| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05694/И |
| Дугаар | 102/ШШ2024/04592 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/04592
*** “Simple App” гэх харилцаа холбооны төхөөрөмж ашиглан нэхэмжлэгч өөрийн ББСБ-ын зээл олгох шалгуурыг хангасан зээлдэгчийн цахим хүсэлтийн дагуу цахим хэрэглээний зээл , зээлийн эрх олгох, зээлдэгч тухайн цахим орчинд өөрийн данс руу хандаж зээл авах, төлбөр тооцоо гүйцэтгэх, бусад санхүүгийн үйлчилгээ авахаар харилцан тохирчээ.
2. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 046 тоот зээлийн гэрээ байгуулан хариуцагч 400 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.15 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар,
3. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 010 тоот цахим зээлийн гэрээ байгуулан хариуцагч 1 550 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 15 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар,
4. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 958 тоот цахим зээлийн гэрээ байгуулан хариуцагч 1000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.45 хувийн хүүтэй хувийн хэрэгдлээний зориулалтаар,
5. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 890 тоот цахим зээлийн гэрээ байгуулан хариуцагч 140 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.45 хувийн хүүтэй тус тус зээлсэн нь Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
7. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 046 тоот зээлийн гэрээний дагуу 400 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 010 тоот цахим зээлийн гэрээний дагуу 1 550 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 958 тоот цахим зээлийн гэрээний дагуу 1000 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 890 тоот цахим зээлийн гэрээний дагуу 140 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн хариуцагч түүнийг хүлээн авч ашигласан нь зээлийн тооцоолол баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч хариу үүрэг буюу мөнгийг тохирсон хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх үүрэгтэй.
9. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 046 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 337 801 төгрөг, үндсэн хүү 148 378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 383 төгрөг нийт 507 562 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 010 тоот цахим зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 1 356 682 төгрөг, үндсэн хүү 594 998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 665 төгрөг нийт 2 036 345 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 958 тоот цахим зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 926 972 төгрөг, үндсэн хүү 469 942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 426 төгрөг нийт 1 460 340 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 890 тоот цахим зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 129 325 төгрөг, үндсэн хүү 64 792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 709 төгрөг нийт 202 826 төгрөг нийт 4 207 073 төлөгдөөгүй, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн тооцоолол баримтаар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан.
11. Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн үйл баримтын талаар маргаагүй, 4 207 073 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зээлийн тооцоолол баримтыг үгүйсгэж маргаагүй.
12. Харин хариуцагчийн төлөөлөгч зээлийн төлбөрөөс ...нийт үндсэн зээлийн төлбөр 2 750 780 төгрөг, үндсэн хүү нийт 1 278 110 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүү 178 183 төгрөг байгаагаас үндсэн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 1 456 293 төгрөгийн 30 хувь болох 436 887 төгрөгийг төлнө үлдэх хэсгийг хариуцагчийн төлөөлөгч миний бие тухайн зээлийн мөнгийг өөртөө авч хэрэглэсэн, их хэмжээний мөнгөө бусдад залилуулж алдсан, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан... төлбөрийн хэмжээг багасгаж бууруулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагчийн тайлбар татгалзал баримтаар нотлогдоогүй тул шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, шүүх үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж боломжгүй гэж үзнэ.
13. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг нийт 4 207 073 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
14. Нэхэмжлэгчийн шаардсан нотариатын зардал 5000 төгрөгийг гэрээнээс үүссэн хохирол гэж тооцохгүй тул хангах үндэслэлгүй.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82 263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
17. 2024.08.21-ний өдөр нэхэмжлэгчээс ***нарт, 2024.09.30-ны өдөр нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, 2024.09.21-ний өдөр хариуцагчаас ***д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг тус тус олгогдсон байна. /хэргийн 2, 30, 35 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч *** зээлийн гэрээний үүрэгт нийт 4 207 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82 263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ