зогсоолын талаар маргаан үүсгэж “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бэд холбогдуулан гомдол гаргаж шалгуулж байсныг ХУД-ийн цагдаагийн албанаас нотлох баримтаар гаргуулж авч "О" СӨХ нь **-р байрны зоорийн давхарт “**” ХХК-ийн өмч автозогсоолууд байгаа гэдгийг 2022 оны 04-р сард мэдэж байсныг нотлох боломжтой.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ** ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус гэж маргаж байгаа хэрэг авагдсан үйл баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
19. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “**” ХХК-ийн захирал Б.Мын эзэмших эрхтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 32 айлын 9 давхар, үйлчилгээтэй, В1 давхартаа авто зогсоолтой, орон сууцны зориулалттай барилгыг барьж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Барилгын зураг төслийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж, Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлтийг гаргуулж, барилгын зураг төслийг 2010 оны үед барилга ашиглалтад орох үед хянаж баталгаажуулсан.
Холбогдох барилгын норм дүрэм, журмын дагуу тухайн барилгыг барьсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлтийг гаргуулж байсан. Үүнээс хойш дахиад СӨХ-оос зогсоолтой холбоотой маргаан үүсэхэд 2018 оны үед Онцгой байдлын ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан. Зогсоолын асуудал үүсээд байгаа шалтгаан нь зогсоол 2 орц гарцтай боловч нэг орц гарцыг нь онгойлгохгүй байгаатай холбоотой юм шиг байна. Тухайн үед Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа орц гарцуудыг чөлөөтэй байлгах, онгорхой байлгах чиглэлийг СӨХ-д өгч байсан байна. СӨХ зогсоолын нэг орц гарцны хаалгыг онгойлгохгүй, Улсын байцаагчийн өгсөн чиглэлийг одоо болтол хэрэгжүүлдэггүй юм шиг байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр тухайн барилга эрх бүхий байгууллагын баталж, боловсруулсан зураг төслийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд олгогдсон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “О” СӨХ-г төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Бээс “Хан-Уул дүүргийн **хороо, Туул гол гудамж хаягт байрлах **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-****, Ү-****, Ү*****, Ү-****** дугаартай автозогсоол, мөн Ү-******* дугаартай агуулах,**байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** дугаартай агуулахын зориулалттай техникийн өрөөг тус тус “**” ХХК-ийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “**” ХХК-ийн, Хан-Уул дүүргийн **хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-****, Ү-****, Ү*****, Ү-****** дугаартай автозогсоол, Ү-******* дугаар агуулах, **байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** дугаарын гэрчилгээтэй дээврийн хонгил байрлах агуулахын зориулалттай техникийн өрөө гэж гэрчилгээ олгосон үйлдлүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлж өөрчлөн, “...Ү-***** дугаар үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...анхны батлагдсан барилгын зурагт тусгагдаагүй, мөн автозогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй газарт автозогсоолын гэрчилгээ гаргуулснаас зарим оршин суугчид машинаа оруулж гаргах боломжгүй болсон,...СӨХ-ны дундын өмчлөлийн зүйл байрлаж байгаа обьектыг “**” ХХК өмчлүүлсэн бүртгэл, гэрчилгээ нь...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаар илт хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч “...бүртгэлийн мэдүүлэг түүнд хавсаргасан баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “...манай компанийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан өмчлөлийн зүйлээ бүртгүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “А” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын *** дугаар тогтоолоор “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, О Туул гол гудамж, “О” хотхоны орон сууцны **, **-р байруудад борлуулаагүй байгаа орон сууцны байр болон ашиглаж болох өрөө тасалгааг, зоорийн хэсэгт байрлалтай агуулахын зориулалтаар ашиглах талбайнуудыг “**” ХХК-ийн өмч болгон улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу бүртгэл хийлгэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
Уг шийдвэрийг үндэслэн “**” ХХК нь 2015 оны 08 дугаар 04-ний өдөр **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоот 15,50 м.кв гараажийн зориулалттай талбайн,*** тоот 15.50 м.кв гараажийн зориулалттай талбайн, *** тоот 15.50 м.кв гараажийн зориулалттай талбайн, ** тоот 10.68 м.кв агуулахын зориулалттай талбайн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 тоот **.50 м.кв гараажийн зориулалттай талбайн, мөн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ** байрны *** тоот 10.68 м.кв агуулахын зориулалттай талбайн, мөн байрны ** тоот 20.3 м.кв агуулахын зориулалттай талбайн, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөн байрны ** тоот 8.16 м.кв агуулахын зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан,
Дээрхи мэдүүлгүүдэд компанийн хүсэлт, “Э ХХК-ийн боловсруулсан “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн гүүрний баруун хэсэгт Туул гол гудамжинд байрлалтай “О” хотхоны орон сууцны **,**байрнуудын зоорийн хэсэгт, нийтийн эзэмшлийн зам талбайн тунель доогуурх автомашины дулаан зогсоол болон агуулахын зориулалтаар ашиглах талбайн нэгдсэн зохион байгуулалт” гэх болон “иргэн Э.Дийн орон сууцны барилгын дулаан зогсоол байгуулалт шифр:***” гэх барилгын зураг, тухайн орон сууцнуудыг улсын комисст хүлээн авсан тухай 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн **9/2010, 131/2010 дугаар акт зэрэг баримтуудыг хавсарган хүргүүлсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” үүрэгтэй гэж тус тус заасан.
Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн ** дүгээр зүйлийн **.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” **.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах”,**.1.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн дугаар олгон бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж, 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж,
Мөн уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол”, 14.1.3-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол”, 14.1.4-д “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол”, 14.1.5-т “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж тус тус заасан.
Эдгээр хуулийн заалтууд болон мэдүүлэг гаргагч “**” ХХК-ийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт болон түүнд хавсаргасан баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, дурдсан баримт бичгийг бүрэн ирүүлсэн, тухайн баримтууд нь хоорондоо зөрчилгүй байсныг тус тус үндэслэн улсын бүртгэгч дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “**” ХХК-ийг бүртгэж уг хуулийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгох”-ооор заасны дагуу гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, тус компанийн гаргасан хүсэлт, мэдүүлэгт заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “**” ХХК-ийг бүртгэж улмаар маргаан бүхий
**-р байрны Ү-****, Ү-****, Ү*****, Ү-****** дугаартай автозогсоол, Ү-******* дугаартай агуулах, **байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээнүүдийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, эдгээрийг бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын бүртгэл, гэрчилгээнүүдийн улмаас нэхэмжлэгч “О” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.
Тухайлбал, **-р байрны зоорийн хэсэгт байрлалтай *** тоотод Ү-**** дугаарт бүртгэж, 00043**15 тоот гэрчилгээ, *** тоотод Ү-***** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00043**17 тоот гэрчилгээ, *** тоотод Ү-****** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00043**16 тоот гэрчилгээ, ** тоотод Ү-**** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000435762 тоот гэрчилгээ, мөн байрны *** тоотод Ү-******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийн ****** тоот гэрчилгээ, мөн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ** байрны *** тоотод Ү-****** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00043**** тоот гэрчилгээ, мөн байрны ** тоотод Ү-****** дугаарт бүртгэж, ****тоот гэрчилгээ, мөн байрны ** тоотод Ү-******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээнүүдийг тус тус “**” ХХК-д олгосон байх ба эдгээр бүртгэл болон гэрчилгээнүүдийн улмаас нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан, нэхэмжлэгч эдгээр үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх хэдий ч тухайн бүртгэл нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн, утга агуулгын илэрхий алдаагүй, хариуцагчийн хуульд заасан эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг эдгээр үндэслэлээр илт хууль бус гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, нэхэмжлэгч “...”**” ХХК нь тухайн бүртгэлүүдийг хийлгэхдээ “Э ХХК-иар хийлгүүлсэн барилгын зурагтаа өөрчлөлт оруулж, өмнөх байгуулалтаа өөрчилж хүргүүлсэн, үүний улмаас автозогсоолд машин орох гарах боломжгүй болсон байхад үзэж шалгаагүй” гэж маргасан ба шүүхээс хийсэн үзлэгээр **, **А, *** тоот гараажуудад машин оруулах, гаргахад хүндрэлтэй байгаа, **тоотыг агуулах болгосноор тухайн байшингийн халуун хүйтэн усны зангилаа, цахилгааны шит зэрэг байгууламжууд түүн дотор байрлаж байгаа нь бодитоор тогтоогдсон хэдий ч эдгээр үйл баримтууд нь хүчин төгөлдөр улсын бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий бүртгэлүүдийн обьект болох гараажууд, агуулахын өмчлөгчөөр “**” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ нэхэмжлэгч “...“Э ХХК барилгын зургийг өөрчилсөн, “**” ХХК үндэслэлгүй баримт гаргаж өгсөн байхад хариуцагч захиргаа шалгаж нягтлаагүй” гэж тайлбарлаж байх боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасанчлан мэдүүлэг гаргагч мэдүүлгийг үнэн зөв гаргах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох хууль зүйн боломжгүй.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Стандарт, норм, нормативын хяналт хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Аийн гаргасан дүгнэлтэд “...Орон сууцны барилгын автомашины зогсоолд батлагдсан зураг төслийн дагуу автомашинуудын орох, гарах хөдөлгөөнийг хойд болон зүүн урд талын хаалгаар хоёр хэсэгт төлөвлөсөн тул орох, гарах хөдөлгөөнийг нээлттэй байлгах, Иргэн Б.Мын нэр дээр олгогдсон газарт “**” ХХК-ийн барьсан үйлчилгээтэй, автомашины дулаан зогсоол, 32 айлын 9 давхар орон сууцны барилгын **** шрифтэй батлагдсан зураг төслийн зоорийн давхрын тоног төхөөрөмжийн байгуулалтад тусгагдсан автомашины зогсоолыг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой...” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон 1-р давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, тагт, сууц доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны 00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, зогсоол, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж” гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох болон эсхүл тухайн дундын өмчлөлийн зүйлийг зориулалтын дагуу ашиглахыг шаардах зэрэг эрхтэй, эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн ** дүгээр зүйлийн **.1.2, 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” СӨХ-г төлөөлж Б.Бээс гаргасан “Хан-Уул дүүргийн **хороо, Туул гол гудамж хаягт байрлах **-р байрны зоорийн давхарт байрлах Ү-****, Ү-****, Ү-*****, Ү-****** дугаартай автозогсоол, Ү-******* дугаар агуулах, **байрны зоорийн давхарт байрлах Ү-****** дугаартай шатны хонгил, Ү-******* дугаартай автозогсоол, Ү-****** дугаарын гэрчилгээтэй дээврийн хонгил байрлах агуулахын зориулалттай техникийн өрөө гэж гэрчилгээ олгосон үйлдлүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь “...Ү-***** дугаартай улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **3 дугаар зүйлийн **3.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН