Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04573

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04573

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Х овогтой Э П,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Э.П нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н газраас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ танилцуулах талаар мэдэгдлийг 03 сарын 20-ны өдөр хүлээж авсан.

2024.03.20-ны өдөр очиж танилцахад миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ....... тоот хаягт байрлах 55,79 м.кв, 2 өрөө орон сууцыг 150,442,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд үнэлгээг ямар баримт, судалгаанд үндэслэн хийсэн талаар тодорхойгүй байна. Тус орон сууцны м.кв үнэлгээ нь 3,500,000-4,000,000 хооронд үнэлэгддэг. Энэ талаар байрны оршин суугчдын групп болон үнэгүй.мн дээрх мэдээлэлийг хавсаргав. М.кв нь 3,500,000 төгрөгөөр тооцоход 195,265,000 төгрөг болохоор байна. Дүгнэлтээс харахад хөрөнгийн үнэлгээний тайланд ямар баримт мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна. Түүнчлэн зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн байвч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг заавал нотлох ёстой байсан ч нотлоогүй байна. Тодруулбал херөнгийн байлалтай танилцсан, хөрөнгийн талаар хөрөнгийн өмчлөгчөөс мэдээлэл авч зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээний аргачлал тайлан боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгэгч хийсэн, тооцоонд хэрэглэсэн анхдагч материалыг үнэлгээ хийлгэж буй захиалагч ирүүлсэн бөгөөд тэдгээр матерналын үнэн зөвийг магадлан шалгаагүй гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-т зааснаар зохих үндэслэлтэй., тодорхой байх шаардлагыг хангаагүй байна гэж үззк байна. Мөн шинжээч нар үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны хамтийн том давуу талыг нь орхмгдуулан үнэлсэн байдаг. Тодруулбал тус орон сууц нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дүүрэгтээ ойр. Хан-Уул дүүрэгт, туул голын ойролцоо байрладаг, харьцангуй цэвэр агаарт байрладаг тул м.кв дундаж үнэ 3,500,000 төгрөгөөс буудаггүй болно. Дээр дурдсан зүйлсийг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй аглаа зах зээлийн ханшаар үнэлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Иймээс бид тухайн хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн гэж үзэж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүрггэгдсэн дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар байр 81 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий 4 өрөө иргэн Э, Б, Ш, Ч нарын өмчлөлийн орон сууцыг үнэлсэн 2020 оиы 8 дугаар сарын 31-ннй өдрийн ОС20/11 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр Э.Пээс 89.422.164 төгрөгийг гаргуулж Н ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Пд эрх үүргийг тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ........ тоот хаярт байрлах эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай 55,79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2024 оны 1 дүгээр сарын 3- ны өдрийн 04/23251346 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 05/23251346 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс 223.160.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Хаан үнэлгээ ХХК-ийн шинжээч Д.Гантулгыг томилж үнэлгээ гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, Н газрын мэдэгдэл /хх-ийн 5/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-ийн 57-62/, хаягийн тодорхойлолт /хх-ийн 71/, хаяг байршлын зураг /хх-ийн 72/, барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай дүгнэлт /хх-ийн 73-76/, хариуцагчаас шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 16/, Монголын олон улсын арбитрын шийдвэр /хх-ийн 17-19/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 20/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 21/, 1360011945 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 22/, 1360011945 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 23,24/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 26/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 27/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 28/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 29/, Э.Пгийн хүсэлт /хх-ийн 30/, Н ББСБ ХХК-ийн хүсэлт /хх-ийн 31/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаархи мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 32/, Хэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 33-45/, Э.Пгийн хүсэлт /хх-ийн 46/, Н газрын мэдэгдэл /хх-ийн 47,48/, шүүхээс Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/776 тоот албан бичиг, барилга бүтээцийн ажлын зураг зэрэг баримтын нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э.П нь хариуцагч Н газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Н газарт явагдаж буй шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр, ...... тоот хаягт байрлах 55.79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150,442,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус орон сууцны 1м.кв нь 3,500,000-4,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. 3,500,000 төгрөгөөр тооцоход 195,260,000 төгрөгийн үнэлгээтэй байхаар байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байна. ...үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-т зааснаар зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал тус орон сууц нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дүүрэгт ойр, Туул голын ойролцоо байрладаг, цэвэр агаартай байдаг. Мөн үнэлгээний тайланд орон сууц 2016 онд ашиглалтад орсон, хийц нь блокон дүүргэлттэй гэж гарсан байна. Уг орон сууц 2017 онд ашигалалтд орсон, хийц нь бүтэн бетон цутгамал орон сууц юм. Иймд үнэлгээ үндэслэлгүй гарсан гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр Э.Пгээс 89,422,164 төгрөг гаргуулж Нью стар финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулах санал авахад төлбөр авагч төлбөр төлөгчийн саналыг зөвшөөрөөгүй учир шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээг хуульд заасны дагуу гаргуулсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж тайлбарласан.

 

5.Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр Э.Пгээс 89,422,164 төгрөг гаргуулж Н ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

6.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/18382 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу Н газрын 2023 оны 11 сарын дугаар 03-ны өдрийн 23251346 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулжээ.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр ......... тоот хаягт байрлах 55.79м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/23551346 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05/23251346 дугаар тогтоолоор хураан авч, Хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Д.Г томилж, шинжээчиид шинжилгээ хийхээс татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна.

 

8.Х ХХК-ийн үнэлгээчин шинжээч Д.Г нь 2024 оны 03 сарны 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 150,442,000 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг хавсралтын хамт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

9.Нэхэмжлэгч Э.П нь хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй.

 

10.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, барилгын зураг төсөв зэргээр шинжээч хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн мэдээлэл судлан үзэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон сулын стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

11.Учир нь шинжээч хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.2-т Үнэлгээний үйл, түүний тодорхойлолтод ...уг барилга нь төмөр бетон суурь, төмөр бетон арагт бүтэцтэй, тоосго, блокон дүүргэлттэй, ...2016 онд барилгыг ашиглалтд орсон... гэж дүгнэсэн байх боловч барилгын зураг, ашиглалтад оруулсан актад барилга 2017 онд ашигалалтад орсон, хийцлэл бетон зэрэг зөрүүтэй байгаа нь тогтоогдож байна.

 

12.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:, 4.1.4-т.бодитой байх;, 4.1.5-т хууль тогтоомж, стандартад нийцсэн байх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна:, 8.2.1-т хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх шаардлага тавигддаг.

 

13.Гэвч шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний байдлын талаар ашиглалтад орсон онгоо, бүтэц буруу тодорхойлсон зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байна гэж үзэхээр байна.

 

14.Иймд Х ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Д.Гын 2024 оны 03 сарны 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ ........ тоот хаягт байрлах 55.79м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 150,442,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь хууль нийцнэ гэж дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч Н газарт холбогдох Х ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Д.Гын 2024 оны 03 сарны 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ ........ тоот хаягт байрлах 55.79м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 150,442,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Пээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР