Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04576

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04576

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 гомдол гаргагч: ***тоотод оршин суух хаягтай, рд:***, *** нэхэмжлэлтэй,

хариуцагч:***  холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд,

нэхэмжлэгч ***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гомдол гаргагчаас хариуцагчид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

2.Гомдол гаргагч *** гомдлын үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...бБи 2021 онд анх Хаан банк ХК-аас зээл хүсэхэд м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр үнэлээд би 30 хувь болох 340,000,000 төгрөгийг банканд байршуулаад 780,000,000 төгрөгийн зээл авсан. 2021 оны байдлаар банк м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр үнэлж байхад 3 жилийн дараа дахин үнэлүүлэхэд ханш нь унасан. Тэр үеэ бодвол төвийн шугамд холбогдсон, дэд бүтэц сайтай газар. Тухайн үед банк 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар банкны үнэлсэн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: .. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *** үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас манайхаас хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж, талуудаас үнийн санал авахад үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин томилсон. Үнэлгээний компани нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 639,889,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлсэн үнэлгээг төлбөр авагч болон төлбөр төлөгч талууддаа мэдэгдээд төлбөр төлөгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлд заасны дагуу өөрийн хөрөнгөө дээрх үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулах эрхтэй болохыг нь эрхээр нь хангаад танилцуулаад сарын хугацаа олгосон. Энэ хугацаанд төлж барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

 

4. Гомдол гаргагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

гомдол /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

***эс *** олгосон 2024.04.22-ний өдрийн 0112 дугаар итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

2023.05.04-ний өдрийн ***дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 21 дүгээр тал/

2022.12.14-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 5-7 дугаар тал/

2024.02.29-ний өдрийн 3/977 дугаар мэдэгдэл /хэргийн 8 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *** нарт  олгосон итгэмжлэл /хэргийн 11 дүгээр тал/

хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/

2023.05.04-ний өдрийн *** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 18-19 дүгээр тал/

2023.05.04-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж /хэргийн 20 дугаар тал/

2022.12.14-ний өдрийн*** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 21-26 дугаар тал/

2023.08.17-ны өдөр дугаар ***, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хэргийн 27 дугаар тал/

2023.08.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 28 дугаар тал/

2023.09.01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 29 дүгээр тал/

2023.9.01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 30 дугаар тал/

2023.09.14-ний өдрийн *** дугаар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 31-32 дугаар тал/

2023.09.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 33 дугаар тал/

2023.09.14-ний өдрийн*** дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 34 дүгээр тал/

2024.02.02-ний өдрийн *** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 35-36 дугаар тал/

2024.01.02-ний *** дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 37 дугаар тал/

2024.02.02-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 38-39 дугаар тал/

2024.02.06-нны өдрийн *** шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 40 дүгээр тал/

2024.02.07-ны өдрийн *** дугаар Шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хэргийн 41, 42,43 дугаар тал/

2024.02.07-ны өдрийн***дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн  44 дүгээр тал/

2024.02.08-ны өдрийн *** дугаар Хаан банк ХК-ийн үнийн санал /хэргийн 45 дугаар тал/

*** хүсэлт /хэргийн 46 дугаар тал/

*** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хэргийн 47 дугаар тал/

*** Хаан банк ХК-д гаргасан хүсэлт /хэргийн 48 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 49 дүгээр тал/

2024.02.20-ний өдрийн шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл /хэргийн 50 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн 86 дугаар шинжээч томилох тухай тушаал / хэргийн 51 дүгээр тал/

2024.02.20-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзсан болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаархи мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хэргийн 52 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /хэргийн 53 дугаар тал/

Хаан үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 54-81 дүгээр тал/

2024.02.29-ний өдрийн *** дугаар мэдэгдэл /хэргийн 82 дугаар тал/

2024.02.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 83 дугаар тал/

2024.02.29-ний өдрийн***дугаар мэдэгдэл /хэргийн 83 дугаар тал/

2024.02.29-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 86 дугаар тал/

*** 2024.03.05-ны өдөр гаргасан өргөдөл /хэргийн 87 дугаар тал/

***2024.03.05-ны өдөр гаргасан өргөдөл /хэргийн 88 дугаар тал/

2024.03.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 89 дүгээр тал/

2024.05.10-ний өдрийн***дугаар мэдэгдэл / хэргийн 94 дүгээр тал/

2024.05.27-ны өдрийн *** дүгээр мэдэгдэл /хэргийн 95 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. *** ..төлбөрт хураагдсан хөрөнгийг 639 889 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах... тухай гомдол гаргаж, шаардлагын үндэслэлээ ... зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн.. гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч *** эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хугацаа хэтрүүлж гаргасан... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 12 сарын 14-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ***, ***нараас 875 162 438,80 төгрөг гаргуулан хаан банк ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох *** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ** *дугаарт бүртгэлтэй, ***талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** хаягт байршилтай, ***нэгж талбарын дугаартай, 362 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдсан үнээс үүргийг хангуулахаар    шийдвэрлэжээ./хэргийн 21-26 дугаар тал/

 

           *** дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хэргийн 18-20 дугаар тал/

 

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажиллагааны талаар талууд ямар нэг гомдол гаргаагүй байна. /хэргийн 27-40 дүгээр тал/

 

 Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу битүүмжилж хураан авсан, төлбөр төлөгч *** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай,*** мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож үнийн саналаа 2024 оны 02 сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх, тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй, мөн харилцан тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг 2024 оны 02 сарын 07-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 02 сарын 07-ны өдрийн ***тоот мэдэгдлээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 41-44 дүгээр тал/

 

2024.02.08-ны өдөр төлбөр төлөгч төлбөрт хураагдсан дээрх 2 хөрөнгийг нийт 1 944 000 000 төгрөгөөр үнэлэх, мөн 2024 оны 02 сарын 15-ны өдөр төлбөрт хураагдсан газрыг тал хувийг төлбөр авагчид төлбөртөө шилжүүлэх санал гаргасан, 2024.02.08-ны өдөр төлбөр авагч төлбөрт хураагдсан дээрх хөрөнгүүдийг 436 732 920 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч дээрх саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хэргийн 45-48 дугаар тал/

 

Гэвч төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 02 сарын 20-ны өдөр дугаар 2/11 тоот тогтоол гаргаж Хаан үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар 639 889 000 төгрөг гэж үнэлж тайланг 2024 оны 06 сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгчээ. /хэргийн 49-81 дүгээр тал/

 

 Шийдвэр гүйцэтгэгч талуудад шинжээчийн хөрөнгийн үнэлгээний талаар  2024 оны 02 сарын 29-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ. /хэргийн 82-86 дугаар тал/

 

2024 оны 03 сарын 05-ны өдөр төлбөр төлөгч нар төлбөрт хураагдсан хөрөнгүүдээ өөрсдөө сайн дураар 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргасан ба худалдан борлогдоогүй бол хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан байна./хэргийн 87-89 дүгээр тал/

 

2024 оны 05 сарын 10-ны өдөр *** тоот мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэгч хоёр дах албадан дуудлага худалдаа явуулахыг, 2024 оны 05 сарын 27-ны өдөр №3/2559 тоот мэдэгдлээр хөрөнгүүд 324 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар тус тус мэдэгдсэн байна. /хэргийн 94-95 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй

 

5. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар *** гомдол үгүйсгэгдэж, гомдлын шаардлага үндэслэл тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзнэ.

 

6. Тодруулбал төлбөр төлөгч ***д төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар үнийн саналаа ирүүлэх тохиролцох, тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй бол шинжээч томилж үнэлгээ тогтоохыг, түүнчлэн шинжээчийн тогтоосон үнэлгээг хуулийн хугацаанд мэдэгдэх ажиллагаануудыг хуульд журмын дагуу мэдэгдсэн, төлбөр төлөгч нар шинжээчийн үнэлгээ гарсны дараа өөрсдөө хөрөнгөө 1 сарын хугацаанд сайн дураар худалдан борлуулах санал гаргасан боловч худалдан борлуулаагүй байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ.

 

 8. *** үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдлоо шүүхэд 2024 оны 04 сарын 24-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй, хугацаа хэтрүүлсэн талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй, төлбөрт хураагдсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгч танилцуулсны дараа өөрсдөө сайн дураар худалдан борлуулах санал гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн гомдол гаргагч шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн... гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй.

 

9. Иймд Иймд *** гомдол үндэслэлгүй байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар *** ***т холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 639 889 000 төгрөгөөр үнэлсэн Хаан үнэлгээ ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

11. 2024.05.06-ны өдрийн №01/26 тоот хариуцагчаас Ц.Ичинхорлоо, Г.Бэлгүүн нарт олгосон итгэмжлэлээр тус тус  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 11 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч *** гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ