| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/01997/И |
| Дугаар | 102/ШШ2024/04593 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/04593
| 2024 оны 10 |
Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 62 179 386 төгрөг гаргуулах, амины орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ***-д холбогдуулан гаргасан 62 179 386 төгрөг гаргуулах, амины орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай хариуцагч *** сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэлэлцэхгүй орхисныг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 847 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ