| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/01784/И |
| Дугаар | 102/ШШ2024/04602 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04602
2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2024/04602 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч *** нарт холбогдох, 58 797 700 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага мөнгөн төлбөрийн үүргийг 3000 000 төгрөгөөр багасгаж 55 797 700 төгрөг болгосныг хариуцагч *** нар хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийт 55,797,700 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, тус хугацаанд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгө буюу хариуцагч *** өмчлөлийн ***тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ***дугаартай, *** мкв талбай бүхий орон сууцны зориулалттай*** өрөө үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 225 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ