Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Хохирогч: И.Э

Шүүгдэгч: Б.ОтЖ.Оөөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн о, о холбогдох 1728001250110 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений дотор хохирогч И.Э биед халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ж.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений гадна хохирогч И.Э биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений дотор хохирогч И.н биед халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ж.О 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений гадна хохирогч И.Э биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.О, Ж.Ог нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.От, Ж.Ог нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  Б.О нь хохирогч И.Эг өөрийн нөхөр Г.А хардан 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений дотор хохирогчийн эрх чөлөөнд халдан зодож  баруун чихний хэнгэрэгний цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт,

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл караокений дотор хохирогч И.Эр өөртэй зууралдаж хувцаснаас зууралдсан гэдгээр түлхэж өшиглсөн байх ба өөрийн үйлдлийг үргэлжлүүлэн Мишээл караокены гадна такси зогсоол дээр хохирогч И.Э дуудаж ирүүлэн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж гэмт үйлдлээ хэрэгжүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулай, духны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд үс халцарсан гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Отл, шүүгдэгч Ж.О нарын үйлдэлд гэмт санаагаа хэрэгжүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдэлдээ нэгдсэн гэх  зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь тухайн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлсэн Гэрч У.Өнөрзаяа ... “Би Мишээл караокед ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр cap 05-ны орой 22 цаг өнгөрч байхад мишээл караокед хүүхэн, залуу хоёр орж ирээд цаг авъя гэхээр нь 02 тоот өрөөнд оруулсан. Тэгээд тэр хоёр удаагүй байж байхад гаднаас нэг намхан хүүхэн орж ирээд өрөөний хаалгаар шагайгаад яваад байсан. Тэгээд 02 тоот өрөөний үүдэнд зогсоод байхаар нь яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө хүүхэн эргэж ирээд 02 өрөөнд манай нөхөр нэг хүүхэнтэй байна. Цаг нь хэзээ дуусах вэ гэхээр нь цагийг нь харсан чинь 30 минут болсон байсан гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн гараад явсан. ...ганцаараа нэг хүүхэн орж ирээд нийтийн зааланд суусан тэр хооронд би өрөөнүүдээр яваад эргээд гараад ирэхэд нөгөө залуутай хамт орж ирсэн хүүхэнийг хаалганы завсраар хараад байсан хүүхэн зодож байсан. ...би дундуур нь салгах гээд орсон дийлдэхгүй байхаар нь текний орчимд тэр хоёрыг би чирээд аваад ирсэн. Тэгээд салгаж байхад нөгөө завсраар хараад байсан эмэгтэй нөгөө нөхөртэй нь хамт байсан эмэгтэйг цохиж унагаачихаад тэнд дуулж байгаад гараад ирсэн эмэгтэйн араар намайг хориорой гэж хэлээд араар нь орсон. Тэгсэн нөгөө цохиулсан хүүхэн нь нөгөө дуулж байгаад больсон эмэгтэй рүү дайраад хувцаснаас нь зулгаасан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн зөрүүлж бариад боль гэж үүд рүү чирж явж байгаад шат руу гарахдаа нөгөө зуураад байсан эмэгтэйг өшиглөж салгачихаад гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/-ээр шүүгдэгч нарыг үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжтэй байсныг нотолжээ.

 Шүүгдэгч Б.От, шүүгдэгч Ж.О нарын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч И.Энн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“ 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Сэврэй сумаас ирсэн. Машинд суухад Амарсайхан гэдэг манай Сэврэйн залуу хамт явсан. Бид замдаа юм яриад явсан явж баих замд Амарсайхан надаас танай нөхөр Баагийн байгаа юу гэж асуухаар нь би салаад удаж байна гэж хэлсэн. Тэгэхэд Амарсайхан тийм үү би дуулаагүй шдээ Оогий бид хоёр ч гэсэн салаад cap гаруй болж байна гэж хэлсэн. Тэгээд аймагт очоод тухтай юм ярилцая гэж хэлсэн. Тэгээд аймагт ирээд би Цоглог дэлгүүрийн хажууд буугаад би гэртээ орсон. Тэгээд гэртээ байж байхад 21 цагийн үед Амарсайхан залгаад жоохон жаргал зовлонгоо яръя чи Оогийтой уулзаж байгаа юу гэж асуухаар нь би Оогийтой тийм найз биш гэж хэлсэн. Тэгсэн гараад ир гэж хэлсэн. Тэгээд би удахгүй шүү найз нь ядарч ирсэн гэж хэлсэн. ...би гэрээс гархад Амарсайхан таксигаар хүрээд ирсэн байсан. Тэгээд бид хоёр яваад Мишээл караокед орсон. Тэнд ороод 100 грам архи бид хоёр авч уугаад дахин 100 грам авч уусан. Амарсайхан 400 грам архи уусан би 200 грам архи уусан. Тэгээд жоол юм ярьж суугаад би Амарсайханыг гэр орондоо оч салж сарнихаар хүүхдүүд л зовдог юм байна гэж хэлсэн. Тэнд бид хоёр 1 цаг гаруй суугаад гархаар болоод гарсан. Гараад текний хажууд очоод тооцоогоо хийх гэхэд мөнгө нь дутсан. ...Амарсайхан виза карт гэрт байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би Амарсайханыг гэрлүүгээ яваад ир би энд барьцаанд байж байя гэсэн. ...би цаана чинь миний гар утас байгаа аваад өг гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө эмэгтэй чи юу яриад байгаа юм бэ тооцоогоо хийж чадахгүй арчаагүй юм гэж хэлсэн тэгэхээр нь би утсаа барьцаанд тавиагүй би өөрөө зогсож байхад л болно биздээ гэж хэлээд би ер нь чамтай ярьмааргүй байна нөгөө охин чинь намайг мэдэж байгаа гэж хэлсэн тэр үед нөгөө охин нь хүрээд ирсэн. Тэгээд намайг учиргүй хараагаад арчаагүй муу янхан чинь хүний нөхөртэй яваад гэхээр нь би сумынхаа хүүхэдтэй уулзаж байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй би дуудъя гээд гap утас ухаж байгаад нэг дугаар луу залгасан. ...тэгээд би тэнд зогсож байхад нөгөө хүүхэн нь нэг хүн рүү залгаад танай нөхөртэй явалдаад байгаа эмэгтэй энд байна ороод ир гэж хэлсэн. ...Отгонжаргал гаднаас ороод ирсэн ирээд шууд намайг чи муу ингэж явдаг янхан уу гээд цохиод эхэлсэн. Би хоёр гараас нь бариад хөөе чи юуг нь ч мэдэхгүй байж ингээд байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Отгонжаргал намайг чи ингэж мөнгө олдог янхан уу гэж хараасан. Тэгээд намайг цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд Отгонжаргалыг цааш нь түлхэхэд Отгонжаргал цаанаасаа нэг эмэгтэй дуудсан тэр эмэгтэй нь гарч ирээд миний гэдэс рүү цохиж авсан. Би ойчоод нүүрээ таглаад хэвтэхэд нэг нь миний толгойруу өшиглөж цохиод байсан. Би хэсэг хэвтэж байгаад босоход нөгөө хэд гараад яваад өгсөн. ...би текний хажууд ирээд зогсоход Амарсайхан шатны хажууд ирсэн байсан. ...би Амарсайханд хандаад чи яасан гэж намайг ингэж зодуулж байгаа юм гэхэд Амарсайхан эргээд зугтаагаад яваад өгсөн. би араас нь гараад худалдааны төв дундуур Амарсайханы араас явсан. Мишээл төвийн хойд талд цагаан машины хажууд нэг эмэгтэй зогсож байсан тэр эмэгтэй надад хандаад Амарсайхан энд байна гэж хэлсэн. Яваад очсон чинь цагаан машинд Отгонжаргал, Одноо нар сууж байсан. тэгсэн нөгөө эмэгтэй намайг хүрээд очиход намайг өшиглөөд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад байж байхад 2-3 залуу ирчихсэн болиоч та нар нэг нэгнийгээ яагаад зодоод байгаа юм бэ гээд салгасан. Тэгэхэд Отгонжаргал машин дотроос хохь чинь гээд хараагаад суугаад байсан. Гэмтсэн эрхтэнээ эмчлүүлмээр байна. Мөн урагдсан хувцасаа төлүүлмээр байна. Гомдолтой байна. Мөн нэр төрөө сэргээлгэмээр байна. “Top of Form

Миний чихний хэнгэрэг хагарсан. Би Отгонжаргалаас 2.500.000 мянган төгрөг гаргуулан авч Улаанбаатар хотод очиж чихний хэнгэрэгээ нөхүүлэх хагалгаанд ормоор байна. Миний чихний хэнгэрэг цоорсон үүнийг нөхүүлэх хагалгаа хийлгэхэд ийм зардал гарах талаар ийм төрлийн хагалгаанд орсон хүнээс мэдсэн. Тийм учраас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Мөн миний куртик урагдсан байгаа түүнийг төлүүлж авмаар байна. Мөн хувийн эмнэлэгээр явж шарлага хийлгэсэн түүнд гарсан зардалыг нэхэмжилнэ. Гомдолтой байна би чихний хэнгэрэгээ нөхүүлж авмаар байнаBottom of Form” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт И.Энх-Амар мэдүүлэхдээ... “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Амарсайхантай Сэврэй сумаас нэг машинд сууж ирсэн. 1 шил архитай орж ирээд ганцаараа уугаад яваад байсан. Сэтгэлээр унаад яваа байгаа шинжтэй харагдсан. Амарсайханы ахынд нь буусан. Машин дотор миний утсыг гуйж дүүрүүгээ ярьсан. Гэрт очоод байж байсан чинь Амарсайхан залгаад Цоглогийн зүүн талд гараад ирэх үү? Бид хоёр тусдаа явсан. Надад ч бас хэцүү байдаг. Анхныхаа хань ижлээс салаад хэцүү байгаа байх гэж бодоод жаахан ярилцъя удахгүй шүү гэж хэлээд уулзсан. Манай эхнэр үнэхээр хэцүү. Хардалтаас болоод салж болохгүй шүү гэж хэлсэн. Би бүх л амьдралаа ярьсан. Бид 2 эргэх ямар ч боломжгүй болсон. Битгий ай гэж хэлсэн. Би ийм зүйлээс болж салаад амьдралаа үрээд хэцүү байна гэж хэлээд би уйлсан. Амарсайхан найз нь ерөөсөө эхнэр дээрээ очъё. Би чамайг ингэж хэлээд зогсож байна гэж бодсонгүй гэж хэлсэн. Би 3 дуу хийсэн. Отгонжаргал их гоё дуулдаг гэж хэлж байгаад би оюутны намар дууг хийсэн. Амарсайхан нөгөө кодоо олоогүй. Амарсайхан визандаа явсан. Тооцоо дутсан. Гарахдаа зөөгч охинд утсаа үлдээгээд гарсан байсан. Барьцаанд утсаа тавиагүй. Санаанд ч орсонгүй. Утас аваад өг гэсэн чинь чи юу яриад байгаа юм гэсэн. Зөөгч өндөр охинтой юм ярьж байгаад Отгонжаргалын дугаарлуу залгасан. Отгонжаргал удалгүй ороод ирсэн. Намайг үнсэлцсэн, тэврэлдсэн гээд байгааг ойлгохгүй байна. Би үүн дээр гомдолтой байна. Отгонжаргалын хувцасны үснээс зуурсан. Цаанаас нь нэг хүүхэн дуудсан. Нийтийн караоке гээд жижиг хаалгатай өрөө байдаг. Хажуугаас нэг нь зууралдсан. Эвхрээд хэвтсэн чинь хэд хэдэн газар өшиглөсөн. Бүгд хоорондоо үгссэн юм шиг байсан. Босч ирээд харсан чинь хэн ч байхгүй байсан. Амарсайхан орж ирэх гээд шатан дээр зогсож байгаа харагдсан. Чи муу эхнэрээрээ зодуулж цохиулдаг нь яаж байгаа юм гэж хэлсэн чинь Амарсайхан цаашаа зугтаасан. Араас нь явсан чинь цагаан идээний тэрүүгээр ороод цаашаа явчихсан. Зэрэгцээд үсдэлцээд байж байсан 2,3 залуу ирж салгасан. Машин дотор Отгонжаргал, Одончимэг 2 машин цонх нээлттэй хараад сууж байсан. Араас Отгонжаргал хүний нөхөртэй явалдсан хүн ингэдэг юм гэж хэлсэн” гэв.

Гэрч М.Одонтуяагийн ... “2017 оны 11 дүгээ сарын 05-ны өдөр манай дүү хөдөөнөөс өвдөөд ирсэн. Би найз Отгонжаргалын хамтаар ойр зуурын юмыг нь цуглуулж өгчихөөд буцаж яваад Хайрхан дэлгүүрийн гадаа зогсож байхад Отгонжаргалын нөхөр Амарсайхан тэнд явж байгаад таарсан. Отгонжаргал намайг гэрийн гадаа буулгаж өгөөд гэрлүүгээ нөхөр хүүхдийн хамтаар явсан. Тэгээд би гэртээ байж байхад 22 цагийн үед найз Отгонжаргал залгаад нөхрийгөө гараад явсан утас нь холбогдохгүй байна хоёулаа гадуур яваад хайгаадахья гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Отгонжаргал намайг ирээд авсан. ...Мишээл караокед оръё гээд тийшээ очсон Мишээл рүү Отгонжаргал орсон би гадаа машинд нь сууж байсан. Нэг хэсэг болоод Отгонжаргал гарч ирээд яанаа энд Энх-Амартай хамт нэг өрөөнд сууж байна гэж хэлсэн. Тэгээд бид Отгонжаргал, нөхөр гарч ирээд машинаа мэдчихнэ гээд таксины зогсоол ороод нэг такси аваад машинаа Арвин сан дэлгүүрийн гадаа тавиад таксиндаа суугаад Мишээл караокений гадаа очсон. Тэгээд Отгонжаргал Мишээл караокеруу орсон. ...30 орчим минутын дараа уйлаад гараад ирсэн яасан гэсэн чинь энэ хоёр архи уугаад Амарсайхан, Энх-Амарыг тэврээд, үнсээд, уйлаад байна гэж хэлсэн. ...Амарсайхан Мишээл төвөөс гараад ирсэн тэгээд шууд урагшаа эргээд яваад өгсөн араас нь Энх-Амар гараад ирсэн тэгээд энэ хоёр яг ийш тийшээ явах гэж байгаа юм байна гээд таксины зогсоол оръё гээд яваад очиход хоёулаа алга болсон байсан. Мишээл караокены ард ирэхэд Энх-Амар нь эргээд Мишээл төв рүү орж байгаа харагдсан. Отгонжаргалруу нэг дугаараас дуудлага ирсэн тэр хүнтэй ярьчихаад би орчоод ирье гэж хэлээд гарсан. Тэгээд гарч ирэхгүй байхаар нь би араас ороод очсон чинь Энх-Амар Отгонжаргалын үснээс зулгаагаад цохиж байсан. Тэгэхээр нь би салгасан чинь Энх-Амар тэнд байсан Огтбиштэй муудалцаж зодолдсон. Би бас арай гэж салгачихаад Отгонжаргалын араас гараад таксиндаа суусан. ...Энх-Амар Мишээлээс гарч ирээд бид хоёрын сууж байсан машин руу хүрээд ирсэн. ...Огтбиш гараад ирсэн тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад барилцаж аваад үснээсээ зулгаалдаад газар хэвтээд үсдэлцээд байсан...2 эрэгтэй хүн ирээд салгасан. Тэгээд босч ирээд Энх-Амар, Отгонжаргалыг элдвээр хараагаад байсан ...Мишээл караокеруу ороод явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч У.Өнөрзаяагийн ... “Би Мишээл караокед ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр cap 05-ны орой 22 цаг өнгөрч байхад мишээл караокед хүүхэн, залуу хоёр орж ирээд цаг авъя гэхээр нь 02 тоот өрөөнд оруулсан. Тэгээд тэр хоёр удаагүй байж байхад гаднаас нэг намхан хүүхэн орж ирээд өрөөний хаалгаар шагайгаад яваад байсан. Тэгээд 02 тоот өрөөний үүдэнд зогсоод байхаар нь яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө хүүхэн эргэж ирээд 02 өрөөнд манай нөхөр нэг хүүхэнтэй байна. Цаг нь хэзээ дуусах вэ гэхээр нь цагийг нь харсан чинь 30 минут болсон байсан гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн гараад явсан. ...ганцаараа нэг хүүхэн орж ирээд нийтийн зааланд суусан тэр хооронд би өрөөнүүдээр яваад эргээд гараад ирэхэд нөгөө залуутай хамт орж ирсэн хүүхэнийг хаалганы завсараар хараад байсан хүүхэн зодож байсан. ...би дундуур нь салгах гээд орсон дийлдэхгүй байхаар нь текний орчимд тэр хоёрыг би чирээд аваад ирсэн. Тэгээд салгаж байхад нөгөө завсраар хараад байсан эмэгтэй нөгөө нөхөртэй нь хамт байсан эмэгтэйг цохиж унагаачихаад тэнд дуулж байгаад гараад ирсэн эмэгтэйн араар намайг хориорой гэж хэлээд араар нь орсон. Тэгсэн нөгөө цохиулсан хүүхэн нь нөгөө дуулж байгаад больсон эмэгтэй рүү дайраад хувцаснаас нь зулгаасан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн зөрүүлж бариад боль гэж үүд рүү чирж явж байгаад шат руу гарахдаа нөгөө зуураад байсан эмэгтэйг өшиглөж салгачихаад гараад яваад өгсөн. ...эмэгтэй манайд ганцаараа үлдсэн тэгээд надад уйлж байгаад нэг хэсэг юм ярьж байгаад төлбөрөө хий гэсэн чинь гар утсаа үлдээгээд би маргааш ирээд тооцоогоо хийгээд утсаа авна гээд гараад явсан. Тэгээд байж байхад нөгөө хамт суусан залуу нь орж ирээд тооцоогоо хийгээд гар утсыг нь аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Г.Амарсайханы... “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэврэй сумаас ирсэн. Миний сууж явсан машинд зүс таньдаг Энх-Амар хамт ирсэн. Тухайн үед би эхнэртэйгээ хэрэлдчихсэн байсан учраас Энх-Амар луу залгаад сэтгэл санаагаа хуваалцаж ярьж сууя гэж дуудаад гэрт нь таксигаар очиж авсан. Тэгээд бид хоёр төвд байдаг Мишээл караокед хамт сууж дуулсан. Тэгээд 200 грам архи захиалж уусан. Тэнд 1 цаг гаруй суусан байх тэгж сууж байгаад караокеноос гарах болоод тооцоогоо хийх гэхэд мөнгө дутсан. Тэгээд би Энх-Амарт хандаад би гэртээ очоод картаа аваад ирье чи эндээ байж бай гэж үлдээгээд гарч такси бариад гэрт очоод картаа аваад ирсэн. …орход сая танай эхнэр ирээд хамт сууж байсан хүнтэй чинь зодолдоод бөөн хэрүүл болсон гэж хэлсэн. Тэгээд би гар утасыг нь аваад явсан. Тэгээд гэртээ очиж амарсан. Би тухайн үед нь хамт байгаагүй учраас сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Яллагдагч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“ 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Амарсайхан Сэврэй сумаас ирсэн. Тэгээд гэртээ ирээд хүүхэдтэйгээ уулзчихаад гадагшаа гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр Амарсайхан руу залгахад утсаа унтраасан. Тэгээд би найз Одонтуяа руу залгаад нөхөр гадагшаа гараад явсан ирэхгүй байна хамт явж гадуур хайя гэж хэлэхэд тэгье гэсэн. Тэгээд би Одонтуяаг гэрээс нь очиж аваад төв рүү орж Титэм баар орж үзэхэд байхгүй байсан дараа нь Марвель зоогийн газарт очиж үзэхэд хаалттай байсан. Тэгээд дараа нь Мишээл караокед очиход нөхөр Амарсайхан, Энх-Амар гэх эмэгтэйн хамтаар нэг өрөөнд хоёулахнаа сууж байсан би хаалганы завсраар нь харахад тэр хоёр архи уугаад дуулаад сууж байсан би нэг хэсэг харж байгаад гадагшаа гараад машинаа Арвин сан дэлгүүрийн өмнө тавьчихаад такси аваад буцаж Мишээл караокены гадаа ирээд би Одонтуяаг таксинд үлдээчихээд би дахин Мишээл орж тэр хоёрыг хаалганы завсраар харсан. Энэ хугацаанд тэр хоёр архи уугаад юм ярьж сууж байгаад тэврэлдсэн, уйлсан, үнсэлцсэн би энэ үйлдлүүдийг нь бараг 30 орчим минут харж зогссон. Тэгж байхад Энх-Амар хүн хаалганы завсраар хараад байгааг мэдсэн. Тэгэхээр нь би буцаж гараад таксиндаа суугаад гарч ирэхийг нь хүлээсэн удалгүй Амарсайхан гарч ирээд таксины зогсоол руу яваад өгсөн араас нь Энх-Амар гарч ирээд Сайхнаа гэж хашгирч байгаад буцаад ороод явсан. ...Огтбиш гэх эмэгтэй над руу залгаад нөхөр чинь Мишээл караокед өөр эмэгтэйтэй сууж байсан мөн биздээ гэхээр нь би мөн гэж хэлсэн энэ хоёрын тооцоо дутсан чинь нөхөр чинь гараад явчихсан энэ нэг тэнэг хүүхэн нь энд хэрүүл хийгээд зогсоод байна ороод ир гэж хэлсэн. Ороод очиход Энх-Амар текний хажууд зогсож байсан. Би Энх-Амарыг хараад миний сэтгэл санаа гүн цочролд орсон тул Энх-Амарыг очоод 2-3 удаа алгадаж авсан. Энх-Амар миний хувцаснаас зуураад намайг зодооч зодооч гээд хашгираад байсан. ...би Энх-Амарт хандан чи хүний нөхөртэй юу хийж яваа янхан бэ ичээч гэж хэлсэн. Энх-Амар намайг үсдэж дараад толгой руу олон удаа цохиж авсан. ...гаднаас манай найз Одонтуяа орж ирээд бид хоёрыг салгасан. Нэг мэдэхэд тэнд байсан Огтбиш гэх эмэгтэй Энх-Амартай зууралдаад эхэлсэн мөн Энх-Амарын куртикийг урсан тэгээд тэр хоёр зууралдаж байхад Одонтуяа бид хоёр гарч яваад таксиндаа суугаад тайвширч байхад Энх-Амар араас гараад ирсэн. Тэгээд миний сууж байсан таксины цонх руу цохиод орилоод намайг бие үнэлэгч гээд доромжилж хашгичаж байхад нь Огтбиш гараад ирсэн. Тэр хоёр хоорондоо барилцаад авсан. ...засмал замын хажууд зодолдоод нэг нэгнийгээ үсдэлцээд өндийж чадахгүй газар сөхрөөд суугаад байсан тэгж байхад хажуугаар явж байсан машин зогсоод тэр хоёрыг салгасан. ...хэсэг хугацааны дараа гараад дээшээ Баруун сайхан чигт алхаад явсан. Би тэгээд гэртээ харьсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...Нөхөр Сэврэй сумаас ирээд хүүхэдтэйгээ уулзаад буцаад төв гарсан. 22.30 цагийн үед нөхөр ирэхгүй байсан учраас Титэм орсон. Мишээл караокеруу орсон. Мишээл караоке руу ороход задгайд нь хэдэн хүн дуулж байсан. Дундах өрөөнд манай нөхөр Энх-Амар хоёр тэврэлдээд дуулж байсан. Би 30 гаруй минут харж зогссон. Үнсэлцсэн. Тэврэлдсэн. Энх-Амарын мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Гараад явахад Огтбиштэй таарсан. Зүс таних учраас сайн уу гээд гараад явсан. тэр дунд талын өрөөнд дуулж байгаа залуу манай нөхөр байгаа юм. Эгч нь гарчихаад ирье гээд гараад явсан. Таксинд суух гээд байж байтал танихгүй дугаар залгасан. Авсан чинь Оогий байна, танай нөхөртөй хамт байсан хүүхэн энд тооцоон дээрээ асуудал үүсгээд байна. Танай нөхөр виза картанд явчих шиг боллоо. Чи ороод ирэх үү? гэсэн. Ороод очиход Энх-Амар намайг зуураад авсан. Яалаа гэж чи намайг зодож байгаа юм гэж хашхирсан. Энх-Амар намайг үсдээд миний толгойруу олон удаа цохьсон. Тэр зодооны бичлэг уг нь байсан. Цагдаа яагаад тэрийг очиж аваагүйг би ойлгохгүй байна. Би дийлэхгүй байсан учраас намайг хориорой гээд Огтбишийн араар нь орсон. Хашхираад дайраад байсан. Огтбишрүү очоод зодолдоод цохилцоод байсан. Машины хажууд үсдэлцээд суусан. Машинтай хажуугаар явж байсан ах ирж салгасан” гэв.

Яллагдагч Ж.Огтбиш мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 11 дүгээр сарын 05-ны бүтэн сайн өдөр 21 цагаас 22 цагийн хооронд Мишээл караокед орж дуу дуулах санаатай орсон. Орох замдаа Отгонжаргал гэдэг үеийн эмэгтэйтэй таараад мэндлээд юу хийж яваа юм бэ гэхэд манай нөхөр энд нэг эмэгтэйтэй байж байна би энийг ажиглаад орж гараад байж байна гэж хэлсэн. Би доошоо караокений нийтийн зааланд орж сууж байгаад текрүү нь захиалга өгөх гэж очсон. Тэгсэн цаад өрөөнөөс эмэгтэй, эрэгтэй 2 хүн гарч ирсэн би бодохдоо энэ нөгөө нөхөр нь юм байна даа гэж бодоод өнгөрсөн. ...нөгөө эмэгтэй над дээр ирээд надаас гар утсаа нэхсэн тэгэхээр нь би чи хүн андуураад байгаа юм бишүү юун утас вэ гэхэд над руу асаад би эндээс чинь хаашаа холддог юм бэ гээд над руу агсраад байхаар нь уурлаад чи одоо юу гээд байгаа юм бэ чиний хамт байсан хүний эхнэр нь миний таньдаг хүн байгаа юм би тэр хүнийг дуудах ёстой юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй намайг чи түрүүнээс хойш хаалгаар шагайлаад байсан хүүхэн юм уу гээд бас андуураад намайг элдвээр хэлээд байхаар нь текний охины утасыг гуйгаад Facebook хаягруугаа орж хуучин чаталж байснаа сэргээж Отгонжаргалын дугаарыг олоод охины утсаар залгаад энд нөхөртэй чинь явж байсан эмэгтэй мөн юм шиг байна энд асуудал гаргаад байна чи ороод ир гэж дуудсан. Отгонжаргал ороод ирсэн тэгээд шууд Энх-Амарыг алгадаад авсан тэр үеэр нь миний захиалсан дуу эхэлсэн тэгээд би цаашаа нийтийн заал руу орсон. 3 дуу дуулж дуусаад гараад ирэхэд Отгонжаргал сэгсийсэн юм болчихсон Оогий хориорой гээд миний араар ороод ирсэн. ...нөгөө эмэгтэй над руу дайрсан. Тэгээд миний хувцаснаас зулгаагаад зуураад байсан. Тэгэхээр нь би энэ асуудлаа гадаа гарч шийд гэж хэлсэн. ...орилж хашгичаад дайраад байхаар нь би түлхэж унагаад 1 өшиглчихөөд гараад явсан. ...би Отгонжаргалтай уулзах санаатай очиход Отгонжаргал машины хаалгаа түгжчихээд тавихгүй байсан. ...Энх-Амар худалдааны төвийн баруун талаар гүйгээд хойшоо гараад ирж байгаа харагдсан. ...гүйж ирээд миний үснээс зуураад авсан. Тэгээд намайг үсдээд газар суулгахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан тэгээд зууралдаж байхад 2 эрэгтэй хүн ирээд салгасан. тэгээд би яваад өгсөн юм. Энх-Амар бас надад халдсан. Би тэгчихээд гомдоод байгаад нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Огтобиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би бүтэн сайнд ганц амардаг. Амралтын өдрөөрөө Мишээл караокед орж ганц хоёр дуу дуулчихаад гарах санаатай орсон. Гарч ирчихээд надаас утсаа нэхээд байсан. Чи ууж идэж болно. Уусан идсэнээ зөв шингээ гэж хэлсэн чинь өөдөөс хашхичаад байсан. Тэгэхээр нь чи ичихгүй бол би ичихгүй шүү гээд чатаасаа энэ хүний дугаарыг авсан. Урьд нь хувийн асуудлаас болоод энэ хүний дугаарыг чатаар авч байсан юм. Тэгээд залгаж хэлчихээд дуу эхэлчихсэн байхаар нь орж дуугаа дуулчихаад эргээд гараад ирэхэд Отгонжаргал надруу хамгаалаарай гээд гүйж ирээд араар орсон. Биеэ хамгаалах гэж ноцолдож байгаад гадаа гараад явах гэсэн чинь араас зууралдаад байсан. Тэгэхээр нь өшиглөж байж салгаад гараад явсан. Зүрх өвдөөд байсан учраас Ёл дэлгүүрийн урд өөрийгөө тайвшруулах гээд байж байсан чинь хамт явж байсан хүнийхээ хойноос хашхираад гүйсэн. Энэ хүнийг явчихлаа гэж бодоод эргээд харсан чинь Энх-Амар араас нь гүйж байсан. Аягүй худлаа мэдүүлэг өгсөн байна. Яагаад ингээд худлаа яриад байгаа юм бэ? Би худлаа ярьдаг хүнд дургүй. Таксины зогсоолын тэнд саарал өнгийн prius 20 дотор Отгонжаргал хамт явж байсан найзтайгаа сууж байсан. Би нөхөр чинь тийшээ явчихлаа гэж хэлэх гээд тийшээ явсан чинь Энх-Амар араас ирээд үсдээд авсан. Миний үснээс ороогоод үсдээд байсан. Хөдөлж чадахгүй доошоо суусан. Би урт үстэй байсан. 2,3 залуу ирж салгасан. Хөл нь л харагдаад байсан. Яг хэдүүлээ байсныг санахгүй байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017.12.18-ны өдөр “Хохирогч И.Энх-Амар нь тухайн хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн эмэгтэй хүний өвлийн куртик байх ба уг куртик нь тоос шороогоор бохирлогдсон, зүүн гарын ханцуй хэсэг нь урагдсан куртикенд үзлэг хийж эзэмшигчид хүлээлгэн өгөв” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 544 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. И.Энх-Амарын биед тархины доргилт, баруун чихний хэнгэрэгний цооролт, зүүн зулай, духны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд үс халцарсан гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.

5. Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлага гарсан тул мөрдөгчид утсаар мэдэгдэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, үзлэг оношийг дүгнэлтэнд тусгасан болно. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 547 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

          1.2.3.4. Б.Отгонжаргалын биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 544 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. И.Энх-Амарын биед тархины доргилт, баруун чихний хэнгэрэгний цооролт, зүүн зулай, духны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд үс халцарсан гэмтэл үүсчээ. И.Энх-Амарын биед учирсан баруун чихний хэнгэрэгний цооролт, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийн түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 2. И.Энх-Амарын биед зүүн зулай, духны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд үс халцарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь бүгд толгой хэсэгт учирсан гэмтлүүд тул тархины доргилт гэмтэл нь аль ч гэмтэлтэй хавсарч үүсэх боломжтой. /хх-ийн 38 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.12.14-ний өдрийн ӨМА/148 Үнэлгээний дүгнэлт “Өвлийн куртик 1 ширхэг нь зах зээлийн дундаж үнээр 24.000 төгрөг” /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 90-92 дугаар хуудас/

Хохирогч И.Энх-Амарын амбулатораар эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Отл, Ж.Ог нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Отг, шүүгдэгч Ж.Ог нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.Отл, Ж.Ог нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэм буруугийн сэдэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ж.Огтг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр тус тус торгох ялыг ялгамжтай байдлаар оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.Отал, Ж.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч И.Э эрүүл мэндэд учирсан чихний хэнгэрэг цоорлыг нөхөх мэс ажилбар хийлгэхэд шаардлагатай 2500000 төгрөгийг шүүгдэгч Б.Отгонжаргалаас гаргуулахаар нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Энх-Амар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой “ЭМЖЖ” гэх чих, хамар хоолойн эмнэлэгт чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэнэ гэх боловч тухайн эмнэлэгт үзүүлж, холбогдох шинжилгээ өгөөгүй, мэс засал хийгдэх төлбөрийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх урьдчилан шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Энх-Амарын нэхэмжилсэн үзлэг, шинжилгээ болон куртикний төлбөрт нэхэмжилсэн 60.400 төгрөг нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1728001250110 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Б.Отгонжаргалын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Даладнзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №248 дугаар “Б.Отгонжаргал нь 6 дугаар багийн Мандахын 1-1В-д ам бүл 5-уул оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Отгонжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Огтбишийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даладнзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ж.Огтбиш нь 6 дугаар багийн Их-Уулын 19-12-д ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Огтбишийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 69-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Отг, Ж.Ог нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч От, шүүгдэгч Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/,  Ж.Ог 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд шүүгдэгч Б.О сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Ог сар бүр 166666,06 мөнгөөр  тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Ж.нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч И.Э цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.О, Жнар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Отл, Ж.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ