Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04594

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч *** нарт холбогдох, 68 505 571,88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар зээлийн гэрээний зөрчил болох 29,858,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 14,858,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулж зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг арилгаж, зээлийн гэрээг хэвийн үргэлжлүүлэх,  гэрээний зөрчил арилаагүй дээрх хуваарь зөрчигдсөн тохиолдолд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 68 505 571.88 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 153 620 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Ш.ОЮУНТУУЛ