Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04903

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04903

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух, *********, Д******** Ө******,

Нэхэмжлэлийн шаардлага:Ө.Е...., Ө.А......... нарын эцэг нь З.Г.......мөн болохыг, З.Гансүхтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Ө*********, гэрч З.Урансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө********* нь З.Гансүхтэй хамтын амьдралтай байснаа, Ө.Е...., Ө.А......... нарын эцэг нь З.Г.......мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би З.Г******* 2005 оны сард танилцаж, 2005 оны намраа хамтран амьдарч эхэлсэн.Бидний том охин Ө.Е***** 2007 оны 7 дугаар сарын 31-нд төрсөн ба тухайн үед Г**** иргэний үнэмлэхээ гээсэн байсан тул миний нэрээр овоглосон.2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ө.А*** охин төрсөн ба мөн иргэний үнэмлэхийн зөрчлийн улмаас миний нэрээр овоглосон.Дараа нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Н****, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Э****** нар төрсөн болно. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 18 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. /БЗД, 23 дугаар хорооны хэсэг сургуулийн ***-т/, БГД, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот, СХД, ** дугаар, Нисэх ** байр, подволын ** тоотод тус тус амьдарч байсан. 203 оны 8 сарын 14-ний өдөр нөхөр Гансүх тархинд цус харваж ухаангүй комын байдалтай миний асаргаанд айж байгаад 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан.Одоо миний охид Ө.Е...., Ө.А........., Т.Н*****, Г.Э****** нар тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон гэтэл гэрлэлтийн бүртгэлгүй 2 охин эцгээрээ овоглоогүй шалтгаанаар тэтгэмж олдохгүй байдалд хүрээд байна.Миний бие холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн охин Ө.Е...., Ө.А......... нарын эцгийг болон З.Гансүхтэй хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.Иймд 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 16 настай охин Ө.Есүгэн, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн 13 настай охин Ө.А***** нарын эцэг З.Г.......мөн болохыг, намайг 2005 оны намраас 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хүртэл З.Г*** хамтын амьдралтай байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Гэрч Ү.А***** шүүхэд мэдүүлэхдээ:Д.Ө********* манай бэр байгаа юм, Миний хүү З.Г****, Д.Ө*********тай 2002 оноос хамт амьдраад 18 жил болсон, талийгч З.Г.......миний 4 дэх хүүхэд байгаа юм, эд нар дундаасаа 4 охинтой, эд нар Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан, З.Г.......2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ нас барсан гэжээ.

Гэрч З.У**** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Талийгч З.Г.......миний төрсөн дүү бөгөөд З.Г****, эхнэр Д.Ө********* бид нар 2005 оноос эхлэн манай ээжийндээ хамт амьдардаг байсан бөгөөд энэ хугацаанд эдний том охин Ө.Е*н******* төрсөн, охин Ө.А*********төрснөөс хойш эд нар тусдаа амьдарч эхэлсэн.Ө.Е...., Ө.А......... нарын эцэг нь З.Г.......мөн бөгөөд З.Г******, Д.Ө********* нар 2005 оны намраас 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хүртэл хамтын амьдралтай байсныг би мэдэж байна гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэх, Шилжин ирсэн тухай тодорхойлолт, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт, Г***** Э****, Г******* Н******, Ө*********** А*****, Ө******* Е****** нарын төрсний гэрчилгээ, З******** Г********* нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт, гэрч Ч.А*****, З.У***** нарын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, талийгч З.Г*** Д.Ө********* болон хүүхдүүдтэйгээ авхуулсан 2005-2021 оны гэрэл зургууд, нас барсны бүртгэлийн лавлагааг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Д.Ө********* нь талийгч З.Г****** хамтын амьдралтай байснаа, Ө.Е...., Ө.А......... нарын эцэг нь З.Г.......мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

З.Г.......нь 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг авах зорилготой байгаа гэж Д.Ө********* тайлбарлаж байна.

Д.Ө********* нь З.Г****** гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2005 оноос 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ө.Е****, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Ө.А***** нарын эцэг нь талийгч З.Г.......мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны тодорхойлолт, гэрч Ч.А********, З.У**** нарын тодорхойлолт, мэдүүлэг, талийгч З.Г******* Д.Ө********* болон хүүхдүүдтэйгээ авхуулсан 2005-2021 оны гэрэл зургууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолтод З.Г***, Д.Ө********* нар нь 4 хүүхдийн хамт 2014 оноос 2023 оны 9 сар хүртэл Нисэх 2в-3 тоотод амьдарч байсан нь үнэн гэжээ.

Мөн 2005-2021 онуудын 27 ширхэг гэрэл зурагт талийг З.Г.......нь хүүхдүүдтэйгээ, Д.Ө*********тай, ажлын хамт олон, ээжтэйгээ, ах дүү нартайгаа авхуулсан 27 ширхэг гэрэл зураг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 135.2.7-д заасныг баримтлан Д******* Ө********З****** Г***** 2005 оны намраас 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, Д.Ө*********аас 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ө.Е****, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Ө.А***** нарын эцэг нь талийгч З****** Г***** мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Ө*********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН