| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/02709/И |
| Дугаар | 102/ШШ2024/04641 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04641
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** тоот хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** хаягтай, рд ***, ***д холбогдох,
***-ны өдрийн ногоон зоорийг түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлж байсан 130 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал нийт 1 436 102 590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн төлөөлөгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан ***-ны өдрийн ногоон зоорийг түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлж байсан 130 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, өмнө нэмэгдүүлсэн шаардлага 716 110 590 төгрөг дээрээ шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 589 992 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 436 102 590 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг ***д даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байсан. 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн үндэслэл нь *** Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга байсан ***ийн санал тавьсны дагуу ***-ийн захирал *** нь ногоон зоорийг худалдан авч байна гэж ойлгон төлж байсан төлбөр буюу 5,000,000 төгрөгийг 2016 оны 5 сараас 2018 оны 6 сар дуустал хугацаанд 26 сараар бодоод 130,000,000 төгрөг төлсөн гээд энэ үндэслэлээр 130,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл энэ 130,000,000 төгрөг өөрчилсөн үндэслэлийн талаар эрүүгийн хэрэг шалгагдаж явж байсан. Эрүүгийн хэрэг шалгагдаж явж байгаад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаар магадлал, Дээд шүүхийн ***дүгээр тогтоолоор *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн дарга буюу *** түрээсийн гэрээний түрээслүүлэгч тал *** нь ***-ийн захирал ***ыг залилан мэхэлсэн нь тогтоогдсон. Ийм учраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын хугацаанд үйлдсэн. Хохирогч *** мэдүүлэхдээ 33 дугаар байранд дэлгүүрийн гэрээ байгуулахад 110,000,000 төгрөг өгсөн, Д.***тай хамтран ажиллахад байнга мөнгө нэхдэг байсан гэж тус тус дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Тийм учраас шүүгдэгч *** *** түрээслүүлэх төлөөлөгч нь ***-д ***ийг түрээслэх хугацаандаа анхнаасаа залилан мэхэлж мөнгө авч байсан гэсэн дүгнэлтийг хийсэн. *** компани нь дээрх 3 объектыг түрээслэх хугацаанд түрээсийн гэрээнд төлсөн төлбөр, ашиглалтын зардлаа нэхэх эрхтэй байсан. Тийм учраас ногоон зоорины зоорины түрээс нь 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд 149,870,000 төгрөг, ашиглалтын зардалд 20 424 027 төгрөг, нийт 170 924 027 төгрөг. 33 дугаар байрны дэлгүүрийн түрээсэнд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны хооронд 138 000 320 төгрөг, ашиглалтын зардалд 44 374 626 төгрөг, нийт 182 694 626 төгрөг. 19 дүгээр дэлгүүрийн түрээсэнд 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 32 400 000 төгрөг, ашиглалтын зардалд 13 964 611 төгрөг нийт 33 964 611 төгрөг төлсөн. Нийт 386 953 964 төгрөгийг төлсөн. Түрээсийн зүйл болох ***ийг ***-аас тохижуулахад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ талаар баримтуудыг шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулж авсан. Энэ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 00011 дугаартай шийдвэртэй *** ХНН-ийн нэхэмжлэлтэй ***-д холбогдох хэргээс гаргуулж авсан. Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зарлагын баримт, шинээр засварын ажил хийсэн тайлан, түрээсийн ажлын зургуудаар нотлогдож байгаа. Дээрх объектуудыг засаж, тохижуулахад гарсан зардал ногоон зооринд 178 690 000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрт 68 312 790 төгрөг, 19 дүгээр дэлгүүрийн засварын тайлангаар 82 107 800 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 329 110 590 төгрөг болж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нийт 716 110 590 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хийсэн ажиллагаа, түрээсийн зүйлийг засаж тохижуулахтай холбоотой үйл ажиллагаа дээр шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр 589 992 000 төгрөгийн ажил хийсэн байна гэсэн дүгнэлт гарчихсан байгаа. Ингээд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдүүлээд нийт 1 436 102 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанитай манай байгууллага 2014 оноос эхлэн өөрийн эзэмшлийн объектуудаа түрээслэх харилцаанд орж 2014 оны 9 сарын 15-ны өдөр тодорхой 3 объект тус тусад нь гэрээ байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэгч буюу түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд заасны дагуу ашиглаагүй гэж үзэн түрээсийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Ингээд түрээсийн гэрээ цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгч талаас мөн эс зөвшөөрч шүүхэд хандаж, түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг даалгах гэсэн агуулгаар хэд хэдэн нэхэмжлэлийг тухай бүрд нь гаргаж байсан. Ингээд шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлээд гэрээг цуцалсан. ***ын гэрээ цуцалсан шийдвэр нь бодит үндэслэлтэй байна, гэрээнд заасан эрх үүргээ түрээслэгч хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзээд түрээсийн гэрээ цуцалсан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарах явцад буюу гэрээ цуцалсантай холбоотой шийдвэрийг иргэний шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч талаас хэд хэдэн сөрөг нэхэмжлэл байдлаар гаргаж байсан. Үүнд энэ түрээсийн объектуудад хийсэн засварын зардлууд, тохижилтын ажлууд, гаргасан зардлуудаа буцаан гаргуулах гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэлийг тухай бүр гаргаж байсан. Ингээд сөрөг нэхэмжлэлийг тухайн үед 3 шатны шүүх хянан хэлэлцээд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Хэрэгт энэ 3 шатны шүүхийн шийдвэр авагдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн үйл баримт маань өөрөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэлэлцэгдээд хэрэгсэхгүй болчихсон байгаа учраас манай зүгээс энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох 1 дүгээр үндэслэлийг үүгээр гаргаж байна. Хоёрдугаарт иргэн *** буюу түрээсийн гэрээ байгуулсан тал болох ***ыг төлөөлж гэрээ байгуулсан этгээд болох *** хууран мэхэлж гэрээ байгуулсан. Ийм учраас түрээсэнд төлж байсан 130,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж байна. Тэр эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол дээр иргэн ***т эрүүгийн хариуцлага ноогдуулсан үйлдэл нь түрээсийн гэрээний харьцаатай огт холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө өгч авалцсан үйлдэл нь өнөөдөр хэлэлцэгдэж байгаа түрээсийн гэрээ, засвар, тохижилт, түүнтэй холбоотой зүйлтэй огт холбогдолгүй байна гэж шүүх үзээд шийдсэн байгаа. Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд шийдчихсэн байгаа. Шүүхийн тогтоол дээр энэ талаар тодорхой дурдчихсан байгаа. Ийм учраас нэгэнт өмнө нь шүүхүүд шийдээд талуудын хооронд түрээсийн гэрээний гэрээний харилцаа үүссэн, цуцлах шийдвэрүүд нь үндэслэлтэй байна гээд нэгэнт шүүх шийдчихсэн учраас түрээсийн төлбөрт төлж байсан 130,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 3 объектыг түрээслэх түрээсийн гэрээ байгаа. 2014 оноос эхэлж гэрээ байгуулагдаж 2015 он, 2016 онд шинэчлэгдэж явсан байдаг. Үүн дээр түрээсийн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөж гэрээ шинээр байгуулагдаж байсан. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйл дээр тодорхой дурдсан байна. Түрээслэгч түрээсийн зүйлд засан сайжруулах тохижилтын ажлыг хийж болно. Ингэхдээ түрээслүүлэгчээс тухай бүр зөвшөөрөл авч мэдэгдэж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр тохижилтын ажлаа хийнэ гэж тодорхой заасан байна. Мөн 3 ширхэг түрээсийн объектын гэрээ байгаа. Ногоон зоорины объектыг түрээслэх түрээсийн гэрээний 4.2.9-т ногоон зооринд тохижилтын ажлыг хийж болно. Гэхдээ энэ тохижилтын ажлын гаргасан зардлаа буцаан нэхэмжлэх эрхгүй, харин гаргасан зардлаа нөхөх үүднээс түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр мөрдөнө гээд харилцан тохиролцсон байдаг юм. 33 дугаар байрны байр буюу 380 м.кв талбайтай дэлгүүр болох талбай дээр гэрээний 4.2.16 дээр мөн тодорхой заасан байдаг. Засан сайжруулах тохижилтын ажлыг хийж болно, гэхдээ гаргасан зардлаа буцаан нэхэмжлэх эрхгүй гээд харилцан тохироод хэлцэл байгуулж гэрээн дээр нь тохиролцоо нь баталгаажиж дууссан байдаг. Ийм учраас нэхэмжлээд байгаа засан сайжруулалт, тохижилтын ажлын төлбөр 790 орчим сая төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхгүй. Гэрээгээр тохиролцсон 4 дэх заалтуудаар нэхэмжлэх эрхгүй байгаа учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 4 дүгээр тал/
2017.08.15-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 5-8 дугаар тал/
2017.12.25-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 9-13 дугаар тал/
2018.07.16, дугаар ***, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 15 дугаар тал/
хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 22 дугаар тал/
2018.07.27-ны өдөр *** тоот нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай /хэргийн 23 дугаар тал/
2015.03.01-ний *** дугаар түрээсийн гэрээ /хэргийн 24-25 дугаар тал/
дансны хуулга /хэргийн 26 дугаар тал/
шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 31 дүгээр тал/
2018.07.30-ний өдөр *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 32 дугаар тал/
2018.07.24-ний өдрийн *** тоот Итгэмжлэл /хэргийн 33 дугаар тал/
фото зураг /хэргийн 49-100 дугаар тал/
зарлагын баримтууд /хэргийн 101-151 дугаар тал/
худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 152-217 дугаар тал/
2016.05.01, түрээсийн гэрээ /хэргийн 218-220 дугаар тал/
2018.03.02-ний өдрийн дугаар *** Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /хоёрдугаар хавтаст хэргийн 89-94 дүгээр тал/
нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /гуравдугаар хавтаст хэргийн 65 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / гуравдугаар хавтаст хэргийн 66-67 дугаар тал/
2015.01.02-ний өдрийн *** түрээсийн гэрээ / гуравдугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/
Фото зураг / гуравдугаар хавтаст хэргийн 71-73 дугаар тал/
худалдаа хөгжлийн банкны дасны хуулга / гуравдугаар хавтаст хэргийн 74-93 дугаар тал/
нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / гуравдугаар хавтаст хэргийн 132-133,138-139 дүгээр тал/
***аас *** өгсөн итгэмжлэл / гуравдугаар хавтаст хэргийн 214 дүгээр тал/
2022.05.16, *** дугаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол / гуравдугаар хавтаст хэргийн 216-228 дугаар тал/
2022.07.06-ны өдрийн дугаар ***, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал / гуравдугаар хавтаст хэргийн 230-245 дугаар тал/
***-ийн ногоон зоорины төлбөрийн баримтууд /дөрөвдүгээр хавтаст хэргийн 170-195 дугаар тал/
худалдаа хөгжлийн банкны дансны хуулга / дөрөвдүгээр хавтаст хэргийн 196-241 дүгээр тал/
фото зургууд / дөрөвдүгээр хавтаст хэргийн 242-250 дугаар тал, тавдугаар хавтас хэргийн 1-22 дугаар тал/
***, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 хороо, 33 байрны үйлчилгээний төвийн барилгын гадна дотор засвар, гадна тохижилтын ажил / тавдугаар хавтаст хэргийн 23-29 дүгээр тал/
***, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 хороо, 33 байрны үйлчилгээний төвийн барилгын гадна дотор капитал засвар, гадна тохижилтын ажлын гүйцэтгэл / тавдугаар хавтаст хэргийн 30-41 дүгээр тал/
Зарлагын баримтууд / тавдугаар хавтаст хэргийн 42-85 дугаар тал/
Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга / тавдугаар хавтаст хэргийн 86-106 дугаар тал/
***-ийн 19 дэлгүүрийн төлбөр / тавдугаар хавтаст хэргийн 107-112 дугаар тал/
***-аас **** тайлан / тавдугаар хавтаст хэргийн 113-123 дугаар тал/
Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд /хэргийн 124-155 дугаар тал/
***-ын 2014.10.21-ний өдрийн ****дугаар албан бичиг / тавдугаар хавтаст хэргийн 156 дугаар тал/
***-ын 2014.12.04-ний өдрийн *** дугаар албан бичиг / тавдугаар хавтаст хэргийн 157 дугаар тал/
***-ийн ***ийн засварын 2014 он, 2016 онд засварын ажлын барилгын материал худалдан авсан зарлагын баримт / тавдугаар хавтаст хэргийн 161-163 дугаар тал/
2023.05.17, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай / тавдугаар хавтаст хэргийн 164-166 дугаар тал/
2024.03.28, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай / тавдугаар хавтаст хэргийн 231-233 дугаар тал/
Түрээсийн гэрээнүүд /хэргийн 234-249 тал/ зэрэг баримтууд,
5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
***аас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 16 дугаар тал/
хариу тайлбар /хэргийн 30 дугаар тал/
2017.01.10, *** тоот ***-ын албан бичиг /хэргийн 31 дүгээр тал/
***-ын 2014.10.21-ний өдөр №17/159 тоот албан бичиг /хэргийн 47 дугаар тал/
***-ын 2015.10.13-ны өдөр №17/421 тоот албан бичиг /хэргийн 48 дугаар тал/
2017.01.10, №17/50 ***-ын тээш худалдааны төвийн албан бичиг /хэргийн 226-231 дүгээр тал/
2017.12.25-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 235-239 дугаар тал/
2018.03.02-ний өдрийн дугаар *** Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /хэргийн 240-250 дугаар тал/
2018.06.19-ний өдрийн дугаар ***, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хоёрдугаар хавтас хэргийн 1-8 дугаар тал/
2018.08.16-ны өдөр, *** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хэргийн 9 дүгээр тал/
2018.07.04, №11, ***-ийн албан бичгийн хариу /хэргийн хоёрдугаар хавтаст 149-150 дугаар тал/
2018.02.26, №43/77, ***-ын албан бичиг / хоёрдугаар хавтаст хэргийн 153 дугаар тал/
2018.07.08, *** ХНН-ийн Улаанбаатар худалдааны төв нь Монгол улсын дээд шүүхийн хянанлтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол болон хулуийн зөвлөх О.Баясгалангийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018.7.04-2018.07.08-ны өдрүүдэд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан / хоёрдугаар хавтаст хэргийн 155-157 дугаар тал/
Түрээсийн гэрээнүүд / хоёрдугаар хавтаст хэргийн 158-172, 174 дүгээр тал/
2018.07.25-ны өдрийн ***ын протокол /хэргийн хоёрдугаар хавтаст 173-174 дүгээр тал/
хариу тайлбар / гуравдугаар хавтаст хэргийн 141-142 дугаар тал/
2022.03.07-ны өдрийн *** дугаар Монгол улсын дээд шүүхийн шүүхийн тогтоол /зургаадугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр тал/
2017.05.19-ний өдрийн ***-аас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /зургаадугаар хавтаст хэргийн 30 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн
2019.07.30, ***, ***ын албан бичгээр ирүүлсэн баримтууд, / хоёрдугаар хавтаст хэргийн 183-190 дүгээр тал/
2019.08.19, ***, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримтууд, /хоёрдугаар хавтаст хэргийн 192-250 дугаар тал, гуравдугаар хавтаст хэргийн 1-64 дүгээр тал/
2019.10.01-ний өдрийн Д.***аас авсан гэрчийн мэдүүлэг / гуравдугаар хавтаст хэргийн 120-122 дугаар тал/
2019.12.09-ний өдрийн №*** дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын ирүүлсэн 2019.10.24-ний өдрийн №*** дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / гуравдугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал/
2024.05.14, №2/423 дугаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 2021.02.24-ний өдрийн №*** дугаар шийтгэх тогтоол / гуравдугаар хавтаст хэргийн 199-210 дугаар тал/
2023.04.26-ний өдрийн №***дугаар Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн баримтууд /дөрөвдүгээр хавтаст хэргийн 91-177 дугаар тал/
2024.01.24-ний өдрийн дугаар 27, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас ирүүлсэн тайлан /тавдугаар хавтаст хэргийн 175-229 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөр ашиглалтын зардалд шилжүүлсэн, засварын зардал нийт 1 436 102 590 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...түрээслэгчийн төлөөлөгч нь ***-д ***ийг түрээслэх хугацаандаа анхнаасаа залилан мэхэлж мөнгө авч байсан нь тогтоогдсон тул дээрх 3 объектыг түрээслэх хугацаанд түрээсийн гэрээнд төлсөн төлбөр, ашиглалтын зардлаа нэхэх эрхтэй байсан, ногоон зоорийн гэрээг цуцлаагүй... гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч ... 3 шатны шүүхийн шийдвэр байгаа, засан сайжруулах тохижилтын ажлыг хийж болно, гэхдээ гаргасан зардлаа буцаан нэхэмжлэх эрхгүй гээд харилцан тохироод хэлцэл байгуулж гэрээн дээр нь тохиролцоо нь баталгаажиж дууссан байдаг. Ийм учраас нэхэмжлээд байгаа засан сайжруулалт, тохижилтын ажлын төлбөр буцаан нэхэмжлэх эрхгүй... гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэхдээ ...ногоон зоорь түрээслэх гэрээг үргэлжлүүлэхийг даалгах... шаардлага, /1 дүгээр хавтас хэргийн 1-2 дугаар тал/
2018 оны 07 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 33 байрны 1 давхрын дэлгүүрийг түрээслэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага, /1 дүгээр хавтас хэргийн 23 дугаар тал/
2019 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 19 дэлгүүр түрээслэх гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага, /3 дугаар хавтас хэргийн 65 дугаар тал/
2019 оны 11 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ***-ний өдрийн ногоон зоорь түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөр 130 000 000 төгрөг буцаан гаргуулах шаардлага, /3 дугаар хавтас хэргийн 138 дугаар тал/
2023 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ногоон зоорь, 33 дэлгүүр, 19 дэлгүүрийн түрээсийн төлбөр ашиглалтын зардалд төлсөн 716 110 590 төгрөг гаргуулах шаардлага, /5 дугаар хавтас хэргийн 164 дүгээр тал/
2024 оны 03 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн хөрөнгийн засаж сайжруулахад гарсан зардалд буюу засварын зардал 589 992 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. /5 дугаар хавтас хэргийн 231 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлснээс нэхэмжлэгч ... ***-ний өдрийн ногоон зоорь түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ногоон зоорь, 33 дэлгүүр, 19 дэлгүүрийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, засварын зардалд төлсөн нийт 1 306 102 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар... шаарджээ.
2017 оны 12 сарын 25-ны өдрийн дугаар *** Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрээр
нэхэмжлэгч ***г ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох ногоон зоорь, 19, 33 дугаар дэлгүүрийн байрыг түрээслэх гэрээнүүдийг цуцалж, түрээсийн төлбөр ашиглалтын зардал 25 999 541 төгрөг гаргуулах, түүний эзэмшлээс түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, шүүх хуралдаан дээр дэмжсэн шаардлага болох түрээслэсэн обектод хийсэн засварын зардал 149 928 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд,
...ногоон зоорийг түрээслэх гэрээ бичгээр байгуулж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл, түрээслэгч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашигласан нь тогтоогдоогүй, түрээслүүлэгч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан журмыг мөрдөх тул ногоон зоорийг түрээслэх гэрээг 2017.06.01-ний өдрөөс цуцлах үндэслэлтэй, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй,
-19 дүгээр дэлгүүрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, тодорхой бус хугацаатай байгуулсан гэрээг түрээслүүлэгч цуцлах эрхтэй, гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-т заасан дуусгавар болсон учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй,
-33 байрны түрээсийн гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд гэрээний хугацаа 2018.03.01-ны өдөр дуусахаар байх тул уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж,
-мөн хариуцагчийн 19 дүгээр дэлгүүрт хийсэн засварын зардал 23 928 800 төгрөг, ногоон зооринд хийсэн засварын зардал 126 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан, түрээсийн зүйлд хийсэн зардлыг өөрөө бүрэн хариуцахаар гэрээгээр тохирсон, түүнтэй холбоотойгоор түрээсийн хөлсөө зохигч тохирсон нь тогтоогдож байна гэж тус тус дүгнэж,
-19 дэлгүүр, ногоон зоорийг хариуцагч ***-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ***ийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25 999 541 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгчээс засварын зардал 149 928 800 төгрөг гаргуулах тухай хариуцагч ***-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 235-239 дүгээр тал/
2018 оны 03 сарын 02-ны өдрийн дугаар ***Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд
-нэхэмжлэгч ногоон зоорийн гэрээг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс, 19 дүгээр дэлгүүрийн гэрээг 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс цуцалж, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлсөн нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, түрээслэгч түрээсийн зүйлд хийсэн засварыг өөрөө хариуцахаар түрээсийн гэрээгээр тохирсон тул анхан анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ./1 дүгээр хавтас хэргийн 240-250 дугаар тал/
2018 оны 06 сарын 19-ны өдрийн дугаар *** Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2 дугаар хавтас хэргийн 1-8 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан ногоон зоорь, 19 дүгээр дэлгүүр, 33 дугаар байрны дэлгүүрийн түрээсийн гэрээнүүд байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэхийг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан тул шүүх түүнийг дахин нотлох дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ***-ний өдөр байгуулсан ногоон зоорийг түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэж маргаж байгаа боловч шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал тогтоолоор ...ногоон зоорийн гэрээг түрээслүүлэгч ***г *** 2017.06.01-ний өдрөөс цуцлах үндэслэлтэй, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй... гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд, зохигч талуудын тайлбараар зохигчдын хооронд үүссэн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр, засварын зардалтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ***г ***д холбогдуулан гаргасан ***-ний өдрийн ногоон зоорь түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ногоон зоорь, 33 дэлгүүр, 19 дэлгүүрийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, засварын зардалд төлсөн нийт 1 306 102 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 794 762 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ***-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох ***-ны өдрийн ногоон зоорийг түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт шилжүүлсэн болон засварын зардал нийт 1 436 102 590 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 794 762 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ