Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04911

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04911

Улаанбаатар хот

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **********-ийн нэхэмжилсэн 2 503 147 /хоёр сая таван зуун гурван мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг хариуцагч Н.Х*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 417 100 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 417 100 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 417 100 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 417 100 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 417 100 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 417 647 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгөөс 27 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 27 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е**** ш**** и**** Б******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН